Сингапурын хамгийн залуу тэрбумтан охид

2018-06-07

Сингапур улс дэлхийн өртөг өндөртэй хотуудын тоонд зүй ёсоор ордог.  Энэ жижигхэн газар нутагт дэлхийн 21 тэрбумтан амьдарч байна. Тэдгээр тэрбумтны хээнцэр, тансаг охидтой, танилц.


КИМ ЛИМ 

Ким Лим бол Сингапурын хамгийн алдартай, чинээлэг охин. Түүний 2012 онд нээсэн инстаграм хуудас Сингапурт хамгийн олон дагагчтай бөгөөд тансаг хээнцэр амьдралынх нь алхам тутам бүр олны анхаарлын төвд байдаг. Түүний аав Петер Лим нь Испанийн Валенсий хөлбөмбөгийн багийг эзэмшдэг. Эцгийнх нь хөрөнгийг Форбес 2,2 тэрбум ам.доллар гэж үнэлжээ.

Ким 12 настайгаасаа Английн Хертфордширийн Queenswood охидын сургуульд сурсан бөгөөд одоо 26 настай.

Хөлбөмбөгийн супер од Дэвид Бекхэм, Криштиану Роналду болон К-Попын оддоос Биг Бэнг хамтлагийн дуучин Сэ Юнг Ри нартай дотно нөхөрлөдөг.

2017 оны долоодугаар сард Кимийг хүүхдээ төрүүлсний дараа Реал Мадридийн од Криштиану Роналду түүнтэй уулзахаар Сингапурт ирж байсан юм.

Ким 2015 онд болсон Реал Мадрид, Валенсий багийн тоглолт дээр Биг Бэнг хамтлагийн Сэ Юнг Риг урин “Fantastic Baby” гэх хит дууг нь дуулуулж байжээ.

2017 онд Ким хүүгийнхээ 99 дэхь өдрийн баярыг Сингапурын Ритз-Карлтон зочид буудалд тэмдэглэсэн юм.

Тэрбээр найз залуу Марио Хотой 2016 онд  сүй тавьж, валентиний баярыг Парист хамтдаа өнгөрүүлжээ.  Марио Хо бол Макаод 19 казино эзэмшдэг SJM холдингийн захирал, Хонгконгийн тэрбумтан Стэнли Хогийн хүү юм.

МАЕ ТАН

Мае Тан мөн л Сингапурын чинээлэг бизнесмэний охин. Тэрбээр хямд загварлаг хувцасыг тансаг брэндийн хувцастай хослуулан гоёдгоороо олон нийтийн сүлжээнд нэрд гарсан, Сингапурын хамгийн алдартай фэйшн блоггер. Тэрээр алдарт жүжигчин Жаки Чаны загалмайлсан охин гэгддэг.

 

ОДРИ ТАУ

Сингапурын хөлөг онгоцны  татваргүй чөлөөт худалдаа эрхэлдэг SUTL групп компанийн захирал Петер Тайн өв залгамжлагч. Одри 18 насныхаа төрсөн өдрөөр Континенталь ЖТ маркын Бентли машиныг өөрийнхөө хүсэлд нийцүүлэн ягаан өнгөөр захиалж байсан бол 20 насныхаа төрсөн өдрөөр мөн л Турбо маркын Поршег цагаанаар тусгайд нь захиалан авчруулж байжээ. Тэрбээр  хувцасны шүүгээндээ Dior, Hermes, Givenchy, Chanel, Yves Saint Laurent зэрэг 80 гаруй тансаг брэндийн цуглуулгатай.

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй