13 настай хүү XBOX тоглоомоо зарж, зүлэг тэгшилж ээждээ машин авч өгчээ

2019-04-18

13 настай нэгэн хүү өөрийн гэсэн хувийн эд зүйлээ борлуулж, цагийн ажил хийн ээждээ машин авч өгчээ.

Уильям Рабильо хүүгийн ээждээ барьсан бэлэг олны хайрыг татаад байна. Учир нь тэрээр Xbox тоглоомоо зарж, айлын зүлэг тэгшилснийхээ хөлсөнд ганц бие ээждээ машин авч өгчээ.

Хүүгийн ээж Кристал Престон анх энэ талаар өөрийн сошиал хуудаст байрлуулсан бөгөөд “Би хүүдээ хичнээн их баярлаж, хайр минь хүрч байгааг үгээр илэрхийлж чадахгүй нь ээ. Сүүлийн хоёр долоо хоногийн турш би яг л галзуу хүн шиг аашилж, уурлаж уцаарлан, уйлсаар сүүлдээ зүрх минь өвдөөд байлаа. Гэтэл би өнөөдөр амьдралынхаа хамгийн сайхан гэнэтийн бэлгийг авч хөл минь газар хүрэхгүй баярлаж байна” хэмээжээ.

Кристал ойрын хэдэн өдрүүдэд их л завгүй яваад байсан хүүгээсээ энэ талаар лавлахад айлын зүлэг тэгшилж, хашаа цэвэрлэж байгаа гэхээс өөр зүйл хэлээгүй гэнэ. Хэдэн өдрийн дараа гэртээ ирэхэд гадаа нь үл таних машин байжээ. Тэрээр энэ талаар бичихдээ “Хүү минь “Ээж ээ, энэ таны машин” гэж хэлтэл би эхэндээ итгээгүй. Үнэн болохыг нь мэдээд зүгээр л шоконд орчихсон. 13 настай хүү минь надад машин авч өгсөн гэж бодохоор сэтгэл минь хөдөлж хэлэх ч үг олдохгүй шууд уйлсан. Би машины түлхүүрийг гартаа атгаж, эзэмшлийн гэрчилгээг өөрийн нүдээр харах хүртлээ итгэж чадахгүй байсан” гэжээ.

Хүү Kolo ТВ-д өгсөн ярилцлагадаа “Би фэйсбүүкт элдэв зүйлс сонирхоод байж байтал нэг хүн машинаа зарах гэж байгаа зарыг олж харсан. Тэр хүнтэй холбогдоод өөрт байгаа Xbox тоглоомоо өгөөд дээрээс нь хашааг нь цэвэрлэж, зүлгийг нь тэгшилж өгье. Та оронд нь машинаа өгчих гэж гуйтал өнөөх эр зөвшөөрсөн” гэжээ.

1999 оны цагаан өнгийн Шевролет Метро машиныг бэлгэнд авсан ээж “Би хүүгээрээ маш их бахархаж байна. Тэр минь угаас ухаантай, сайн хүү” хэмээжээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

УГААРТСАНЫ УЛМААС 12 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ХҮҮХЭД АМИА АЛДАЖ, ХОЁР ХҮҮХЭД УХААНГҮЙ ЭМНЭЛЭГТ БАЙНА
“The Hu” хамтлагийн уран бүтээлийг япон хэлнээ орчуулна
Капитал банкийг сонгосон иргэд НӨАТ-ын буцаан олголтоос өмнө мэдээллээ шинэчлэх ёстой
Ирэх ням гарагаас угаар мэдрэгчийг суурилуулж эхэлнэ
Ууланд төөрсөн эцэг хүү хоёрыг оллоо
Нэг айлын гурван хүүхэд угаартаж, нэг нь амиа алджээ
"Амралтын өдрүүдэд цасан шуурганы улмаас зам даваа хаагдаж болзошгүй"
"Дөрвөн сартай хүүхэд гадны нөлөөтэй нас барсан эсэхийг тогтоохоор шалгаж байна"
ЧИХЭР ХҮҮХДИЙН БИЕИЙН ЭСЭРГҮҮЦЛИЙГ ХАМГИЙН ИХЭЭР БУУРУУЛДАГ
Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна
Арванхоёрдугаар сар гарсаар 23 хүн осгож нас баржээ
Таван давхраас унах гэж байсан охиныг аварчээ
Мансууруулах бодис дахин хэрэглэсэн иргэдийн ялыг биечлэн эдлүүлэхээр болжээ
Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулж эцэг эхчүүд та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна
Японд төрөлт эрчимтэй буурч байна
Согтуу 10 жолооч тутмын нэг нь эмэгтэй
Сураггүй алга болсон хоёр иргэнийг олжээ
Утлага, даралтын аппарат, чагнуур зэргийг онлайн худалдаанаас худалдаж авахгүй байхыг зөвлөж байна
Өдөртөө 14-16 градус хүйтэн байна
2020 оны 1-р сарын 1-нээс төрийн албан хаагчийн цалинг 8%-иар нэмэхээр болжээ