Цар тахлын үеийн нөхцөл байдал уул уурхайн туслан гүйцэтгэгч компаниудын ажилтнуудад хүнд тусаж байна

2020-05-11

Дэлхий нийтээр тархаад байгаа “COVID-19” цар тахлын улмаас уул уурхайн салбарын ажиллах хүчний нөхцөл байдал хүндхэн байна. Уул уурхайн үндэсний ассоциацийн мэдээлснээр уурхайнуудад 50 мянга гаруй хүн ажиллаж байгаа ажээ. Ханган нийлүүлэгч компаниудыг оролцуулбал уул уурхайн салбараас шууд хамааралтай 200 мянга гаруй хүн байгаа юм байна.

Үүнээс зөвхөн нүүрсний салбарт хамааралтай 70-80 мянган хүн ажилладаг гэсэн мэдээллийг өглөө. Нүүрсний салбараас тухайлбал: 820 ажилтантай “Эрдэнэс Тавантолгой” ХК цөөн тооны ажилтнаа сул зогсоожээ. Хэдий тийм боловч туслан гүйцэтгэгч компаниуд нь хэвийн ажиллаж байгаа гэж тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээллээ. Гэхдээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын орлого төлөвлөгөөнөөсөө 30 хувиар буурахаар байгаа ажээ.

Уул уурхайн компаниудаас хамгийн том ажил олгогч гэгддэг “Оюу Толгой” төсөлд ажиллагсдын тоо 2019 оны эцэс гэхэд 16 мянга шахам байв. Нийт ажилтны 56 хувь нь гүний уурхайд ажиллаж байгаа юм. “COVID-19” цар тахлын улмаас гадаад мэргэжилтнүүд уурхай руу очих боломж хязгаарлагдаж, гүний уурхайн өргөтгөл, малталт 30 хувиар удаашрах магадлалтай байгааг “Оюу Толгой” ХХК мэдээллээ. Үүний нөлөөгөөр гүний уурхайн туслан гүйцэтгэгч компаниуд хүндхэн байдалтай байна. Тухайлбал: III, IV босоо амны ажилд оролцож байгаа “GIP” компани ажилтнуудынхаа тал хувийг цомхотгож магадгүй байгаагаа мэдээлжээ.

Нүүрсний компаниудаас “SouthGobi Sands” уурхайн олборлолтоо хоёрдугаар сараас зогсоосон байна. Агуулахын нүүрсний хэмжээ хангалттай байгаа учир тавдугаар сард олборлолт хийхгүй гэдгээ мэдэгджээ.

Харин “Mongolia Energy Corporation” экспортоо эхлээгүй байгаа учир мөн л сул зогссон байна.

Хөвсгөл аймагт “Могойн гол” уурхайгаас эрчим хүчний нүүрс олборлодог “Могойн гол” ХК энэ онд үйл ажиллагаагаа өргөжүүлж, ажилчдынхаа тоог 40 хувиар нэмэхээр төлөвлөж байсан ч одоо байгаа ажилчдаа цөөлөхөд хүрээд байгааг онцолсон юм.

Эх сурвалж: bloombergmongolia

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Хакүхо М.Даваажаргал гэртээ эмчлүүлж байна
Италид онц байдлын дэглэмийг дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгав
Дорноговь аймгийн Замын-Үүд ЭРҮҮЛ БҮС боллоо
Хан-Уул дүүргийн цагдаагийн алба хаагчаас халдвар илэрчээ
Нийслэлийн хэмжээнд “Ковид-19” халдварын шинжилгээнд 14.004 хүн хамрагдлаа
QR ашиглалт хангалтгүй байгаа ААН-үүдийн үйл ажиллагааг зогсооно
Азын дугаарын дэнчин 50.000 төгрөгөөс эхэлнэ
Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг хөл хорио тогтоож, шинжилгээ авч байна
Ирэх долоо хоногт дулаарч, өдөртөө -7 градус болно
ХӨСҮТ: Шинээр 12 хүний шинжилгээнд Коронавирус илэрлээ
PCR шинжилгээнд хамрагдах иргэд өнөөдрөөс цахимаар цаг авна
ЭМЯ: Шинээр 10 тохиолдол нэмэгдлээ
Алтанбулаг боомтын ачаа тээвэр нэвтрэх хөдөлгөөнийг зогсоосон хугацааг 2 дугаар сарын 1 хүртэл сунгав
Усны илүү хэрэглээг иргэд өөрсдөө төлнө
БНСУ-аас тусгай үүргийн нислэгээр ирэх иргэд юуг анхаарах ёстой вэ?
Хөвсгөл аймгийн Ханх суманд дахин газар хөдлөжээ
“Насны хишиг”, одонтой ээжүүдийн тэтгэмжийг ирэх сарын 10-наас цахимаар олгоно
Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд 48 цагийн хөл хорио тогтоолоо
БЗД-ийн 17 дугаар хороонд хязгаарлалт тогтоолоо
Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн