Баян өв залгамжлагчийн дүрд тоглон, залилан хийдэг байжээ

2019-05-10

Баян өв залгамжлагчийн дүрд тоглон, залилан хийдэг байжээ

АНУ-ын дээд шүүхээс  Германы иргэн, 28 настай Анна Сорокин хэмээх эмэгтэйд 4-12 жилийн хорих ял оноосон байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хугацаанд хэрхэн биеэ авч явахаас нь шалтгаалан ялыг хөнгөрүүлж, эсвэл хүндрүүлж болох аж. Түүнийг АНУ-ын томоохон үйлчилгээний байгууллагууд, банкуудыг хууран мэхэлж 200,000 ам.доллар луйвардсан хэрэгт буруутгасан байна. Мөн тэрбээр хорих ял эдлэхээс гадна 24,000 ам.долларын торгууль, луйвардсан 200,000 ам.долларыг эргүүлэн төлөх ёстой болжээ.

 

Германаас Нью-Йорк хотод амьдралаа сайжруулах мөрөөдөлтэй ирсэн Сорокин бүсгүй өнгөрсөн дөрвөн жилийн турш АНУ-д амьдрахдаа өөрийгөө 60 сая ам.долларын хөрөнгийн өв залгамжлагч мэтээр хүмүүст итгүүлж, банкны чек ашиглан тансаг зэрэглэлийн зочид буудалд амьдарч, хувийн онгоц түрээсэлж, дээдсийн зиндааны үдэшлэгүүдэд зочилж, үнэтэй брэндээр гоёж, хувийн стилист хүртэл хөлсөлжээ.

Энгийн нэг ачааны машины жолоочийн охин Сорокин банкнаас 22 сая ам.долларын зээл авах хүсэлт илгээсэн байсан төдийгүй түүгээрээ зөвхөн баячууд цуглардаг урлагийн клуб нээхээр төлөвлөж байсан аж.  Шүүх хурлын үеэр тэрбээр гэм буруугаа хүлээж, уучлалт гуйн уйлж байсан ба өмгөөлөгч нь түүнийг баян тансаг амьдралд хэт автсан хэмээн ялыг нь буруулахаар оролдож байгаа ажээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Галт тэрэг, автобусаар хил нэвтэрсэн иргэдийг тусгаарлажээ
Сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоолоо
Улсын онцгой комисс уриалга гаргалаа
Солонгосоос ОХУ-аар дамжин ирсэн иргэдийг тусгаарлалаа
"Air New Zealand" компани зорчигчдод унтлагын орыг санал болгоно
Албан ёсны хандивын данс нээлээ
УГААРТСАНЫ УЛМААС 12 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ХҮҮХЭД АМИА АЛДАЖ, ХОЁР ХҮҮХЭД УХААНГҮЙ ЭМНЭЛЭГТ БАЙНА
“The Hu” хамтлагийн уран бүтээлийг япон хэлнээ орчуулна
Капитал банкийг сонгосон иргэд НӨАТ-ын буцаан олголтоос өмнө мэдээллээ шинэчлэх ёстой
Ирэх ням гарагаас угаар мэдрэгчийг суурилуулж эхэлнэ
Ууланд төөрсөн эцэг хүү хоёрыг оллоо
Нэг айлын гурван хүүхэд угаартаж, нэг нь амиа алджээ
"Амралтын өдрүүдэд цасан шуурганы улмаас зам даваа хаагдаж болзошгүй"
"Дөрвөн сартай хүүхэд гадны нөлөөтэй нас барсан эсэхийг тогтоохоор шалгаж байна"
ЧИХЭР ХҮҮХДИЙН БИЕИЙН ЭСЭРГҮҮЦЛИЙГ ХАМГИЙН ИХЭЭР БУУРУУЛДАГ
Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна
Арванхоёрдугаар сар гарсаар 23 хүн осгож нас баржээ
Таван давхраас унах гэж байсан охиныг аварчээ
Мансууруулах бодис дахин хэрэглэсэн иргэдийн ялыг биечлэн эдлүүлэхээр болжээ
Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулж эцэг эхчүүд та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна