НДШ төлөхдөө эргэлзэгчид нэмэгдэж байна

2019-11-11

НДШ төлөхдөө эргэлзэгчид нэмэгдэж байна

19 хувь байсан Нийгмийн даатгалын шимтгэлийн /НДШ/хэмжээг 2008 онд эрс бууруулан 14 хувьд хүргэсэн нь ялангуяа ажил олгогчдын хувьд таатай шийдвэр байсан. 19 хувь байхад ажил олгогч 13.5 хувь, даатгуулагч буюу ажил эрхлэгч 5.5 хувь төлж байсан юм. Ажил олгогчийн төлөх шимтгэл өндөр учраас шинээр ажлын байр бий болгох сонирхлыг бууруулахаас гадна шимтгэл төлөлгүйгээр ажлын хөлс олгох арга замыг сүвэгчлэхэд түлхэж байсан.

Хэдийгээр НДШ-ийг таван хувиар бууруулсан нь ажил олгогч, даатгуулагчийн хэн хэнд таатай байсан ч шимтгэлийн орлогоор санхүүждэг Тэтгэврийн даатгалын сандаа нөлөөлж эхэлсэн. НДШ-ээс цугларч буй Нийгмийн даатгалын сангийн орлогын 65-75 хувийг Тэтгэврийн даатгалын санд төвлөрүүлж байгаа ч энэ хөрөнгө тэтгэвэр авагч иргэдэд хүрэлцэхгүй, жил бүр улсын төсвөөс 600 хүртэл тэрбум төгрөгийн татаас авч байгаа юм. 2017 оны байдлаар Нийгмийн даатгалын орлогоос Тэтгэврийн даатгалын санд 877.7 тэрбум төвлөрүүлж, үүн дээр төсвөөс 570.2 тэрбумыг нэмж татжээ. Энэ янзаар үргэлжилбэл 2020 он гэхэд Тэтгэврийн даатгалын сан улсын төсвөөс нэг их наяд төгрөгийн татаас авна гэсэн тооцоо бий.

Тиймээс НДШ-ийг эргэн нэмэгдүүлэх шийдвэрийг 2017 онд гаргасан. Уг шийдвэрийн дагуу НДШ-ийн хэмжээг 2017 оноос жил бүр шат дараатай нэмж ирэх 2020 он гэхэд эргээд 19 хувьд хүргэнэ. Тухайлбал, 2018 оны нэгдүгээр сараас ажил олгогч, даатгуулагч хоёрын аль алиных төлдөг шимтгэлийг тус тус нэг хувиар, 2019 оны нэгдүгээр сараас тус бүр 0.5 хувь, харин 2020 оны нэгдүгээр сараас мөн тус бүр нэг хувиар нэмэх юм.

Ингэснээр ирэх 2020 оноос ажил олгогч, даатгуулагч аль аль нь 9.5 хувь төлнө. Ингэснээр ажил олгогчид байсан ачаалал ажил эрхлэгч рүү шилжиж байгаа юм.

Нийгмийн даатгал бол татвар биш. Энэ бол хөдөлмөрлөж байгаа хүн ирээдүйдээ нөөж байгаа хөрөнгө оруулалт. Гэвч өнөөдрийн үйлчилж байгаа хууль тогтоомж, тогтолцоогоор насаараа хөдөлмөрлөж, шимтгэл төлсөн хүн өтлөх насандаа амьдралын энгийн хэрэглээнд шаардагдах тэтгэврийг тогтоолгож чадахгүй байгаад асуудал бий.

Монгол улс НДШ-ийг 1995 оноос авч эхэлсэн. Анх энэ реформийг  хийх үед 1960 оноос хойш төрсөн хүмүүст нэрийн данс нээж, нэрийн дансанд төлсөн шимтгэлийг хуримтлуулж, тэтгэвэрт гарахдаа уг хүн санаа зовох зүйлгүй, боломжийн хэмжээний тэтгэвэр тогтоолгож болно хэмээн сурталчилж байсан. Гэвч явцын дунд гажуудуулж, тусдаа байсан Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг улсын төсөв рүү нийлүүлэх шийдвэрийг өнөөгийн МАН, тухайн үеийн МАХН гаргасан. Мөн 1990-2000 оны хооронд нийгмийн өөрчлөлтөөс шалтгаалан хувиараа амиа зогоож байсан иргэдийн ирээдүйг хангах үүднээс НДШ-ийг нөхөн төлөх боломж төр гаргаж өгсөн нь хүнээ бодсон алхам байсан ч тэтгэвэр авах эрхтэй иргэдийн тоог л нэмснээс НДШ төлөгчийг баазыг өргөтгөөгүй юм. Өөр нэг зүйл нь боломжтой, мэдээлэлтэй хүмүүс нь тэтгэврийн нас дөхөх үед НДШ-ийг сайн дураар өндрөөр төлж, тэтгэврийн хэмжээгээ нэмэгдүүлэх боломжтой байна.

Ийм иргэд 20-30 жил бага болоод дундаж цалинтай ажиллаж ирсэн иргэдээс илүү өндөр тэтгэвэр авч байна. Монголчуудын дундаж нас уртасч байгаа нь Тэтгэврийн сангийн ачаалалд нөлөөлж эхэлсэн нь бодитой хүчин зүйл.

Тэтгэврийн хэмжээ бага байгаа нь иргэдэд НДШ төлөх сонирхлыг бууруулж, энэ нь албан журмын залхаалт мэт сэтгэгдэл төрүүлж байгаа. Тиймээс ч ажил хийж байгаа иргэд, тэр дундаа залуучуудын олонх нь НДШ төлснөөс тэр мөнгөө банкинд хадгалуулсан нь дээр гэсэн хандлага давуу болсон нь энэ тогтолцоонд шинэчлэл хийх хэрэгтэй болсныг харуулж байн

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого өмнөх улирлаас 6.6 хувиар өслөө
Үндсэн хуулийн цэц хуралдана
Энэ жилийн хамгийн үнэтэй 10 автомашины брэнд
Б.Хурц нарын есөн хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр болно
Д.Нямхүү: Дахин хоёр хүн эмчилэгдэж, ХӨСҮТ-ээс гарлаа
Баянзүрх дүүрэгт МАН-аас рейтинг өндөртэй улстөрчид үзэх нь
Хулгайлсан автомашиныхаа арлын дугаарыг өөрчлөн зарж борлуулах гэж байсныг илрүүллээ
Хотын төвийн авто зогсоолуудыг нэгдсэн менежментэд оруулж эхэллээ
Алтанбулаг боомтоор орж ирсэн 205 иргэнийг Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлажээ
Улаанбаатар хотод эм, эмнэлэгийн хэрэгслийн төвлөрсөн агуулахыг барьж байгуулна
Узбекистанд их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг хялбаршуулсан хэлбэрээр зохион байгуулна
Шүүх Э.Оюунболд аваргын нэхэмжлэлийг хэрхэн шийдэх вэ?
БНХАУ-ын пуужин Атлантын далайд унаж дэлбэрчээ
Хахууль авсан хэрэгт холбогдсон шүүгчдийн гэм буруутай, эсэхийг хэлэлцэж эхэллээ
Сонгуулийн маргааш л бут үсрэх Ардчилсан намын түр эвлэрэл
COVID-19: Халдварласан хүний тоо 4,525,000 давж, 303,371 хүн нас баржээ
Хамгийн олон хууль санаачилж батлуулсан гишүүд
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ авах сүүлийн хугацаа энэ сарын 19
Хэнтий аймагт орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарлана
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна!