Ж.Эрдэнэбилэг: 520 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна

2018-09-11

Эрдэнэт үйлдвэрийн Санхүү, эдийн засаг эрхэлсэн дэд захирал Ж.Эрдэнэбилэгтэй уулзаж  зарим зүйлийг тодрууллаа.

     -Та эхлээд үйлдвэрийн наймдугаар сарын төлөвлөгөөний биелэлт, эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн талаар мэдээлэл өгнө үү?

Энэ оны эхний наймдугаар сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөний үндсэн үзүүлэлтүүд гарсан. Баланс 9-р сарын 10 гэхэд гарна. Ер нь Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа урьд жилүүдээс өндөр түвшинд явж байна. Үүнтэй уялдуулан эдийн засгийн үзүүлэлтийн талаар мэдээлэл өгье. Манай үйлдвэр 101,9-115,2 хувийн төлөвлөгөөний биелэлттэй явж байна. Өнгөрсөн жил бид 320 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. 2018 оны хагас жилд 303,3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа. 2017 онд нэг төгрөгт ноогдох бүтээгдэхүүний үнэ 71 мөнгө байсан.  Одоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэг төгрөгт ноогдох өртөг 62 мөнгө болсон. Энэ нь нэгж бүтээгдэхүүний өөрийн өртгийг  бууруулж ажилласны үр дүн юм. Манай төлөвлөгөөнд  зэсийн ханшийг 6430 ам.доллар байхаар тусгасан боловч одоо 5823 ам.доллар болсон байна. Үүнтэй уялдуулан эрсдэлийн менежмент нэг, хоёр гэсэн вариант гарган ажиллаж байна. Тухайлбал, бид зэсийн ханш 6000 ам.доллараас  доош орсон тохиолдолд ямар зардлуудыг хэрхэн яаж хэмнэх юм. 5000-аас доош орвол хэрхэн яаж хэмнэлттэй ажиллах талаар эрсдэлийн менежментийн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнгөрсөн онд улсын болон орон нутгийн төсөвт 620 тэрбум төгрөг төлсөн. Энэ оны эхний найман сарын байдлаар 520 тэрбум төгрөг төлчихөөд байна. 2018 он дуустал төлөвлөгөөгөө улам давуулан биелүүлэх болно. Энэ нь үйлдвэрийн нийт бүтээлч хамт олны нөр их хөдөлмөрийн үр дүн юм.

    -Үйлдвэрийн хэмжээнд тоног төхөөрөмж, бараа материал худалдан авах үйл ажиллагаа хэрхэн явж байна. Ажлын ямар дэвшил гарав.

2017 онд Эрдэнэт үйлдвэрт бараа, материал худалдан авах журмыг  баталсан. Энэ журмыг мөрдөн ажиллаж байна. 2018 оны эхний найман сарын байдлаар  321,5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 390 ажил хийсэн байна. Үүнээс 18,7 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргалаа. Өнгөрсөн онд 26,3 тэрбум төгрөгийн бодит хэмнэлт гаргасан. Тэгэхээр бид он дуустал илүү хэмнэлт гарган ашигтай ажиллах боломжтой.

   -Энэ онд цахим тендер зарласан. Орон нутгийнхаа үйлдвэрлэгчдийг хэрхэн дэмжин ажиллаж байна вэ?

2018 онд нийт 390 гэрээ хийгдсэн. Үүний 114 нь орон нутагт ажил үйлчилгээ эрхлэх гэрээ байгаа. Одоогоор гэрээ байгуулсан компаниуд  24,8 тэрбум төгрөгийн тендерийн ажил гүйцэтгээд байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  53-ын 7-д цахим тендерт идэвхтэй оролцохыг тусгасан хуулийн заалттай. Энэ хуулийн хүрээнд манай үйлдвэр энэ жил хоёр том ажил хийсэн. Нэгдүгээрт, цахим тендерийг нэвтрүүлсэн. 2018 оны гуравдугаар сарын 30-нд үйлдвэрийн Хөгжлийн хэлтсээс зарласан нь цахим тендерийн анхных байлаа.  Бид цахим тендерийг амжилттай нэвтрүүлсэн. Нийт зарласан тендерийн 42 хувийг бид цахим тендерт оруулаад байна. Хоёрдугаарт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд хоёр үе шаттай нээлттэй тендер зарласан. Гуравдугаарт, бид худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөөг улирал бүр баталдаг. Ингэж төлөвлөгөөгөө эрт баталснаар тендерийн үйл ажиллагааг өмнөхөөс арай шуурхай шийдэж байгаа. Төгсгөлд нь хэлэхэд шилэн дансны үйл ажиллагааг нэлээн өргөн хүрээнд явуулах болсноороо дэвшилтэй юм.



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

БНСУ-ын эмэгтэй тамирчин тэшүүрийн спорт дахь бэлгийн дарамтын талаар ярьжээ
Газар дундын тэнгист 170 цагаач сураг алдрав
Дэлхийн хамгийн өндөр настан таалал төгслөө
Онцгой гавьяа байгуулсан ГУРВАН АЛБА ХААГЧИД 16 сая төгрөг олголоо
Арктик дахь Луугийн сонирхол буюу Хойд туйлыг дамнасан шинэ Торгоны зам
Баянгол дүүргийн настан 225 сая төгрөгийн азтанаар тодорчээ
“Насны хишиг”-ийг өнөөдрөөс эхлэн олгож эхэллээ
Б.Анужин: Намайг дэмжсэн Монголынхоо ард түмэнд баярлалаа
Төрийн ордны авто зогсоолд тээврийн хэрэгсэл байрлуулахыг хориглолоо
Македон улсын нэрний өөрчлөлтийг эсэргүүцэж, олон мянган Грекчүүд жагслаа
Удаан хүлээгдсэн Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар нислэгийн тийзний үнийг бууруулах тухай хэлэлцээр хийгдэж байна
Гахайн мялзан өвчнөөс сэргийлэх зөвлөмжийг хүргүүллээ
НҮБ-ын гурван ажилтан тутмын нэг нь бэлгийн дарамтад өртөж байсан гэжээ
БОКС: Канело Алварес – Даниель Жэкобс нар тулна
Фэйсбүүк Оростой холбоотой 500 гаруй хаягийг хаажээ
Сандра Буллокийн гол дүрд нь тоглосон "Bird Box" кино ч "Netflix"-ийн орлогыг таамагласан хэмжээгээр өсгөж чадсангүй
2018 онд замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил хамгийн их гарчээ
Тэтгэврийн зээлийн хүүг 10 хувь болгон буурууллаа
“Good Price", "Номин" супермаркетууд хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн борлуулж байжээ
Алхалт нь илүүдэл жингээс сэргийлж чадна