Оюутолгойн гэрээний талаарх ил эх сурвалжууд

2018-04-10

Оюутолгойн гэрээний талаарх ил эх сурвалжууд

Монгол Улсын эрх ашиг, монголчуудын цааш­дын хувь заяатай хол­бог­дож буй Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ ямар ч ашиггүй болсон гэсэн шүүмжлэл өрнөж, олны анхаарлын төвд ороод удлаа. Гэрээ байгуулахад оролцсон гол албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагууд эхнээс нь байцааж, хорьж эхэлсэн нь нийгэмд багагүй хүлээлт үүсгэж байна. Тэр хэрээр үнэнийг мэдэх гэсэн олны хү­лээлт хууль, шүүхийн бай­гуул­лагын шударга шийд­вэртэй огтлолцож буй юм. Гэрээний гол оролцогчдыг шалгаж эхлэхтэй зэрэгцэн УИХ-ын дарга төрийн түшээд, улс төрийн намууд байр сууриа илэрхийлж, шударга үнэнийг олохыг шаардсаар байна. УИХ-ын даргын хувьд Оюутолгойн гэрээг шалгах Ажлын хэсэг байгуулж, хаврын чуулганы нээлтэн дээр байр сууриа илэрхийлсэн бол Төрийн тэргүүний бодол төдийлөн ил гарсангүй. Парламентын гишүүдээс Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва нар гэрээ анх яригдах үеэс сөрөг байр суурь илэрхийлж ирсэн. Харин МАХН болон бусад гурван нам, АН-ынхан Оюутолгойн гэрээг нарийвчлан шалгах, цуцлах байр суурьтай байгаа юм. Оюутолгойн гэрээний талаарх ил эх сурвалжуудын мэдээллийг хүргэе.
 

М.Энхболд: ОЛОН НИЙТ ДОРВИТОЙ ҮР ДҮН ХҮЛЭЭЖ БАЙНА

-Авлига авсан, эсэх хэргийг шалгаж бай­гаатай холбогдуулан Оюу­толгойн гэрээг цуц­лах, хөрөнгө оруулагч­­дыг хөөх тухай яриа гарч, зарим нам, улстөрчид мэдэгдэл хийлээ. Оюутолгойн төс­лийг хэтэрхий улстөр­жүүлэх нь Монгол Улсын ашиг сонирхолд сөрөг үр дагавар дагуулж болзошгүй. Асуудлыг хуулийн аргаар биш улс төрийн аргаар, улс төрийн ашиг хонжоо олох хэлбэрээр шийдэх буруу хандлага байж болохгүй. Тиймээс УИХ-ын даргын захирамжаар “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэгтэй Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн үйл ажил­ла­гаа­наас олон нийт дор­ви­той үр дүн хү­сэн хүлээж байгааг ухамсарлаж ажиллабал зохино. Дэд ажлын хэсэгтээ мэр­гэжлийн хүмүүс, иргэний нийгмийн төлөөлөл оруу­лах нь асуудалд нэгдмэл байр сууриас хандах, зөв дүгнэлт гаргахад ач холбогдолтой юм.
 

АТГ: С.БАЯРЫГ БАЙЦААЖ, С.БАЯРЦОГТЫГ ХОРИВ

АТГ одоогоос сар гаруйн өмнө Оюу­тол­гойн гэрээтэй хол­боо­той асууд­лаар эрүү­гийн хэрэг үүсгэн шал­гаж эхэл­сэн. Ерөнхий сайд асан С.Баяраас байцаалт авч, Сангийн сайд асан С.Баярцогтыг баривчилж, улмаар прокуророос яллагдагчаар татсан бол шүүхээс хорих хуга­цааг нь сунгав. С.Баярцогтын өмгөө­лөгч Г.Орхон “Миний үйлчлүүлэгч С.Баярцогтыг энэ сарын 1-нд гэрчээр мэдүүлэг авна гэж АТГ дуудсан. Мэдүүлэг авч дуусаад шууд хорьсон. Мөн яллагдагчаар татсан тогтоолоо танилцуулсан. Одоогоор Эрүүгийн хуулийн 20.3, 22.1.3 буюу зохион байгуулалттай бүлэглэлд оролцсон, албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна. Прокурорын зүгээс С.Баярцогт гэдэг хүнийг нэмж 30 хоног цагдан хорьж шалгах нь зүйтэй гэсэн санал гаргасан. Бид үүнтэй санал нийлэхгүй” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
 

УИХ-ЫН ДАРГАТАЙ УУЛЗАХ ХҮСЭЛТ ГАРГАВ

Өнгөрсөн сарын 22-нд улс төрийн намууд нэг­дэж Оюутолгойн гэ­рээг цуцалж, ард тү­мэнд ашиг хүртээхийг шаар­дав. МАХН болон МНН, ИЗНН, МҮАН хамтран “РиоТинто” корпорацитай хийсэн Оюутолгойн гэрээг цуцлах үндэслэлүүдийг зарлаж эрх бүхий албан тушаалтнуудад шаардах бичиг хүргүүлсэн. Шаардах бичгийнхээ хариуг нэхэж, УИХ-ын даргатай уулзах хүсэлт гаргаснаа өнгөрсөн сарын 30-нд зарласан юм. Уг хүсэлтэд “Энэхүү гэрээ Монгол Улсын ашиг сонирхолд нийцэж буй эсэх, Үндсэн хууль зөрчсөн эсэх, “Оюутол­гойн орд” хэмээх томоо­хон ашигт малтмал нийт ард түмэнд өгөөжөө ижил тэгш өгч буй эсэх зэрэг эргэлзээ нийгэмд давамгайлах боллоо. “Оюутолгойн ХОГ” нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, хууль тогтоомжийг зөрчсөн, Монголын талын ашиг сонирх­лыг тусгаа­гүй, “Оюутолгойн орд”-ын өгөөжийг га­даад, дотоодын цөөн тоо­ны олигархи давуу эрхтэй­гээр хүртэж, ард түмэн огт хүртэхгүй байна гэж үзэж байгаа учир энэхүү гэрээг нэн даруй цуцалж шинээр байгуулах шаардлагатай хэмээн үзэж байгаа бөгөөд бидний байр суурийг ард түмний дийлэнх олонх нь дэмжиж байгаа болно. Бид “Оюу толгой ХОГ”-г цуцлах асуудлаар Улсын Их Хурал болон түүний ажлын хэсэгт байр сууриа нарийвчлан танилцуулах шаардлагатай байгаа тул Тантай болон УИХ-ын ажлын хэсэгтэй яаралтай уулзах хүсэлт илэрхийлж байна” гэжээ.
 

АН: ГЭРЭЭГ ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛНА

АН-ын бүлгийн  дарга Д.Эрдэнэбат “Бид Оюутолгой, “Эрдэнэт” үйлдвэр, Тавантолгой гээд уул уурхайнтомоохон стратегийн ордууд дээр гэрээний нөхцөл бай­дал яаж үүссэн болон Монголд яагаад үр ашиггүй тусаад байгаа юм бэ гэдэг учир шалт­гааныг олж судлаж, бүл­гээсээ ажлын хэсэг байгуулахаар болсон. Ажлын хэсэг эдгээр уул уурхайн том ордуудыг судлаж, дүгнэлт гаргах болно. Оюутолгойтой холбоотой асуудлаар Ардчилсан намын угшилтай гэгдэх гурван хүнийг АТГ-аас баривчилсан. УИХ–ын 2009 оны 57 дугаар тогтоолоор гэрээ хийх эрхийг тухайн үеийн Засгийн газрынтэргүүн С.Баярт өгсөн тогтоол байгаа. Гэрээг тухайн үеийн УИХ, С.Баярын Засгийн газар баталсан. Тэр үед Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой Ажлын хэсгийг тухайн үеийн Эрдэс баялгийн сайд Д.Зоригт ахалж байсан. Тэгэхээр гол хол­богдож байгаа асуудал­тай хүмүүсээ шалгахгүйгээр Ардчилсан намтай хол­боотой гурван хүнийг баривчилж байгааг улс төрийн захиалгат шалтгаан гэж харж болгоомжилж байна” гэв.
 

Д.Дамба-Очир: ГЭРЭЭГ ШАЛГАХТАЙ ХОЛБООТОЙ ДАЙРАЛТ ИХ ИРЖ БАЙНА

УИХ-ын даргын  захирамжаар Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир ахалж, Дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ажиллана. Гишүүдээр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар томилогдсон. Ажлын хэсгийн дарга Д.Дамба-Очир “Ажлыг хэсэг байгуулагдаж миний бие ажлын хэсгийн ахлагчаар томилогдсонтой холбоотой санаатай болон санаандгүй дайралтууд ихээр ирж байна. Үүнийг ч буруутгахгүй бас үгүйсгэхгүй хүндэтгэж байна. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд, Монгол хүний хувьд олон жил маргаан дагуулсан энэхүү гэрээний бодит байдлыг гаргаж тавья гэсэн итгэл үнэмшил байна. Үнэнийг ил болгохын төлөө ажиллана” гэв.
 

ХАВРЫН ЧУУЛГАНЫ НЭЭЛТИЙН ӨДӨР СОР ЗАЛАВ

Хаврын чуулганы нээлтийн өдөр “Улсаа аврах ард түмний үндэс­ний хөдөлгөөн”-ийнхөн өглөөний 08:00 цагт Төрийн ордны хаалгыг сахиж, УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлэв. Тэд “Төрийн эрхийг хууль бусаар авсан 60 тэрбумын УИХ тар”, “Оюутолгойн гэрээг цуцалж, ард түмэнд баялгийг буцааж өг” зэрэг шаардлагыг барин жагссан юм. Үүний дараа 11:00 цагт Сүхбаатарын  талбайд  МАХН, ИЗНН,  “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”-өөс хамтран  Оюутолгойн гэрээг яаралтай цуцлахыг шаардаж жагсаал зо­хион байгуулсан.  Түүнчлэн жагсаалын үеэр төв талбай дээр Оюу­тол­гойн гэрээгээр сор залж, Монголын ард түмэнд хэзээ ч ашгаа өгөхгүй хэмээн шатааж, эсэргүүцлээ илэрхийлэв.  Мөн УИХ шаардлагыг биелүүлэхгүй бол тараах хүртэл арга хэмжээг ард түмэнтэйгээ хамтран зохион байгуулна гэдгээ илэрхийллээ.
 

МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, гавьяат хуульч Ц.Шаравдорж: ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ АШИГГҮЙГ МЭДСЭН Ч УИХ-ЫН НЭГ Ч ГИШҮҮН ДУУГАРААГҮЙ

-Оюутолгойн гэрээ өнөөдөр монголчуудын анхаарлын төвд байна. Ер нь гэрээг байгуулсан үеэс эхлэн санал, шүүмжлэл дагуулсан. УИХ-ын Тамгын газрын дэргэд судалгааны төв байсан. Одоо ч бий. Энэ нь УИХ-д мэргэжлийн туслалцаа өгдөг, хэлэлцэж буй асуудлуудад бие даасан хараат бусаар дүгнэлт гаргадаг нэгж юм. Намайг ажиллаж байхад судалгааны төвийн үйл ажиллагаанд өндөр ач холбогдол өгдөг байв.  Энэ төв УИХ-ын тархи нь юм гэдэг ойлголттой, 40 гаруй хүнтэй хүчтэй аппарат байсан. Бид Оюутолгойн гэрээний дөрвөн асуудалд судалгаа хийж, хоёр удаа дүгнэлт гаргасан. Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээний татварын нөхцлийн эрхзүйн харьцуулалт, ашигт малтмалын орд ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний талаарх харьцуулсан судалгаа, Оюутолгой төслийн хөрөн­гө оруулалтын гэрээний агуулгын танил­цуул­га гэсэн асуудлыг  судалж, 2009, 2010 онд дүг­нэлт гаргасан. Энэ дүг­нэлтүүдээ УИХ-ын ги­шүүдийн гарт ту­хайн үед ном болгон гар­гаж, хүргүүлж байлаа.  Харамсалтай нь гишүүд бид­ний үнэлэлт дүг­нэл­тийг хүлээж аваагүй.
 

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: ҮР АШИГГҮЙ ГЭДЭГ НЬ БАТЛАГДАЖ БАЙНА

-Оюутолгойн гэрээг анхнаасаа дэмжээгүй. Өдөр ирэх тусам энэ гэрээний үр ашиггүй болох нь батлагдаж байна. Энэ гэрээг хийсэн хүмүүс нойргүй хонож, сэтгэлийн шаналалд орж байгаа. Цаашдаа Монголд эрх чөлөөтэй амьдрахад ч хүнд болно. Улс орныхоо эрх ашгийг хохироож хэдхэн хүн гаднынхан дагаж баяждаг энэ буруу жишгийг алга болгож байж монгол түмний амьдрал дээшилнэ. Үүнийг зогсоохгүй бол хэзээ ч Монгол Улс хөгжихгүй, иргэдийн амьд­рал өөдлөхгүй. Зогсоохын төлөө эцсээ хүртэл явна. Ирэх 2020 оны сонгуулиар үүнийг сайн бодож, урвагчдыг унагаж яллах ёстой.
 

ГЭРЭЭНИЙ ТАЛААР САЛБАРЫН САЙД НАРЫН МЭДЭГДЭЛ

Оюутолгойн гэрээг шалгаж эхэлсэнтэй хол­боо­тойгоор Уул уурхайн сайд Д.Сумъяабазар “Хариуцаж байгаа сал­барын сайдын хувьд хэлэхэд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх асуудал байхгүй. Бид гэрээн дээр тусгасан үүргээ биелүүлэх, цаашид үйл ажиллагааг өргөжүүлэх, дээшлүүлэх, идэвхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг улам сайжруулах байр суурин дээр төслийг явуулна. Оюу толгойн төсөл Монголын уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын гол цөм нь юм. Бид энэ төсөл амжилттай хэрэгжээсэй гэж хүсэж, хэрэгжүүлэхийн төлөө улам хичээн ажиллаж байгаа” гэв. Харин салбарын дэд сайд Д.Загджав “Хөрөнгө оруулалтын  гэрээг  байгуулахтай холбогдуулан авлигатай холбогдсон асуудлыг нэгмөсөн шийдвэрлээд урагшаа явах, мөн Оюутолгойгоос Монголын ард түмэнд өгөх ашиг, үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр төр засгийн зүгээс хэд хэдэн чухал арга хэмжээ авах нь зүйтэй” гэв.

Эх сурвалж: OLLOO.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй