2024-04-11
элхийд танигдсан нэр хүндтэй эрдэмтэн, Окландын их сургуулийн профессор Др.Барбара Оаклигийн “Суралцахуйд суралцахуй” лекцэд Монголын 800 орчим багш хамрагдлаа.
Тэрбээр, боловсролын системээ өөрчлөхөд үнэ цэнтэй зөвлөгөөг олон улсад өгдөг төдийгүй түүний энэхүү сургалтад сүүлийн гурван жилд 22 орны хэл дээр 3.7 сая хүн хамрагдан, үнэмлэхээ гардан авсан байдаг. Түүнчлэн уг бүтээл нь Scholar Google платформ дээр 2020 оноос хойш 4037 эшлэгджээ.
Монголын багш нар дэлхийд жишиг болсон суралцахуйн ухаанаас суралцаж, Chat GPT, AI зэрэг сүүлийн технологийн дэвшлийг ашиглан ажлын ачааллаа хөнгөлөх, зүйрлэх (metaphor)арга буюу өмнө мэддэг байсан мэдлэгээр дамжуулж, шинэ мэдлэг олгож хичээлээ үр дүнтэй орох аргаас хуваалцсан юм.
Хот, хөдөөгийн боловсролын ялгааг арилгах, салбарын шинэчлэлийн нэг чухал хэсэг нь багшийн хөгжил юм. Багш өөрөө суралцахуйд суралцаж, хөгжсөнөөр хүүхэд бүрд сайн боловсрол олгох суурь тавигдана.
Энэ утгаараа профессор Др.Барбара Оаклигийн үр дүнтэй суралцах аргыг Монголын багш нарт нутагшуулахаар БШУ-ы сайдын санаачилгаар түүнийг эх орондоо урьсан төдийгүй МУБИС-ийн эрдэмтэн, багш нар түүний дэлхий дахинд эрэлттэйд тооцогдож буй “Шимтэн суралцахуй” номыг эх хэлнээ хөрвүүлэн багш нартаа хүргээд байна.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд