Бид компьютерийн хэрэглээндээ оюуны өмчийн эрхийг зөрчсөөр байна  

2016-01-21

Хэрэв та зөөврийн ч бай суурин ч бай компьютер хэрэглэдэг бол хууль зөрчиж байгаа юм биш биз дээ?

 

  Та бүхний аль нэг дэлгүүрээс хувь хүнээс худалдан авсан компьютерын чинь үйлдлийн систем болох Windows *, хэрэглээний програм болох Office*, зургийн програм Photoshop *, вирусны эсрэг програм хангамжууд бүгд л оюуны өмчийн хуулиар  хамгаалагдсан  байдаг. Ашиглах лиценз нь хэдэн зуун доллараас хэдэн мянган долларын үнэ хүрдэг. Та ямар нэг албан ёсны эрхтэй, ашиглах лицезтэй програм худалдан авч байсан уу? Хэрэв үгүй бол оюуны өмчийн хууль зөрчсөөр байна. Харин бид үүнийг огт үнэгүй эсвэл хэн нэгэнд дуудлагаар компьютераа форматлуулж, янзлуулсаныхаа төлөө төлдөг 10 000 төгрөг гэж бодсоор, өөрөө ч мэдэлгүй оюуны өмчийн хулгайг дэмжсээр зөрчсөөр байна.

 

Монгол Улс нь дэлхийн оюуны өмчийн байгууллагад 1976 онд элссэн. Харин 1998 онд Венийн конвенцид нэгдсэн. Энд 160 гаруй орон багтдаг юм. Гишүүн болсноор эдгээр аль ч оронд тухайн уран бүтээлчийн эрх хамгаалагдана гэсэн үг. Оюуны өмчтэй холбоотой гомдлыг шийдэх хэд хэдэн байгуулага бий. Оюуны өмчийн газар захиргааны хяналт тавина. Оюуны өмчийн улсын хяналтын дүрэм гэж бий. Зохиогчийн, Патентийн хуульд энэ тухай заалтууд бас бий. Цагдаагийн байгууллагын хувьд, Эрүүгийн хуульд оюуны өмчтэй, тэр дунд зохиогчийн эрхтэй холбоотой заалт байдаг. Шүүхийн байгууллагын хувьд, Иргэний хуульд оюуны өмчийг өмчийн нэг хэлбэр гэж заасан байгаа.

 

Хэрэглэгч бид оюуны өмчийн хууль, програм хангамжийн зохиогчийн эрхийн хуулийг тэр болгон мэддэггүй. Хууль бус програм хангамж хэрэглэж байгаагаа мэддэггүй, мэдсэн ч хууль зүйн талаас ямар нэг арга хэмжээ авагддаггүй. Энэ хуулийг хэрэгжүүлэх, арга хэмжээ авдаг байгууллагууд ч өөрсдөө хууль бус програм хангамж хэрэглэсээр. Хууль бус програм хангамж ашиглаж, хэрэглэж хуулийн арга хэмжээ авсан тохиолдол монгол улсад бүртгэгдээгүй байна. Гэхдээ хууль бус програм хангамж хэрэглэсэн хэрэглэгч хэн нэгэнд хакердуулах, хувийн мэдээллээ алдах, файлаа эвдэх, компьютер нь гацах, удаан болох вирусдэх зэргээр хохироод хоцордог. Дэлхийн програм хангамжийн томоохон компаниуд болох Adobe, Microsoft компаниуд биднийг олон улсын шүүхэд дуудахад улсаараа төлбөрт унаж мэдэхээр байна. Манай улсын төрийн бодлогод зохиогчийн эрх зөрчигдсөн, хууль бус програм хангамжийг цэгцлэх талаар ямар ч бодлого байхгүй байна. Одоогоос хэдэн жилийн өмнө Google компани орчуулгын google/translate-д монгол хэлийг оруулах талаар монгол улсын засгийн газартай уулзахдаа нэг зүйлийг онцолж байсан нь “Монгол улс албан ёсны зөвшөөрөлтэй програм хангамж хэрэглэх эсвэл нээлттэй эхийн програм хангамжийг хэрэглэх” хэрэгтэй гэж зөвлөж байсан. Тэгвэл бүх хүмүүс албан ёсны лицензтэй Microsft Windows үйлдлийн систем, хэрэглээний Office програм, зургийн Adobe Photoshop, вирусны эсрэг програм худалдаж авч хэрэглэнэ гэвэл  ихээхэн хэмжээний доллар хэрэгтэй. Гэтэл хувь хүн, албан байгууллага тэр бүр худалдаж аваад байх чадвар бололцоо тааруу. Microsoft windows ч бас давуу талууд бий. Гэхдээ л АНУ-н засгийн газар ч бас өөрсдөө нээлттэй эхийг дэмжиж, Европийн олон улс орон, хойд урд хөршүүд маань ч сүүлийн үед нээлттэй эхийн програм руу шилжих оролдлогуудыг хийж, засгийн газраасаа бодлоготойгоор хэрэгжүүлж байгаа гэсэн мэдээлэл байна.

 

Дээр дурьдсанчилан нээлттэй эх гэж юу вэ? 90 орчим хүнээс судалгаа авч үзэхэд нийт судалгаанд хамрагдсан хүмүүсийн 96,7% нь нээлттэй эхийн талаар мэдэхгүй гэж хариулжээ. Мэддэг гэж хариулсан 3,3%-с нь нээлттэй эхийн програм хангамжийг нэрлэнэ үү гэхэд нэрлэж мэдэхгүй байгаагаас харахад бараг бүгд мэдэхгүй байна. Нээлттэй эх гэдэг бол анх програм хангамж үүссэн цагаас эхлэн байсаар ирсэн. Нээлттэй програмыг олон мянган хүмүүс сайн дурын үндсэн дээр хөгжүүлдэг бөгөөд танд үнэ төлбөргүй ашиглах, засварлаж өөрчлөх эрхийг өгдөг. Мөн Windows, Office, Photoshop програмуудыг орлох програмууд ч бий. Хамгийн гол нь эдгээр програмыг ашиглах нь хэн нэгний оюуны өмчийг хулгайлахгүй, хууль зөрчихгүй бас вирустэхгүй мөн үнэ төлбөргүй. Дээрээс нь эдгээр програмыг өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрчлөх боломжтой. Заримыг нь бүр эх хэлээрээ ашиглаж болно. Нээлттэй эхийн програм хангамж маш олон давуу талуудтай.

 

Манай монгол улсад хууль бус програмын хэрэглээний түвшин 90 гаруй хувьтай байна. Зөвхөн манай улсад ингэж хууль зөрчөөд байна уу гэвэл бас үгүй. Дэлхийн  хэмжээнд байгаа бүх компьютер хэрэглэгчдийн 31 хувь нь хулгайн программ хангамжийг тогтмол хэрэглэдэг, 26 нь бага хэрэглэдэг аж. Эндээс харахад дэлхийн бүх компьютер хэрэглэгчидийн 50 гаруй хувь нь зохиогчийн эрхийн хуулийг зөрчсөөр.

 

Програм хангамж зохиодог компаниуд АНУ болон Европ, Энэтхэг, Япон зэрэг орнуудад байрладаг. Иймээс бид албан ёсны эрхтэй, хууль зөрчөөгүй програм хангамж худалдаж авахад төдий чинээ их мөнгийг гадагш нь алдаж байна. Тэгвэл хувь хүн албан байгууллга, төрийн байгууллагууд бүгд нээлттэй эхийн програм хангамжийг дэмжиж хэрэглэснээр энэ гадагшаа урсах мөнгөний урсгалыг багасгаж, дотоодын програм зохиогчдыг дэмжиж монгол орныхоо эдийн засагт ч хэмнэлтийг  бий болгож болно.

 

Нийтлэлч: ОТИС-ийн Эдийн засаг бизнесийн удирдлагын сургуулийн  мэдээллийн технологи, мэдээллийн системийн багш магистр Д.Мөнхбаатар

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

”Пёнчан-2018” олимпийн оролцогчид бүгд Samsung Note 8-тай болно
Зөвшөөрлгүй хашаа барьсан газрыг чөлөөллөө
Хордсон иргэдийн биеийн байдал сайжирчээ
Гадаад худалдааны бараа эргэлт 10,5 тэрбум ам.долларт хүрчээ
Европын холбоо хуванцар хог хаягдалд дайн зарлав
Шөнөдөө -42 градус хүрч хүйтэрнэ
Кэйп Таун хот усгүй болоход 90 хоног үлджээ
Путины сонгуулийн сурталчилгааны вэбсайт ажиллаж эхэллээ
Хотын ногоон байгууламжийг гоёл чимэглэлийн моддоор өргөжүүлнэ
Өвлийн Олимпийн V наадам: Сент-Мориц-1948
80 насандаа мэргэжлийн балетчин болжээ
ШӨХТГ-аас Магнай трейдийн эрхийг түдгэлзүүлэх санал хүргүүлжээ
Сагсан бөмбөгчид Мартин Лютер Кингэд хүндэтгэл үзүүлэв
Хятад асар том агаар цэвэршүүлэгч цамхаг босгожээ
Тэнгэрт өргөсөн ширхэг арвай шар үхрийн дайтай
Татварын буцаан олголт авахын тулд юуг анхаарах вэ?
Манай улсын хүн ам 3,2 саяд хүрчээ
Өнөөгийн түүхийг бүтээлцсэн Фронт Бадам Увс аймгийн Өмнөговь сумынх
ФОТО: Бид үхэж байна
"Агаарын бохирдлыг бууруулах" дэд ажлын хэсэг нийслэлийн дүүргүүдэд ажиллаа