"Ирэх сараас эрс хүйтэрч шуурна"

2018-11-29

Монгол орон даяар өвөлжилт ямар байх талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын ерөнхий технологич, инженер Ч.Сарантуяагаас тодрууллаа.


-Энэ өвлийн цаг агаар ямар байх төлөв гарав. Урьдчилсан мэдээлэл өгөхгүй юу. Хэр хэмжээний цас орж, хүйтний эрч хэр чангарах бол?

-Цаг агаарын ерөнхий төлөвөөр  арванхоёрдугаар сард Монгол орны ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим температуртай байна. Гэхдээ зарим газраас дунджаас илүү хүйтэн байх төлөвтэй байгаа. Тухайлбал, Увс, Завханы хойд, Хөвсгөлийн баруун хэсэг, Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнодын хойд, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр дунджаас хүйтэн байна. Харин Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар дунджаас дулаан байна.

Мөн сард нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджийн орчим цас орно. Гэхдээ Баян-Өлгий, Увсын баруун хэсэг, Хэнтийн хойд, Сүхбаатар, Төв аймгийн зүүн хэсгээр, Дорнодын ихэнх нутаг, Алтайн өвөр говиор дунджаас их хэмжээний цас орно. Харин Дундговь, Дорноговь болон, Говьсүмбэр, Төв аймгийн зүүн сумдаар багавтар цастай байна.

Нэгдүгээр сард нутгийн зүүн хэсгээр дунджаас 0.5-1 хэм хүйтэн, нутгийн өмнөд хэсгээр, бүр тодруулбал, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Дорноговь, Өвөрхангай аймгийн өмнөд хэсгээр дунджаас дулаан байна. Тал хээрийн бүсээр дундаж хэмжээнд байна.

Мөн сард нутгийн төв хэсгээр, аймгаар нь дурдвал, Өвөрхангай, Дундговь, Сүхбаатар, Дорнод аймгийн нутаг, Архангай аймгийн зүүн урд хэсэг, Хэнтий, Төв аймгийн өмнөд хэсгээр дунджаас ахиу цастай. Харин Алтайн өвөр нутаг буюу Ховд аймгийн зүүн болон Говь-Алтай аймгийн ихэнх нутаг, Баянхонгор аймгийн өмнөд хэсгээр дунджаас багавтар цастай байна. Мөн нутгийн хойд хэсгээр буюу Хөвсгөл, Булган, Сэлэнгийн хойд хэгээр дунджаас багавтар цас орно.

Ингээд хоёрдугаар сард нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дундаж температуртай байна. Харин гуравдугаар сард ихэнх нутгаар дунджаас дулаан байна. Түүнчлэн хоёрдугаар сард Баян-Өлгий, Ховд, Увсын баруун, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангай, Булганы ихэнх нутгаар, Хэнтий, Сүхбаатарын зүүн хэсэг, Дорнодын ихэнх, Алтайн өвөр нутгаар дунджаас ахиу цастай байна. Өмнөговь, Дундговийн зүүн хэсгээр, Дорно говийн нутаг, Хэнтийн өмнөд хэсэг, Говьсүмбэрийн нутгаар олон жилийн дунджаас дулаан байна.

Харин гуравдугаар сард баруун аймгуудын нутгаар, зүүн аймгуудын зарим хэсгээр дунджаас ахиу цастай байна.

-Одоогоор нутгийн хэдэн хувь нь цастай байна вэ?

-Энэ жил зуншлага оройтож эхэлсэн ч намар нь цаг агаар их сайхан байсан. Цас нэлээд орой орж, багавтар тогтсон. Энэ сарын 20-ны байдлаар нутгийн 40 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтсон. Увс, Завханы хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр ахиу буюу 18 см орчим цастай байгаа. Харин арванхоёрдугаар сар гарснаар цасны хэмжээ нэмэгдэх төлөвтэй байна. Мөн цас их орох газарт нэлээд хүйтэн байна.

-Энэ өвөл зудын эрсдэл хэдэн хувьтай байна вэ?

-Өнгөрсөн зуны байдал, бэлчээрийн даац, намрын хур тунадасны хэмжээ, цас хаагуур орох, нягт ямар байгаа зэрэгт үндэслэн өвөлжилтийн эрсдэлийн ерөнхий байдлын мэдээ гарсан. Эндээс харахад одоогийн байдлаар нутгийн 20 орчим хувьд өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байгаа.

-Үүнд аль аймаг багтаж байна вэ?

-Одоогоор бусад нутагтай харьцуулахад цас ихээр тогтсон аймаг болох Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай аймгийн ихэнх, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн зарим сум багтаж байна. Эдгээр аймагт өвөлжилтийн эрсдэл их байна гэсэн үг. Тэр дундаа Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай аймагт өвөлжилт хүндрэх эрсдэл өндөр байна.

-Нутгийн 20 орчим хувь гэдэг нь сүүлийн гурван жилийн мөн үеийн эрсдэлтэй харьцуулахад ямар байна гэсэн үг вэ?

-Их хүйтрэх, цас их орох зэрэгт энэ эрсдэлийн зураг дахин шинэчлэгдэнэ. Манайх гурван жилийн өмнөөс эрсдэлийн зураг хийх болсон. Энэ тооцооллоор, 2015 онд эрсдэлийн хэмжээ энэ оны мөн үеийнхээс харьцангуй их байсан. Учир нь, аравдугаар сарын сүүлээр нутгийн хойд хэсгээр их хэмжээний цас орсон. Мөн 2016 онд зуншлага сайн байсан ч арваннэгдүгээр сард цас их орсны улмаас эрсдэл өндөртэй байсан. Харин 2017 онд зуншлага муу байсантай холбоотойгоор эрсдэл өндөр гарч байсан.

Эндээс дүгнэхэд энэ жил сүүлийн гурван жилтэй харьцуулахад өвөлжилтийн эрсдэл харьцангуй бага байна. Гэхдээ ингэлээ гээд тайвширч болохгүй. Арванхоёрдугаар сарын эхэнд нутгийн ихэнх хэсгээр хүчтэй цасан болон шороон шуургатай байна. Эрс хүйтэрнэ. Баруун болон төвийн бүсийн нутгаар цаг агаар нэлээд муудна. Ингээд ирэхээр цас ихтэй байгаа нутгуудад өвөлжилт, хаваржилтын байдал хүндрэх талтай. Тиймээс цаг агаарын хүндрэлтэй байдалд бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ жил зуншлага оройтож эхэлсэнтэй холбоотойгоор хадлан бэлтгэл, малын тарга, хүч хангалттай хэмжээнд хүрээгүй гэж үзэж байгаа. Ийм байх үед нь цас их ороод, салхилбал байдал хүндэрнэ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

METRO хот: Хүүхдийн автобусанд зам тавьж өгөөрэй
Путины сансрын мөрөөдлийг хулгайлсан авлигын сүлжээ
Б.Наранхүүгийн адуу улсын нөөц газрыг талхалж, малчид оторлох нутаггүй болжээ
Засгийн газрын хуралдаанаар Тува, Хонконг дахь Ерөнхий консулыг томиллоо
Монгол эмэгтэй онгоцонд хүний амь аварчээ
Хонгконгийн их сургууль "ДАЙНЫ ТАЛБАР" болж хувирав
ЖДҮХС-ГИЙН ХЭРЭГ: Б.Батзориг хэргээ хүлээн, зээлээ төлөх замаар ялаа хөнгөрүүлэх үү
Энэ өдөр дэлхийн түүхэнд
АНУ, БНХАУ-ын төлөөлөгчид худалдааны гэрээний эхний хэсгийг хэлэлцлээ
Дэлхийн нүүрсний зах зээлийг эзлэх ОХУ-ын төлөвлөгөө
Цагдаагийн байгууллагад цахим гэмт хэрэгтэй тэмцэх хүч байна уу?
Британид амиа алдагсдын шарилыг шилжүүлж авах зардлыг Вьетнамын засгийн газар иргэддээ зээлэхээр болжээ
Ж.Батзандан Б.Хурц нар шүүх дээр “уулзжээ”
87 настай эмэгтэй хүүхдүүдэд зориулан 75 малгай нэхэж, гадаа өлгөжээ
ЕТГ: “Чингис хаан” одонг THE HU хамтлагт олгохоор шийдвэрлэлээ
Албандаа 40 жил “зүтгэсэн” “Зил-130 АЦ 40”-ийг үзмэр болгов
Криштиано Рональдо түүхэн амжилт тогтооход нэг алхам дутуу байна
"Манай улс энэ сарын 26-нд хоёр сөнөөгч онгоц хүлээж авна"
Хонконгийн цагдаа нар эсэргүүцлийн хөдөлгөөний хэдэн арван оюутныг баривчилжээ
Цасанд боогдсон иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллав