Японы дарс үйлдвэрлэгч хосыг Францаас явуулахыг иргэд эсэргүүцжээ

2018-07-05

Өмнөд Францад усан үзмийн тариалан эрхэлж, дарс үйлдвэрлэж эхэлсэн японы хоёр иргэнийг цагаачлалын алба нутаг буцаахаар болсон нь дарсанд дурлагчдын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ.

Эсэргүүцлийн бичигт 42,000 гаруй хүн гарын үсэг зурснаас гадна Францын ресторанууд, дарсны шинжээчид нэгдсэн байна. Нэг гэр бүлийн хос болох Рие болон Хирофуми Шожи нар өнгөрсөн жил анхны ургацаа Францын Каталан дахь тариалангаасаа хурааж, үйлдвэрлэсэн “Pedres Blanques” улаан дарс нь тэр дороо алдаршиж байв.

Тэдний дарсыг дэлхийн дээд зэрэглэлийн ресторанууд захиалж, анхны ургацын 10,000 лонх дарс нь тэр дороо зарагдаж, үнэ нь 12 еврогоос 26 евро болж өссөн юм.

Гэвч Францын цагаачлалын албаныхан Шожигийн гэр бүлийг хангалттай орлоготой бизнес эрхэлж чадаагүй гэж үзэн нутаг буцаах шийдвэр гаргажээ.

Япон хос өөрсдийн 100,000 еврогийн хадгаламжийг шавхан 50,000 еврогийн зээл авч тариалан эрхлэхэд хэцүү Газрын дундад тэнгис рүү түрж орсон Пиренейн уулын бүсэд бизнесээ эхэлж байв.

Тэд усан үзмийг гар аргаар тариалж, ямар ч химийн бодисгүй, цэвэр бүтээгдэхүүн гарган авсан нь ийнхүү амжилт олсон байна.

38 настай Хирофуми Шожи нь Японд байдаг дээд зэрэглэлийн франц ресторанд ажиллаж байхдаа франц дарсанд дурласан хүн юм. Тэр өөрийн дарсны тариалантай болох мөрөөдөлтэй 2011 онд Францад ирээд алдартай үйлдвэрлэгчдэд ажиллангаа суралцсан байна.

Энэ үедээ тэр өөртэйгээ ижил сонирхолтой бүсгүйтэй танилцаж, улмаар 2016 онд гэрлэж, хамтдаа тариалангийн газар худалдан авчээ. Гэвч тэднийг визний статусаа “ажил эрхлэгч”-ээс “фермер” болгон солиулах гэхэд цагаачлалын албаныхан орлого нь хангалттай өндөр биш гэж үзээд албадан буцаах шийдвэр гаргасан юм.

Тэдний дарсанд дурласан орон нутгийн иргэд, дарсны мэргэжилтнүүд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, эрх баригчдын шийдвэрийг “солиотой, тэнэг, гэмт үйлдэл” гэж нэрлэн Япон залуусыг авч үлдэхийн төлөө тэмцэж эхэлжээ.

Эх сурвалж: AFP

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

АНУ Венесуэлийн эсрэг авсан хоригоо өргөтгөв
Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах шинэ зохицуулалттай болох нь
Тайваниас харилцаагаа тасалсан Соломоны арлуудын ерөнхий сайдтай АНУ-ын дэд ерөнхийлөгч уулзахаас татгалзжээ
775 сая төгрөгийн алтыг хил нэвтрүүлэхийг завджээ
Их шар хоолойн төгөл дэх булгийн эхийг хамгаалалтад авчээ
Зургаан настнуудын зугаатай агшин, хөгжилтэй үгнүүд
Залуу үе хар тамхины хар ангал руу унасаар байх уу?
Жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Х.Болдбаатарыг томиллоо
Хөшигийн хөндийн нисэх буудлыг Улаанбаатартай холбосон тууш замын хөдөлгөөнийг нээлээ
Венецэд гадаа тамхи татахыг хориглож магадгүй
Төрийн албаны ерөнхий шалгалтын тов гарчээ
Дарханы замыг 11 дүгээр сард ашиглалтад оруулна гэж ард иргэдийг хуурах хэрэг юу байна
VW групп масс зах зээлд зориулсан анхны бүрэн цахилгаан автомашинаа танилцууллаа
Хойд Солонгос хоёр удаа пуужин харвалаа
Монгол улсын хүн ам өсдөггүй шалтгаан нь үр хөндөлт
Мун Жэ Ин Сөүлийн прокуроруудтай “дайн зарлав”
Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд 200 хүүхдийн шинэ цэцэрлэг нээгдлээ
10260 тонн шахмал түлш борлуулжээ
Их сургуулийн элсэлтийн эсээг хэрхэн бичих вэ?
АНУ, БНХАУ-ын худалдааны дайн бусад орныг хямралд орууллаа