Японд зэсийн баяжмал гаргаж, БНСУ-ын компани Монголын жоншийг сонирхож байна

2019-04-17

Монголын эдийн засгийн зүтгүүр хүч болсон зарим металлын  экспорт эхний улирлын байдлаар өссөн гэх мэдээллийг ҮСХ-оос  гаргаад буй.  Тухайлбал, энд зэсийн баяжмал болон төмрийн хүдэр, цайр, мөн жоншны тухай яригдаж байгаа юм.

Өөр нэг сонирхуулах  мэдээ гэвэл  Оюутолгой компани  зэсийн экспортын зах зээлээ төрөлжүүлэхээр Японд туршилтаар зэсийн баяжмал экспортолжээ.  Гэсэн хэдий ч тээвэр, логистикийн асуудал бэрхшээлтэй байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес  мэдээлжээ.

Монгол Улс өнгөрөгч 2018 онд улбар металын экспортоосоо 1.9 орчим тэрбум ам.долларын орлого олж байв.  Харин 2019 оны эхний улиралд зэсийн баяжмалын экспорт долоон хувиар өсөж, 361.4 мянган тонн болсон байна. Үүнийг мөнгөн дүнгээр тооцвол 503.7 сая ам.доллар болж байгаа бөгөөд орлого есөн хувиар өссөн үзүүлэлт юм. Одоогоор зэсийн баяжмалыг 100 хувь БНХАУ-д нийлүүлжээ.

Гол экспортлогч “Оюу Толгой” ХХК-ийн тухайд  улс төрийн болон уурхайн нөхцөл байдлаас хамаарч далд уурхайн бүтээн байгуулалтын ажил сунжирч магадгүй гэсэн мэдээлэл байгаа аж.  Оюутолгойн гэрээгээр хэтэрхий их улстөржиж байгааг өчигдөр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар онцолсон. Тэрбээр салбарын сайдын хувьд Оюутолгой болон Дубайн гэрээг цуцлахгүй гэдгээ мэдэгдсэн. Ингэхдээ дээрхи хоёр гэрээний аль аль нь төгс бус, учир дутагдал байгаа. Иймд талууд ширээний ард сууж ярилцаж  сайжруулах боломж байгаа гэдгийг сайд хэлсэн.

Үнэхээр Оюутолгойн гэрээг цуцалбал  Могол Улс эдийн засгийн эрсдлээ даахгүй гэдэг нь аль ч талаасаа үнэн үг юм.

Үүнээс  гадна Монголын уул уурхайн экспортод төмрийн хүдэр томоохон орон зай эзэлэх болсон. Оны эхний улиралд төмрийн хүдрийн экспорт биет хэмжээгээр 44 хувиар өсөж, хоёр сая тонн болжээ. Төмрийн хүдрийн экспортоос  106.5 сая ам.доллар  орлого олоод байна. Энэ жилийн тухайд төмрийн хүдрийн экспорт их өсөлттэй байна. Тухайлбал, өнгөрсөн жилийн нэгдүгээр улиралд 1.4 сая тонн хүдэр экспортолж байсан бол энэ жил даруй 600 тнн-оор өсчээ.

Монгол орон жоншоор баян.  Жоншны гол бүс нутаг нь Дорноговь, Хэнтийн Бор-Өндөр. Мөн Дундговийн зарим   сумын нутгаар  тархалттай гэсэн судалгаа байдаг.

Энэ оны  байдлаар  жоншны экспорт биет хэмжээгээрээ 41 хувиар өссөн нь харьцангуй өндөр үзүүлэлт болж байна.  Энэ нь биет хэмжээгээрээ 110.6 мянган тонн болсон бөгөөд мөнгөн дүнгээр 40.5 сая ам.доллар болж байгаа юм. Жоншны экспортын 69 хувийг БНХАУ-д, 30 хувийг ОХУ, нэг хувийг БНСУ-д нийлүүлжээ.

Шинээр БНСУ-ын “Posco” компани Монголын жоншны салбарыг сонирхож байгаа бол мөн энэ асуудлаар  Японы төлөөлөгчийн газар байгуулагдсан байна.

Цаашид "Хайлуур жоншны үйлдвэрлэл, экспортыг дэмжих зорилтот хөтөлбөр"-ийг 2019-2024 онд хэрэгжүүлэхээр Засгийн газар ажиллаж байгаа юм байна.  Энэ бүхнээс харвал хайлуур жонш Монголын  эрдэс баялгийн экспортод томоохон жин дарж мэдэхээр байна.

Өөр нэг дуулгах сайн мэдээ гэвэл дэлхийн зах зээл дээр цайрын ханш өсөж,  Лондоны Металлын биржид нэг  тонн цайрын фьючерс ханш 2928 ам.доллар болоод байна.

Монгол улс оны эхний улиралд цайрын экспортоосоо 62.6 сая ам долларын орлого олжээ.

Цайрын экспортын 75 орчим хувийг “Цайрт минерал”, үлдсэнийг нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шин шин” компани экспортолдог гэсэн мэдээлэл байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Тарваган тахлын эсрэг дархлаажуулалт ирэх долоо хоногт орон даяар эхэлнэ
ЗГ: Хөх хот дахь Ерөнхий консулыг эгүүлэн татлаа
NASA-гийн судлах дараагийн сансрын биет нь Санчир гарагийн дагуул Титан байна
“Их 20”-ийн уулзалтын гол дүрүүд
Хөшигийн хөндийн нисэх буудлын менежментийн төслийг Монгол, Японы хамтарсан компани концессоор хэрэгжүүлэхээр боллоо
З.Орхонсүрэн: Цаг алдсаны улмаас хутгалуулсан иргэн цус алдаж, ухаан балартсан байсан
Хүүхдэд өгч болохгүй хориотой эмийн жагсаалт
Залуусыг буруу зүйлд уриалж буй шинэ цагийн ХИП ХОП
Үсчин, гоо сайхны газрууд хэрэглэсэн багажаа халдваргүйжүүлдэггүй зөрчил нийтлэг илэрчээ
Мадурогийн амийг хорлох хуйвалдааныг илрүүлснээ Венесуэлийн засгийн газар зарлажээ
Европ тивд хагас тонн жинтэй шувуу хүмүүстэй зэрэгцэн амьдарч байсныг эрдэмтэд баталжээ
Ж.Ганхуяг: Гарцын тэмдэглэгээг тодотгохын тулд шар хаалгануудыг байрлуулсан
Монголд хар тамхи байнга хэрэглэдэг 708 хүн байна
Наадмын түүхийг гажуудуулсан алдас буюу баримтат үнэн оршвой
Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлыг Монгол улсад зохион байгуулахаар болов
Европын амьтны хүрээлэнгүүдэд төрсөн хирснүүдийг Руанда руу шилжүүлжээ
Виктория Бекхэм нууцаа ”задаллаа”
"Ираны эсрэг АНУ-ын хоригууд бол эдийн засгийн терроризм"
Улсын төсвийн 1.8 тэрбумын хөрөнгө оруулалтаар баригдсан цэцэрлэг ашиглалтад орж амжаагүй байхдаа НУРЖЭЭ
Зимбабве улс зэрлэг заан экспортлох хүсэлтэй байна