Элчин сайд Г.Ганболдын хүсэлтээр эмчилгээний 41 мянган ам.долларыг чөлөөлсөн албан бичиг ил болжээ

2018-12-14

Элчин сайд Г.Ганболдын хүсэлтээр эмчилгээний 41 мянган ам.долларыг чөлөөлсөн албан бичиг ил болжээ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Элчин сайд Г.Ганболд тус улсад хүүхдээ эмчлүүлж буй иргэн Г.Оюуныг яамныхаа үүдэнд зодсон гэх мэдээлэл цахим орчинд тархаад байгаа билээ.Тодруулбал, иргэн Г.Оюун "Нөхөр бид хоёр Энэтхэгт ирээд дөрвөн сар болж байна. Хүүхдээ эмчлүүлээд эх орон руугаа буцах гэсэн чинь олон асуудал тулгараад, үнэхээр аргагүйдсэн. Эмчилгээний зардалгүй болоод хандивын аян өрнүүлсэн. Намайг Элчин сайд Г.Ганболд цээж, ходоод, савны тус газар руу өшиглөсөн. Бид яах ёстой вэ. Хэрэг гарах үед Элчин сайд Г.Ганболдын эхнэр, жолооч, туслах болон Энэтхэгийн иргэд байсан бөгөөд уг үйлдэл нь ЭСЯ-ны камерт бичигдэн үлдсэн" хэмээн ярьсан бичлэгээ үлдээсэн юм.

Харин Элчин сайд Г.Ганболд “Иргэн Б.Батчулуун, Г.Оюун нар 12 дугаар сарын 7-нд тус ЭСЯ-нд ирж, “Шинэ Дели хотын “BLK” эмнэлэгт цаашид охиноо эмчлүүлэхгүй, санал болгож байгаа эмчилгээг нь хийлгэхгүй, даруйхан нутаг буцахаар шийдлээ. Энэтхэгт байх визний хугацаа хэтэрсэн, торгуулийн хэмжээ их болоод байгааг хөнгөлүүлж, хилээр гарах зөвшөөрөл олгож тусална уу” гэж хүссэн. Үүнийг ЭСЯ-ны гуравдугаар нарийн бичгийн дарга, консулын ажилтан Л.Батсуурьт даалгаснаар асуудал шийдэгдсэн. Б.Батчулуун "BLK" эмнэлэгт төлөх мөнгө байхгүй тул эмнэлгийн төлбөрөөс хөнгөлүүлж өгнө үү" гэж дахин хүссэний дагуу эмнэлэгтэй нь ярьж 3 сая энэтхэг рупи буюу 42.857 ам.долларын төлбөр, визний хугацаа хэтэрсний 300 ам.долларын торгуулийг чөлөөлүүлсэн.

...Миний зүгээс түүний биед нь халдсан зүйл байхгүй. Сэтгэл санаа нь цочирдож, хямарсан тэрбээр ямар ч тайлбар сонсохгүй хашгирч харааж зүхсэн. Бий болсон нөхцөл байдлыг зүй зохистой шийдэх арга замын хамтдаа ярьж зөвлөх гэж чармайхгүй, "хөлөө хүрэх газарт явна, та нарын мууг үзнэ, ЭСЯ  мөнгө гаргаж бүх зардлыг төлөх үүрэгтэй,  одоохон нутаг буцаа, та нарын ярьсныг бичлэг хийж хадгалсан" гэх зэргээр бухимдан орилж байсан болно” хэмээн албан ёсны тайлбар өгсөн. 

Тэгвэл Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Элчин сайд Г.Ганболд Энэтхэгийн “BLK” эмнэлэгт албан хүсэлт тавьж, Г.Оюуны охины эмчилгээний зардал болох 41.000 ам.долларыг чөлөөлсөн болохыг гэрчлэх албан бичиг ил болжээ.

Элчин сайд Г.Ганболдын хүсэлтээр эмчилгээний 41 мянган ам.долларыг чөлөөлсөн албан бичиг ил болжээ

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

УГААРТСАНЫ УЛМААС 12 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ХҮҮХЭД АМИА АЛДАЖ, ХОЁР ХҮҮХЭД УХААНГҮЙ ЭМНЭЛЭГТ БАЙНА
“The Hu” хамтлагийн уран бүтээлийг япон хэлнээ орчуулна
Капитал банкийг сонгосон иргэд НӨАТ-ын буцаан олголтоос өмнө мэдээллээ шинэчлэх ёстой
Ирэх ням гарагаас угаар мэдрэгчийг суурилуулж эхэлнэ
Ууланд төөрсөн эцэг хүү хоёрыг оллоо
Нэг айлын гурван хүүхэд угаартаж, нэг нь амиа алджээ
"Амралтын өдрүүдэд цасан шуурганы улмаас зам даваа хаагдаж болзошгүй"
"Дөрвөн сартай хүүхэд гадны нөлөөтэй нас барсан эсэхийг тогтоохоор шалгаж байна"
ЧИХЭР ХҮҮХДИЙН БИЕИЙН ЭСЭРГҮҮЦЛИЙГ ХАМГИЙН ИХЭЭР БУУРУУЛДАГ
Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна
Арванхоёрдугаар сар гарсаар 23 хүн осгож нас баржээ
Таван давхраас унах гэж байсан охиныг аварчээ
Мансууруулах бодис дахин хэрэглэсэн иргэдийн ялыг биечлэн эдлүүлэхээр болжээ
Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулж эцэг эхчүүд та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна
Японд төрөлт эрчимтэй буурч байна
Согтуу 10 жолооч тутмын нэг нь эмэгтэй
Сураггүй алга болсон хоёр иргэнийг олжээ
Утлага, даралтын аппарат, чагнуур зэргийг онлайн худалдаанаас худалдаж авахгүй байхыг зөвлөж байна
Өдөртөө 14-16 градус хүйтэн байна
2020 оны 1-р сарын 1-нээс төрийн албан хаагчийн цалинг 8%-иар нэмэхээр болжээ