Буриад бөө нар 5 тэмээ шатааж, тахил өргөв

2019-02-25

Буриад бөө нар энэ нь зөв эсэх талаар маргалдаж байна.


ОХУ-ын Ангарскт болсон тахил өргөх ёслолын бичлэг цахим ертөнцөд шуугиан тариад байна. “Зэрлэг заншил”, “Бөө мөргөлийн хамгийн аймшигт ёс” гэх зэргээр хүмүүс нэрлэсэн уг ёслолд таван тэмээг гарган, шатааж, тэнгэрт өргөсөн байна.

Буриадын бөө нар уг тахилаа “Жэн тэнгэри яба” хэмээн нэрлэсэн бөгөөд Орос улс болон Оросын олон үндэстэн, ястангуудын эв найрамдлыг бэхжүүлэх зорилгоор үйлдсэн гэнэ. Ийм тахилыг хамгийн хүчтэй бөө үйлддэг аж. “Манай Буриадад тэнгэр, бурханд барих хамгийн дээд өргөл бол тэмээ” гэж ОХУ-ын Бөө мөргөлийн дэд тэргүүн Артур Цыбиков ярьж байна. Таван минутын тус бичлэгт хэнгэрэг, цаны дуун дор тэмээг авчирч байгаа нь харагдаж байлаа.

Харин Буриадын бөө мөргөлийн “Тэнгэри” төв тус тахил өргөх ёслолыг “зэрлэг явдал” гэж нэрлээд “Амьтнаар тахил өргөх ёслолыг дулааны улиралд хийдэг. Гэхдээ үргэлж хийгээд байдаггүй. Өвөл бол архи, сүү, идээ будаагаар л өргөл өргөдөг. Амьтнаар тахил өргөлөө гэхэд хонь л гаргадаг. Ямаа, адууг маш ховор тохиолдолд л тахилд хэрэглэдэг. Ангарскт болсон энэ ёслол бол зүгээр л зэрлэг явдал.

Тэмээ бол буриадуудын хувьд ариун амьтан тул хэзээ ч тахил өргөдөггүй. Бичлэгээс харахад бөөгийн хувцас хэрэглэлтэй хүмүүс тахил өргөж байна. Гэхдээ тэд бол бөө биш. Тэд Буриадын ард түмний ёс заншлыг зөрчиж, нэр хүндийг нь гутааж байна” гэж “Байкал-Daily” агентлагийн сэтгүүлчид ярьжээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

ФОТО: Инстаграм дахь төгс зургуудын НУУЦЫГ дэлгэжээ
Түймрийн голомтод сэлфидсэн дарга олны шүүмжлэлд өртөв
Хүүхдэд өгч болохгүй хориотой эмийн жагсаалт шейрлээрэй хүмүүсээ…
Ц.Шаравжамц гавьяатын хүү шилдэг үзүүлбэр үзүүлэв
2020 он гэхэд 2,185,264 иргэнийг хепатитийн В, С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд бүрэн хамруулна
Автомашинаараа айлын байшин дайрч, нэг хүний амь хохироожээ
ОХУ, Хойд солонгосын анхны уулзалтаар юуны талаар хэлэлцэх вэ?
Баянхонгорт таван настай хүү, гурван метр гүнтэй худагт унаж амиа алджээ
Бяцхан гоц авьяастан Б.Бат-Энэрэлийн танил амьдрал
12 хүртэлх насны 960 хүүхэд шүдээ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР бүрэн эмчлүүлжээ
ЕБС-ийн улсын шалгалтын ХУВААРЬ гарлаа
13 настай хүү XBOX тоглоомоо зарж, зүлэг тэгшилж ээждээ машин авч өгчээ
Сансарт зочид буудал хөөрөх нь
ЭМГЭНЭЛ
Хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгох тушаал гаргажээ
Дугаарын хязгаарлалтгүйгээр хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл олгож байна
Д.Мөнхцэцэг: Гараа хавчуулсан хүүгийн аав ээжтэй нь уулзаж, уучлал гуйсан
Парисын Дарь эхийн сүм хүн төрөлхтний соёлын үнэт өв болохыг батлах 9 баримт
Хариуцлагагүй байдлаас болж дөрвөн иргэн хийнд хордож амиа алдлаа
Хөндүүр сэдэв: ХАРДАЛТ ХҮНИЙ АМЬ ХӨНӨӨХ ШАЛТГААН БИШ