Б.Пүрэвдагва: The beginning of Fall тоглолтын орлого хөгжлийн бэрхшээлтэй болон шилдэг оюутнуудад тэтгэлэг болж очно

2019-10-22

THANKS MAN Төрийн бус байгууллагын тэргүүн Б.Пүрэвдагватай ярилцлаа. 

 

THANKS MAN Төрийн бус байгууллага нийгмийн хариуцлагынхаа хүрээнд The beginning of Fall тоглолтыг зохион байгуулж, тоглолтын  орлогыг оюутнуудад сургалтын тэтгэлэг болгон өгөх юм байна. Энэхүү арга хэмжээг хэзээнээс эхлэн зохион байгуулж эхэлсэн бэ? 

“Хүн бүр сурах эрхтэй” тэтгэлэгт хөтөлбөр 2013 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн.THANKS MAN төрийн бус байгууллага  2017 онд энэ хөтөлбөрт  хамтран оролцож Цэцээ гүн ротаракт клуб ТББ болон Монгол Улсын Морин хуурын чуулгатай хамтран ажиллаж сурах хүсэл эрмэлзэлтэй ч төлбөрөө төлөх боломжгүй залууст дэмжлэг үзүүлж  эхэлсэн юм. Өнгөрсөн хугацаанд 37 оюутанд энэхүү сургалтын тэтгэлэг буюу төлбөрийн дэмжлэгийг үзүүлсэн байна. Үндсэндээ бол бид “Хүн бүр сурах эрхтэй” хөтөлбөртэй 2017 онд хамтран ажиллахдаа хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад түлхүү энэ тэтгэлэгийг олгох бодлого барьж ажилласан. Өөрөөр хэлбэл хөгжлийн бэрхшээлтэй тэр дундаа сонсголын бэрхшээлтэй гэсэн атлаа сурах чин хүсэл эрмэлзэлтэй залууст тэтгэлэгийг өгсөн. Эдгээр сонсголын бэрхшээлтэй залуус Их, Дээд сургуульд суралцахад  дохионы хэл заах багш нарын шаардлага давхар үүсдэг юм билээ. Тиймээс бид дохионы хэл заах багш нарын нэг жилийн төлбөрийг мөн шийдэж өгч байгаа. Залуусын боловсролыг дэмжих зорилготой уг тэтгэлэгт хөтөлбөр нь нийгмийн идэвхитэй, сурлага амжилтаараа манлайлагч оюутнуудаас гадна хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад олгодогоороо онцлог юм.

 

Тоглолт хэзээ хаана болох вэ, Тасалбар борлуулагдаж эхэлсэн үү? 

The beginning of Fall тоглолт 10-р сарын 25, 26-ны өдрүүдэд 19:00 цагаас Тусгаар Тогтнолын ордонд болно. Морин хуурч, Удирдаач, Хөгжмийн зохиолч Д.Түвшинсайхан уг тоглолтыг удирдах бөгөөд тус чуулгын үе үеийн сор болсон шилдэг бүтээлүүд эгшиглэнэ. Та бүхнийг Монгол улсын ирээдүй болсон залуусыг, боловсролыг дэмжиж дэлхийд хосгүй морин хуурын хөгөөр сонороо мялаан, гэр бүл найз нөхөдтэйгээ нэгэн үдшийг мартагдашгүй өнгөрүүлэхийг урьж байна. Таны хандив ”Хүн бүр сурах эрхтэй” оюутны тэтггэлэгт хөтөлбөрийн санхүүжилтэд хандивлагдана. 

 

“Хүн бүр сурах эрхтэй” тэтгэлэгийн албан ёсны шалгаруулалт хэзээ болох вэ?   

Тэтгэлэг аравдугаар сарын сүүлийн 7 хоногт зарлагдаж хоёр удаагийн сонгон шалгаруулалт хийгдээд 12-р сарын эхний долоо хоногт 10 оюутанд тэтгэлэг олгоно. Тэтгэлэгт тавигдах шаардлага болоод илүү дэлгэрэнгүй мэдээллийг бид удахгүй хүргэх болно. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Галт тэрэг, автобусаар хил нэвтэрсэн иргэдийг тусгаарлажээ
Сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоолоо
Улсын онцгой комисс уриалга гаргалаа
Солонгосоос ОХУ-аар дамжин ирсэн иргэдийг тусгаарлалаа
"Air New Zealand" компани зорчигчдод унтлагын орыг санал болгоно
Албан ёсны хандивын данс нээлээ
УГААРТСАНЫ УЛМААС 12 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ХҮҮХЭД АМИА АЛДАЖ, ХОЁР ХҮҮХЭД УХААНГҮЙ ЭМНЭЛЭГТ БАЙНА
“The Hu” хамтлагийн уран бүтээлийг япон хэлнээ орчуулна
Капитал банкийг сонгосон иргэд НӨАТ-ын буцаан олголтоос өмнө мэдээллээ шинэчлэх ёстой
Ирэх ням гарагаас угаар мэдрэгчийг суурилуулж эхэлнэ
Ууланд төөрсөн эцэг хүү хоёрыг оллоо
Нэг айлын гурван хүүхэд угаартаж, нэг нь амиа алджээ
"Амралтын өдрүүдэд цасан шуурганы улмаас зам даваа хаагдаж болзошгүй"
"Дөрвөн сартай хүүхэд гадны нөлөөтэй нас барсан эсэхийг тогтоохоор шалгаж байна"
ЧИХЭР ХҮҮХДИЙН БИЕИЙН ЭСЭРГҮҮЦЛИЙГ ХАМГИЙН ИХЭЭР БУУРУУЛДАГ
Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна
Арванхоёрдугаар сар гарсаар 23 хүн осгож нас баржээ
Таван давхраас унах гэж байсан охиныг аварчээ
Мансууруулах бодис дахин хэрэглэсэн иргэдийн ялыг биечлэн эдлүүлэхээр болжээ
Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулж эцэг эхчүүд та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна