ОПЕК: Газрын тосны гарцыг өдрийн 1.2 сая баррелиар танана

2018-12-11

ОПЕК: Газрын тосны гарцыг өдрийн 1.2 сая баррелиар танана

Газрын тос экспортлогч орнуудын хоёр өдрийн хэлэлцээ арванхоёдугаар сарын 7-ны өдөр Венад амжилттай болж өндөрлөсөн байна. ОПЕК-ийн гишүүн орнууд ээлжит уулзалтаараа газрын тосны гарцыг өдрийн 1.2 сая баррелиар танах зөвшилцөлд хүрчээ. Энэхүү шийдвэр 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн зургаан сарын хугацаанд хэрэгжих юм байна.

ОПЕК-ийн ерөнхийлөгч, Арабын Нэгдсэн Эмирт Улсын Эрчим хүчний сайд Сайхил аль-Мазройд хэвлэлийн бага хурлын үеэр газрын тосны гарцыг өдрийн 1.2 сая баррелиар танах зөвшилцөлд хүрсэн тухай мэдэгджээ. Гарц танах албан ёсны шийдвэр гарсан тухай мэдээллийн дараа зах зээлд ханш нь дөрвөн хувиар өссөн байна.

Уулзалтын эхний өдрүүдэд ОХУ OПЕК-ийн гишүүдтэй байр суурь зөрүүтэй байсан аж. Тус улс өдрийн гарцаа дээд тал нь 150 мянган баррелиар бууруулах боломжтой гэсэн ч албан ёсны шийдвэр гарахад 230 мянган баррель болж тогтсон байна.

Газрын тосны үйлдвэрлэлээр тэргүүлэгчдийн нэг Саудын Араб шинэ оны эхний сард гарцаа өнгөрөгч арваннэгдүгээр сарын оргил цэгтэй харьцуулахад 900 мянган баррелиар бууруулж, өдрийн 10.2 сая баррель болгохоор тохиролцжээ.

Газрын тосны ханш арваннэгдүгээр сард 25 хувиар унаж, 50 ам.доллар руу ороод байв. Ханш энэ түвшинд байх нь томоохон нийлүүлэгчдэд ашиггүй гэж үзсэн учир OПЕК болон ОХУ гарц танах шийдлийг дахин сонгосон байна.

Сахабал аль-Мазруний хэлснээр, газрын тосны холбоотнуудын хамтын ажиллагаа 2019 онд төдийгүй дараагийн жилүүдэд ч үргэлжлэх бөгөөд Хамтын ажиллагааны тунхаглалыг 2019 оны эхний улиралд гаргах аж.

Дээрх хурлаас өмнө Ираны газрын тосны сайд Бизан Намдар Занан АНУ хоригоо цуцлах хүртэл Тегеран эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ хэмжээг бууруулахгүй гэж мэдэгдэж байжээ.

ОПЕК-ийн газрын тосны үнэ өнгөрсөн пүрэв гаригт 1.29 ам.доллараар буюу 2.1 хувиар буурч, баррель нь 60.08 ам.доллар байснаас 58.79 ам.долларт хүрсэн байна.

ОХУ, ОПЕК-ийн орнуудын бодлого болон олон улсын геополитикийн зөрчлөөс шалтгаалан энэ оны эхнээс дэлхийн зах зээл дээр өсч байсан газрын тосны үнэ аравдугаар сарын дунд үеэс огцом буурч, арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн арилжаагаар “Brent” төрлийн газрын тосны үнэ тонн тутамд 451.78 ам.доллар (нэг баррел нь 59.46 ам.доллар),  “WITI” төрлийнх 397.41 ам.доллар (нэг баррел нь 50.93 ам.доллар) болсон.

Түүнийг өнгөрсөн долоо хоногийн дүнтэй харьцуулахад “Brent” түүхий тос 1.26 хувиар, “WITI” төрлийн түүхий тосны үнэ 0.57 хувиар тус тус буурсан байна. Өнөөдрийн байдлаар “Brent” маркийн тосны үнэ нэг баррель нь 59.65 ам.доллар байгаа юм.

Сүүлийн арван долоо хоногийн турш АНУ-ын түүхий газрын тосны нөөц тасралтгүй нэмэгдэж байгаа талаар “Tradition Energy” компанийн маркетингийн албаны дэд ерөнхийлөгч Жин Макгиллиан өнгөрсөн долоо хоногт CNBC телевизэд ярилцлага өгөхдөө газрын тосны үнэ буурсаар байгаа гол шалтгааныг дэлхийд нийлүүлэлт ихсэж, эрэлтийн хэмжээ буурсантай холбон тайлбарлажээ.

Эх сурвалж: Prime, RT

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

УГААРТСАНЫ УЛМААС 12 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ХҮҮХЭД АМИА АЛДАЖ, ХОЁР ХҮҮХЭД УХААНГҮЙ ЭМНЭЛЭГТ БАЙНА
“The Hu” хамтлагийн уран бүтээлийг япон хэлнээ орчуулна
Капитал банкийг сонгосон иргэд НӨАТ-ын буцаан олголтоос өмнө мэдээллээ шинэчлэх ёстой
Ирэх ням гарагаас угаар мэдрэгчийг суурилуулж эхэлнэ
Ууланд төөрсөн эцэг хүү хоёрыг оллоо
Нэг айлын гурван хүүхэд угаартаж, нэг нь амиа алджээ
"Амралтын өдрүүдэд цасан шуурганы улмаас зам даваа хаагдаж болзошгүй"
"Дөрвөн сартай хүүхэд гадны нөлөөтэй нас барсан эсэхийг тогтоохоор шалгаж байна"
ЧИХЭР ХҮҮХДИЙН БИЕИЙН ЭСЭРГҮҮЦЛИЙГ ХАМГИЙН ИХЭЭР БУУРУУЛДАГ
Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна
Арванхоёрдугаар сар гарсаар 23 хүн осгож нас баржээ
Таван давхраас унах гэж байсан охиныг аварчээ
Мансууруулах бодис дахин хэрэглэсэн иргэдийн ялыг биечлэн эдлүүлэхээр болжээ
Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулж эцэг эхчүүд та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна
Японд төрөлт эрчимтэй буурч байна
Согтуу 10 жолооч тутмын нэг нь эмэгтэй
Сураггүй алга болсон хоёр иргэнийг олжээ
Утлага, даралтын аппарат, чагнуур зэргийг онлайн худалдаанаас худалдаж авахгүй байхыг зөвлөж байна
Өдөртөө 14-16 градус хүйтэн байна
2020 оны 1-р сарын 1-нээс төрийн албан хаагчийн цалинг 8%-иар нэмэхээр болжээ