Үндсэн хуулийн Цэцийн дарга Г.Баясгалан болох уу?

2019-11-18

Үндсэн хуулийн Цэцийн дарга Г.Баясгалан болох уу?

Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-д зорчихдоо онгоцонд ёс зүйгүй үйлдэл гаргаснаасаа болж Цэцийн даргын албан тушаалаа өгөх эсэх асуудал хөндөгдөж буй, энэ өдрүүдэд. Тэгвэл Цэцийн даргыг эх орондоо ирсний дараа Цэцийн гишүүд хуралдаж, ёс зүйгүй үйлдэл гаргасан учраас ажлаа өгөх нь зөв гэсэн боловч Д.Одбаярын хувьд өөрийгөө “бураагүй” гэж үзэж байгаа учраас ажлаа өгөхгүй гэсэн гэх яриа гараад буй. Цэцийн дарга Д.Одбаяр өөрөө өнөөдөр албан ёсоор мэдээлэл хийнэ гэсэн боловч түүнийгээ цуцалж, өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Цэцийн гишүүддээ гаргажээ. Түүний хүсэлтийг арваннэгдүгээр сарын 22-ний өдөр Цэцийн нийт гишүүдийн хуралдаанаар хэлэлцэх юм байна.

Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярын  ёс зүйгүй үйлдэл гаргасан цагаас эхлэн түүнийг ажлаа өгөх үү эсвэл гэсэн таамаг улс төрийн хүрээнд гарч эхэлсэн. Тиймдээ ч дараагийн Цэцийн дарга хэн болох вэ гэдэг асуудал МАН дотор болоод Ерөнхийлөгчийн хүрээнд ч яригдах болсон. Тэдний аль аль нь Цэцийн даргад “өөрийн” хүнээ тавих сонирхол бий. Тиймээс ч Цэцийн гишүүн Г.Баясгалан Солонгосыг зорьж, Д.Одбаяртай “тохироо” хийхээр явсан гэх бор шувуу улс төрийн хүрээнд жиргэж эхэлсэн. Г.Баясгалан Солонгос улсыг зорьж, Цэцийн дарга Д.Одбаяртай уулзалт хийж, эх орондоо хамтдаа ирсэн гэнэ. Тэдний уулзалтын талаар тодорхой мэдээлэл байхгүй ч Цэцийн дараагийн даргын асуудал яригдсан гэдгийг хэлэх хүмүүс байна.

ЦЭЦИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Цэцийн есөн гишүүний гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын Дээд шүүхийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилох хуулийн зохицуулалттай.

УИХ санал болгосон:

  • Цэцийн дарга Д.Одбаяр- 2016.11.17-ны өдөр томилогдож,  2017.06.14-нд Цэцийн даргаар томилогдсон.
  • Цэцийн гишүүн Ш.Солонго-2018.05.24-ний өдөр томилогдсон.
  • Цэцийн гишүүн Г.Баясгалан-2019.06.06-ны өдөр томилогдсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч санал болгосон:

  • Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр-2018.05.24-ний өдөр томилогдсон.
  • Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж-2018.05.24-ний өдөр томилогдсон.
  • Цэцийн гишүүн Г.Туулхүү-2018.05.24-ний өдөр томилогдсон.

Улсын дээд шүүхийн санал болгосон:

  • Цэцийн гишүүн Н.Чинбат-2017.06.09-ний өдөр томилогдсон
  • Цэцийн гишүүн Д.Солонго-2013.12.26-ны өдөр томилогдсон
  • Цэцийн гишүүн Ш.Цогтоо-2014.01.3-ны өдөр томилогдсон

Хуулийн дагуу Цэцийн даргыг Цэцийн гишүүд дотроо хэлэлцэж, олонхын санал авсан хүнийг сонгох зохицуулалттай. Гэхдээ түүнийг эхлээд УИХ Цэцийн гишүүн болгосон байх учраас түүний асуудал Цэцийн гишүүний эрх үүргээр зохицуулагдана. Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 5.4-т “Цэцийн гишүүнийг хувийн хүсэлтээ гаргасан, эрүүл мэндийн улмаас, эсхүл Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн болон энэ зүйлийн З дахь хэсэгт зааснаас бусад үндэслэлээр бүрэн эрхийн хугацаа дуусахаас нь өмнө уг албан тушаалаас чөлөөлөх, эгүүлэн татах, өөр ажилд шилжүүлэхийг хориглоно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, хувийн хүсэлт гаргасан, эрүүл мэндийн улмаас, тэтгэврийн нас болсон зэрэг тохиолдлуудад түүнийг чөлөөлөх боломжтой. Хэрэв чөлөөлөгдөх хүсэлтээ өгвөл Цэцийн тухай хуулиар дараагийн гишүүнийг томилохдоо чөлөөлөгдсөн гишүүнийг анх томилсон байгууллагаас санал болгож, УИХ томилно. Мөн нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс нь эхлэх юм байна.

  • 4.2.Цэцийн бүрэлдэхүүнд шинээр буюу нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхэлж, бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ.
  • 3.4. Цэцийн гишүүнийг нөхөн томилохдоо орон гарсан гишүүнийг урьд томилох санал болгосон эрх бүхий байгууллага, албан тушаалтан саналаа арван дөрвөн хоногийн дотор гаргах бөгөөд түүнийг Улсын Их Хурал гуч хоногийн дотор шийдвэрлэнэ.

Г.Баясгалангийн хувьд өнгөрсөн 2019 оны зургадугаар сард УИХ-аас санал болгож, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилсон юм. Хууль  зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Баясгалан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар томилогдоход төрийн хүн, хариуцлагатай хэмээж байв, МАН. Цэцийн гишүүнээр томилогдоход ч түүнийг мөн л дэмжиж байв. Харин энэ удаад Цэцийн даргад МАН Г.Баясгалан зүтгүүлэх боломжтой. Гэхдээ Цэцийн дарга Д.Одбаяр ямар мэдэгдэл хийж, ямар шийдвэр гаргахаас бүх зүйл шалтгаална. МАН дотор Г.Баясгаланг Цэцийн дарга болгох “тохироо” үргэлжилж буй. Түүнээс гадна Г.Баясгалангийн хувьд Баянхонгор аймгийнх учраас Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарт аль алинд нь боломжтой хувилбар гэж дүгнэх хүмүүс ч байгаа юм.

Эх сурвалж: NEWS.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого өмнөх улирлаас 6.6 хувиар өслөө
Үндсэн хуулийн цэц хуралдана
Энэ жилийн хамгийн үнэтэй 10 автомашины брэнд
Б.Хурц нарын есөн хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр болно
Д.Нямхүү: Дахин хоёр хүн эмчилэгдэж, ХӨСҮТ-ээс гарлаа
Баянзүрх дүүрэгт МАН-аас рейтинг өндөртэй улстөрчид үзэх нь
Хулгайлсан автомашиныхаа арлын дугаарыг өөрчлөн зарж борлуулах гэж байсныг илрүүллээ
Хотын төвийн авто зогсоолуудыг нэгдсэн менежментэд оруулж эхэллээ
Алтанбулаг боомтоор орж ирсэн 205 иргэнийг Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлажээ
Улаанбаатар хотод эм, эмнэлэгийн хэрэгслийн төвлөрсөн агуулахыг барьж байгуулна
Узбекистанд их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг хялбаршуулсан хэлбэрээр зохион байгуулна
Шүүх Э.Оюунболд аваргын нэхэмжлэлийг хэрхэн шийдэх вэ?
БНХАУ-ын пуужин Атлантын далайд унаж дэлбэрчээ
Хахууль авсан хэрэгт холбогдсон шүүгчдийн гэм буруутай, эсэхийг хэлэлцэж эхэллээ
Сонгуулийн маргааш л бут үсрэх Ардчилсан намын түр эвлэрэл
COVID-19: Халдварласан хүний тоо 4,525,000 давж, 303,371 хүн нас баржээ
Хамгийн олон хууль санаачилж батлуулсан гишүүд
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ авах сүүлийн хугацаа энэ сарын 19
Хэнтий аймагт орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарлана
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна!