Анжелина Жоли гэрээслэлээ бичжээ

2019-05-16

Анжелина Жоли гэрээслэлээ бичжээ

Жүжигчин Анжелина Жоли гэрээслэлээ бичжээ. Тэрээр бүх хөрөнгөө 17 настай, том хүү Мэддокстой үлдээсэн гэнэ. Брэд Питтээс салахад Мэддокс л ээжийгээ бүх талаар дэмжиж байсан гэнэ.

Энэ мэдээлэл тарсан дариудаа шүтэн бишрэгчдийнх нь санааг зовоож “Яагаад гэрээслэл бичих болов” хэмээн ярьцгааж байна. Тэрээр гурван жилийн өмнө жилийн өмнө, Б.Питтээс салсныхаа дараа “Vanity Fair” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хүүхдүүдээ ганцаар өсгөнө, дахиж хүнтэй суухгүй гэснээс гадна эрүүл мэндийнхээ төлөө тэмцэх шаардлагатай байгаа талаараа ярьсан нь одоо фэнүүдийнх нь анхаарлыг татаад байгаа аж.

Анжелина Жоли хорт хавдраар өвчлөх эрсдэл өндөр байгаа шалтгаанаар хэдэн жилийн өмнө өрөөсөн хөхөө тайруулж, өндгөвчөө авахуулсан. Дараа нь гэр бүл нь салсан явдал жүжигчний сэтгэл санаанд хүнд цохилт болжээ. Эх сурвалжийн хэлснээр, Б.Питтэй харилцаа таарамжгүй болсон нь А.Жолигийн өвчнийг хүндрүүлж, шинэ оношууд тавигдсан гэнэ. Тухайлбал, даралт ихсэх өвчтэй болжээ. Мөн нүүрний булчин нь саажиж эхэлсэн байна. Энэ өвчнийг Беллийн саажилт гэж нэрлэдэг аж. Энэ өвчин хүндрэхээр нүүрний булчингууд ажиллах чадвараа бүрэн алдаж, ярих боломжгүй болдог байна. Гэхдээ өвчлөгчдийн 80 хувь нь эдгэрдэг гэсэн эерэг статистик байдаг юм байна. Сүүлийн үед бас нэг эмгэг гарч ирэн зовоох болсон нь арьс хуурайших эмгэг аж. Тиймээс удахгүй удаан хугацаанд үргэлжлэх курс эмчилгээнд орохоор болжээ. Энэ эмчилгээ нь арьс хуурайших төдий биш илүү ноцтой өвчний эмчилгээ байж магадгүй хэмээн шар хэвлэлүүдэд бичиж байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

АНУ Венесуэлийн эсрэг авсан хоригоо өргөтгөв
Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах шинэ зохицуулалттай болох нь
Тайваниас харилцаагаа тасалсан Соломоны арлуудын ерөнхий сайдтай АНУ-ын дэд ерөнхийлөгч уулзахаас татгалзжээ
775 сая төгрөгийн алтыг хил нэвтрүүлэхийг завджээ
Их шар хоолойн төгөл дэх булгийн эхийг хамгаалалтад авчээ
Зургаан настнуудын зугаатай агшин, хөгжилтэй үгнүүд
Залуу үе хар тамхины хар ангал руу унасаар байх уу?
Жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Х.Болдбаатарыг томиллоо
Хөшигийн хөндийн нисэх буудлыг Улаанбаатартай холбосон тууш замын хөдөлгөөнийг нээлээ
Венецэд гадаа тамхи татахыг хориглож магадгүй
Төрийн албаны ерөнхий шалгалтын тов гарчээ
Дарханы замыг 11 дүгээр сард ашиглалтад оруулна гэж ард иргэдийг хуурах хэрэг юу байна
VW групп масс зах зээлд зориулсан анхны бүрэн цахилгаан автомашинаа танилцууллаа
Хойд Солонгос хоёр удаа пуужин харвалаа
Монгол улсын хүн ам өсдөггүй шалтгаан нь үр хөндөлт
Мун Жэ Ин Сөүлийн прокуроруудтай “дайн зарлав”
Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд 200 хүүхдийн шинэ цэцэрлэг нээгдлээ
10260 тонн шахмал түлш борлуулжээ
Их сургуулийн элсэлтийн эсээг хэрхэн бичих вэ?
АНУ, БНХАУ-ын худалдааны дайн бусад орныг хямралд орууллаа