Алтаа "өвөртөлж" бус үнэнээр экспортолъё

2018-12-04

Манайхан алтаар ээмэг, бөгж, эмээл хазаар хийдэг гэх үндсэн ойлголттой.  Харин макро эдийн засгийн хөгжил, валютын нөөц нэмэгдүүлэхэд алт тун чухал үүрэгтэй гэдгийг ухаж ойлгохыг хүсдэг нь эдийн засагчдыг эс тооцвол тун цөөн. Тиймээс ч алтыг улсын хилээр зөвшөөрөлгүй гаргах гэмт хэрэг гарсаар байна. 

 

 

Алт олборлогчдын тушаасан алтыг Монголбанк Лондонгийн үнэт металлын ассоциацид гишүүнчлэлийн бүртгэлтэй 69 алт цэвэршүүлэх үйлдвэрийн дунд тендер зарлан сонгон шалгаруулж, дотоодоос худалдан авсан алтаа олон улсын жишигт хүргэн 995 сорцтой болгон цэвэршүүлдэг. Дараа нь цэвэршүүлсэн алтаа олон улсын зах зээлд арилжиж, ам.доллар болгон хөрвүүлдэг. Ингэж Монголын алт Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлдэг хэрэг.

Угтаа ам.долларын ханш өслөө л гэдэг. Энэ үед гадаад орны банк, санхүүгийн байгууллагад хадгалж байгаа мөнгөжсөн алт буюу чөлөөтэй хөрвөдөг валютаар ам.долларын ханшийг тогтворжуулдаг гэсэн үг.

Энэ оны хоёрдугаар улирлын мэдээгээр манай улсад 4.5 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний валютын нөөц байна. Гэвч  энэ нь ердөө 4-5 сарын л нөөц аж. Валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд олборлосон алтаа Монголбанкинд тушаах нь чухал. Монголбанкинд тушааж байж уг алт улсын эдийн засаг хийгээд ханш тогтворжуулахад үр өгөөжөө өгөх учраас хаа хаанаа л хэрэгтэй байгаа юм. Гэвч манай улсын алтны нийлүүлэлтийн сүлжээ нэг л “эвлэж” өгөхгүй байгаа. Эх орны хөрснөөс олборлосон алт эргээд Эрдэнэсийн санд очиход тулгамдаж байгаа асуудлууд байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 46.1-т олборлосон бүх төрлийн үнэт металл, эрдэнийн чулууны сорьц, чанарыг сорьцын асуудал эрхэлсэн төрийн захигааны байгууллагаар тогтоолгож, тоо хэмжээг бүртгүүлнэ гэж заасан байдаг. Тиймээс Монголбанк ч үнэт металлын сорьцын хяналтын газраар хайлуулж, гулдмай болгосон, сорьц тогтоолгосон алтыг худалдан авдаг. Асуудал үүнд л бий.  

Газрын хэвлийг ухаж “төнхчин” байж олж хурааж, цуглуулсан алтыг нь хайлуулна, тэгээд дээж авна, дараа нь бас сорьцлоно гэхээр хамаг ихэнхийг нь аваад үлдчих мэт зарим алт олборлогчид болоод ченжүүд ойлгох нь бий. Ийм ойлголттойгоор бичил уурхайчид орон нутгийн алтны худалдаачдад алтаа тушаах практик түлхүү байна.

Алтыг ихэнхдээ орон нутгаас олборлож буй. Тухайн газар, нутагт үнэт металлын сорьцын лаборатори байдаггүй. Гэтэл олборлосон алтаа зайлшгүй хайлуулж, сорьцлуулж байж Монголбанкинд тушаах учиртай. Ингэхийн тулд зөвхөн Улаанбаатар хотод ирж Монголбанкны төв лабораторид хайлуулж, сорьцуулна. Энэ нь зардал мөнгө хийгээд цаг хугацаа шаардагдах учраас зарим нь залхуурах, нөгөө нь алт хайлуулахаар жин даахаа байдаг гэх ойлголтоор хаа таарсан худалдаачинд өгөх, эсвэл үнэд хүргэх зорилгоор алтаа “өвөртлөөд” хил давж, тэнд хууль бусаар худалдаалж ч байгаа.

Хууль бусаар хил давсан алт эргэж Монголынх гэж нэрлэгдэхээсээ нэгэнт өнгөрнө. Сорьцлоогүй, “түүхий”-ээр хил давсан алт өөр нэг улс орны алт болж, өөр нэг орны валютын нөөцийг бүрдүүлж, эдийн засгийг нь дэмждэг гэсэн үг. Тиймээс л шударга олборлолт, шударга худалдаа хэрэгтэй байна. Сорьцлуулаад ном журмынх нь дагуу худалдах гэхээр Улсдаа сорьц тогтоох ганцхан лабораторитай, тэр нь Улаанбаатарт. Гэтэл алтыг орон нутгаас л олборлодог. Алтаа Монголбанкны эрдэнэсийн санд тушаахын тулд Улаанбаатар хотод очиж хоноод өглөө эртлэн босч үүрийн дөрвөн цагт төв банкны үүдэнд оочерлож байж хайлуулж, сорьцлуулдаг тухай алтны ченж эмэгтэй ярьсан. Багадаа л алтаа тушаагаад мөнгөө авахад хоёр хоногийн хугацаа шаардагддаг төдийгүй алтаа цүнхлээд явахад айдас ихтэйг ч учирлаж байлаа.

 

 

Харин өнөө жилээс алт тушаах амархан болжээ. Учир нь Дархан-Уул аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтсийн дэргэдэх алт болон бусад үнэт зүйлсийн сорьц тогтоох лаборатори энэ оны аравдугаар сарын 15-нд нээлтээ хийсэн. Тус аймгийн бичил уурхайчид алтаа хайлуулж, сорьцлуулаад аймгийн төвд байрлах Монголбанкны салбарт тушаагаад хоёр хоног биш хоёрхон цагийн дараа мөнгөө өөрийн дансанд шилжүүлээд авчихдаг болж. Энэ зөв гаргалгаа. Алтаа орон нутагтаа тушаах нь цаг зав, зардал мөнгөний хувьд хэмнэлтэй төдийгүй ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр Нийслэлд бус тухайн орон нутгийг хөгжүүлэх санд орно гэдэг аймгийн төв, сумдын хөгжилд чухал түлхэц болно. Сорьц тогтоох лабораторийг одоогоор Дархан-Уул, Баянхонгор аймагт нээгээд буй. Үүнийг өргөжүүлж 21 аймагт нээчихвэл алтны нийлүүлэлтийн сүлжээг зөв гольдрол оруулахад хэрэгтэй л байгаа юм.

Иргэд төв банк “том банк” учраас миний багахан алтыг авахгүй. Тэгээд ч хаанаас, хэзээ олборлосон тухай элдэв бичиг баримт шаардана гэж ойлгодог. Гэтэл угтаа Монгол банкны худалдан авах алтны жинд дээд, доод хязгаар гэж байхгүй. Мөн алт тушаахад иргэний үнэмлэх, арилжааны банкны данс л шаардлагатай. Дараагийн нэг асуудал нь алтнаас минь дээж авч байгаа нь гээд ихэнхийг нь авчихна, тэгээд дээр нь татвар нэхнэ гэж халгах нь бий. Монголбанк худалдаж авсан алтнаасаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу рояалти татвар гэж алтны үнийн дүнгээс 2.5 хувь, мөнгөний үнийн дүнгээс 5 хувийг суутган авч төрийн сангийн дансанд шилжүүлдэг.

Алтнаас дээж авах явцын хувьд Монголбанкны эрдэнэсийн санд тушаах алтан гулдмайг битүүмжлэх, түүний шинжилгээний дээж хадгалах, хяналт тавих журмын 1-ийн 7-д “Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн алтан гулдмайг Монголбанк экспортод гаргаж цэвэршүүлэн холбогдох тооцоогоо дуусгаж шинжилгээний үр дүнгийн талаар ямар нэгэн маргаангүй нь батлагдсан талаар Монголбанкнаас ирүүлсэн мэдэгдлийн дагуу дээжийг эргүүлэн олгоно” гэсний дагуу дээжийг Монголбанкнаас зөвшөөрөл өгөх хүртэл хадгалдаг /5-6 сар хүртэл/. Шинжилгээ хийхдээ алтан гулдмайн хоёр талаас тодорхой аргачлалын дагуу өрөмдөж 3-5 грамм дээж авдаг.

Мянга сонсохоор нэг үз гэдэг дээ. Уг нь алт тушаах амархан. Олборлосон алтаа улсдаа тушааж, Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн гадаад валютын баталгааг хангах, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах, Улс орныг бүхэлд нь хамарсан дотоод болон гадаад хүчин зүйлийн улмаас үүссэн эдийн засгийн хямралт байдлаас түргэн хугацаанд гарахад иргэн, аж ахуй нэгжүүд хувь нэмрээ оруулах нь чухал юм. Энгийндээ гэвэл монголынхоо алтыг монголдоо тушааж, монголынхоо эдийн засгийг дэмжмээр байна.

 

Манай монголын алт хольцгүй хамгийн эко гэдгээрээ дэлхийд үнэлэгдэж, тэрбумтнуудын хорхойг гозолзуулдаг бөгөөд тэд нэг дахин илүү үнэ төлж худалдаж авахад ч бэлэн байдаг. Гэтэл алтаа Монголбанкинд тушаагаагүйгээс улбаалан сорьцлоогүй, “түүхий” алт хууль бусаар хил давсаар л байна. Тодруулбал Монголбанк 2017 онд 20.01 тонн алт иргэд, аж ахуйн нэгжүүдээс худалдан авсан. Энэ нь Монголбанкны сүүлийн жилүүдэд худалдан авсан алтны түүхэн дээд хэмжээ байв. Гэтэл яг үүнтэй дүйцэхүйц хэмжээний алт хууль бусаар хил давсангэдгийг эх сурвалжууд хэлсэн.

Монголынхоо алтыг “Монгол” гэсэн шошготойгоор Лондонд хүргэж, эргээд ам.долларын ханшийг “хазаарламаар” байна. Ингэхийн тулд шударга олборлолт, шударга худалдааг бий болгох нь зүйтэй.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй