ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД

2024-02-15

Театрын уран бүтээлчид хэдийнэ жүжгийн бэлтгэлдээ ороод эхэлжээ. Энэ хавар Улсын драмын эрдмийн театр оны эхний тоглолтоороо “Тэнгэрийн хүү” жүжгийг тайзнаа дахин тоглох бол “PRO” театрын уран бүтээлчид Монголд анх удаа “Шадар гурван цэрэг” жүжгийг тавих байна. Харин “Bее” театрын хувьд “Эдип хаан” жүжгийг дахин тоглож байгаа бол Хүүхэлдэйн театр болон “Маппеат” театрын уран бүтээлчид тоглолтын хувиараа гаргаж, шинэ бүтээлийг хүүхэд, багачууддаа үзүүлэхээр зэхжээ. Харин "Мөрөөдлийн театр"-ын уран бүтээлчид "Тод хувцастай эмэгтэй" цоо шинэ жүжгээ хүргэх бол "Монгол" театрын хамт олон "Клеопатра" жүжгийг үзэгчдэд хүргэх байна.

-ТЭНГЭРИЙН ХҮҮ-

             2011 онд буюу Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойд зориулсан Б.Цогнэмэхийн зохиол “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийг Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулгаар анх үзэгчдэд хүргэж байсан. Тус уран бүтээлийг 2024 онд шинэ найруулга, шинэ бүрэлдэхүүнтэйгээр дахин сэргээж үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэж байна. Тэгвэл энэ жил тус жүжгийг шинэ найруулга, шинэ бүрэлдэхүүнтэйгээр дахин сэргээж, үзэгчдийн хүртээл болгохоор болжээ. Анхны тавилтаар тус жүжгийн Модун Шаньюгийн дүрд МУГЖ Г.Эрдэнэбилэг тоглосон билээ.

ШАДАР ГУРВАН ЦЭРЭГ-

     “PRO” театрын ээлжит шинэ уран бүтээл, сонгодог зохиол, Александр Дюма “Шадар гурван цэрэг” романы тайзны уран бүтээлийг физикл драмын жүжиг болгон Монголд анх удаа тавих гэж байгаа аж. Тус жүжгийг гуравдугаар сарын 1-нээс тоглох бөгөөд жүжигт “GANGBAY” хамтлагийн Баянаа оролцон тоглож байгаагаараа онцлог нэгэн дүртэй юм.

         Дюма уг зохиолдоо дундад зууны үеийн улс төрийн байдал, тэр үеийн амьдралыг нүдэнд харагдтал уран бодитойгоор дүрсэлсэн байдаг. Зохиолын гол дүр болох Д'Артанъян гэгч зальтай, овжин, эрч хүчээр дүүрэн Гаскон залуу Франц улсын шадар цэргийн албанд элсэн орж өөр шигээ хүч тэнхээ ид бяраар дүүрэн гурван найзтай болно. Эндээс дөрвөн найзын адал явдал эхэлнэ. Тэдний замд хаан, хатан, хамба гурвын зөрчил, үхэл хагацал, хайр сэтгэл, хууран мэхлэлт зэргийг өгүүлдэг юм.

 -ЭДИП ХААН-

        “Bee” театрын уран бүтээлчид өнгөрсөн оны дөрөвдүгээр сард ахлах ангийн сурагчдад зориулан "Эдип хаан" жүжгийг тавьсан билээ. Тэгвэл энэ хавар дахин тоглож байгаа аж. Залуу жүжигчин Б.Баттулга энэ жүжгийн найруулагчаар ажиллахаас гадна Эдип хааны дүрд тоглож, жүжигчин П.Мөнхдэлгэр Крионтын дүрд, жүжигчин П.Энхжаргал Иокаста хатны дүрд ажиллаж байна. Энэхүү жүжиг нь гурван хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд нэг хүн тухайн жүжгийн таван дүрийг гаргах байдлаар буюу Софоклын эрин үеийн хэлбэрээр нь хүргэж байгаагаараа онцлог юм.

 -ТОМ ЧИХТ ДАМБО-

                "Маппет" хүүхэлдэйн театрын уран бүтээлчид энэ оны эхний бүтээлээрээ “Том чихт Дамбо” жүжгийг хүргэх байна. Тус театрын уран бүтээлчид өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Зөрүүд Гринч” жүжгийг хүүхэд, багачуудад хүргэсэн бол дараагийн бүтээлээ ийн танилцуулаад байгаа юм. "Маппет" болон "Про" театр нь Улсын Хүүхэлдэйн театраас хүрээгээ тэлж өрх тусгаарласан театрууд бөгөөд хүүхдүүдэд зориулсан олон бүтээлийг хүргэдгээрээ онцлог юм.

-КЛЕОПАТРА-

             Бернард Шоу "Цезарь Клеопатра хоёр", Уильям Шекспир "Антони Клеопатра хоёр" жүжгийн зохиол "Монгол Театр"-ын анхны уран бүтээл "Клеопатра" түүхэн сэдэвт сонгодог драмын жүжгийг тоглох байна. Тус жүжгийн гол дүрд УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаа тоглож байгаа юм. Харин тус жүжгийн ромын жанжин, Клеопатра хатны дурлалт залуу Марк Антонигийн дүрд жүжигчин П.Баттөр тогложээ. Жүжгийн ерөнхий зураачаар МУСТА Ч.Батболд ажиллаж байгаа бол хөгжмийн зохиолчоор нь хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх ажиллаж байгаа аж.

ТОД ХУВЦАСТАЙ ЭМЭГТЭЙ-

        "Мөрөөдлийн театр"-ын хамт олон "Тод хувцастай эмэгтэй" уянгын драмын жүжгийг гуравдугаар сарын 1-нээс Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд тоглохоор бэлтгэл ажилдаа оржээ.

    Тус жүжгийн найруулагчаар Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар ажиллаж байгаа бөгөөд жүжигчин Ц.Алдармаа, Л.Сөрөлт, Ч.Баярмаа зэрэг уран бүтээлч тоглох байна. Тус театрын уран бүтээлчдийн хувьд өнгөрсөн жил Ц.Балдоржийн зохиол "Шөнө буусан аадар" жүжгийг үзэгчдэд хүргэсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

DR. ADITYA:2024-02-23 12:41:38
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

ЦАГ АГААР

  • Бямба
    °C/°C
  • Ням
    °C/°C
  • Даваа
    °C/°C

Төстэй мэдээнүүд



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй