Н.Цэрэнбат: Цэвэрлэх байгууламжийн асуудалд ажлын хэсэг гараад ажиллаж байна

2018-03-12

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллээрээ БОАЖЯ орон даяар нээлттэй өдөрлөг зарлаж байгааг мэдэгдэв. Тодруулбал, сайд Н.Цэрэнбат салбарынхаа нээлттэй өдөрлөгийг орон даяар зохион байгуулахаар болсон байна. Нээлттэй өдөрлөг энэ сарын 14-21-ний өдөр хүртэл долоон хоногийн хугацаанд үргэлжилнэ. Нийслэлд болох нээлттэй өдөрлөг нь УЦУОШ-ний газрын танхимд болох аж. 

Нээлттэй хаалганы өдөрлөгөөр иргэдийн санал гомдлыг бүртгэлжүүлж, цаашдын үйл ажиллагаагаа хэрхэн сайжруулах талаар зөвлөмж хүргүүлэх юм байна. 

Мөн БОАЖ-ын салбарт хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар мэдээлэл өгөх юм байна. 

Ингээд хурлынхаа дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав. 

-Агаарын бохирдлыг бууруулах ажил юу болж байгаа вэ. Одоо ямар ажил хийгдэж байна вэ?

-Агаар, орчныг бууруулах Үндэсний хороо хуралдаж тодорхой ажлууд хийхээр баталсан. Энэ хүрээнд яам, Улаанбаатар хотын Засаг даргын тамгын газартай хамтран хэд хэдэн ажлууд хийгдсэн. Зарим ажил нь судалгааны дүгнэлт дээр байна. Үндэсний хороо энэ долоо хоногт хуралдаж, 2018 онд хийх ажлын төлөвлөгөө болон гүйцэтгэх ажлуудтай танилцана. 

-Цэвэрлэх байгууламжийн асуудал юу болж байна. Одоо урин дулаан цаг ирж, СХД-т муухай үнэр ханхлах боллоо? 

-Барилга хот байгуулалтын яам дээр нэгдсэн бүтээн байгуулалттай холбоотой ажлын хэсэг гараад ажиллаж байна. Дэд ажлын хэсгүүдийн ажил хэвийн үргэлжилж байна. 

-Та “ITB Berlin-2018”-д оролцоод ирлээ. Манай улс сая жуулчин хүлээж авна гэсэн зорилт тавьсан. Эндээ хэзээ хүрэхээр байна.Хийгдэх гол ажлууд юу байна вэ?

-Аялал жуулчлалын шугамаар ирэх жуулчны тоог нэг саяд хүргэх зорилго тавиад ажиллаж байгаа. Сая Берлинд болсон үзэсгэлэнд Монгол Улс сүүлийн 14 жилийн турш оролцож байна. Гэтэл бидэнтэй хамт энэ үзэсгэлэн ороод явж байсан улсуудын аялал жуулчлалын салбар сайн хөгжсөн байна. Тиймээс жуулчин хүлээж авах аялал жуулчлалын маршрутыг яамнаас боловсруулж, дөрөвдүгээр сард ЗГ-ын хуралдаанаар батлуулахаар ажиллаж байна. Засгийн газар аялал жуулчлалын салбараас олох орлогоо дээшлүүлэхийн төлөө анхаарч ажиллана. 

-Цаашид шонхор барих зөвшөөрөл дээр хязгаарлалт тавих уу?

-Намайг сайдын ажил авснаас хойш шонхортой холбоотой асуудал яригдаагүй. Шонхор барих зөвшөөрөл олголтыг хориглосон хэвээр байна. 

-Агнуурын нөөцгүй бүсэд зөвшөөрөл өгсөн асуудал бий юу?

-Ийм төрлийн зөвшөөрлийг 20 орчим ААН-д өгдөг. Зөвшөөрлийг олгохдоо хэл ам гаргахгүйн үүднээс нээлттэй явуулах зарчим баримтална. Агнуурын нөөцгүй бүсэд зөвшөөрөл өгсөн зүйл байхгүй. ААН-үүд өөрсдөө Монгол төрийн бодлогыг хүндлэх хэрэгтэй. Асуудлуудаа бид нэгтгээд, хаана хаана ямар асуудал байгааг эрэмбэлж, шийднэ.

-Нөхөн сэргээлт улсын хэмжээнд хэр үр дүнтэй хийгдэж байна бэ?

-Нөхөн сэргээлттэй холбоотой хууль тогтоомжийн биелэлт өнөөдөр муу хэрэгжиж байна. Тухайн орон нутгийн ИТХ нөхөн сэргээлтээс олсон орлогоо зориулалтын бусаар зарцуулдаг. Энэ нь маш их асуудал үүсгэж байна. Энэ асуудлыг зайлшгүй засах хэрэгтэй. Зарцуулах ёстой мөнгөө бүгдийг нь зарцуулж хэвших ёстой. Иргэд итгэл хүлээж гарч ирсэн орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчид энэ чиглэлд илүү санаачлагатай ажиллах шаардлагатай байна. 

-Богд уулыг тойроод барилга баригдаж байгаа асуудал шүүмжлэл дагуулдаг. Үүн дээр салбар яам ямар бодлого барин ажиллах бэ?

-Би Богд уултай холбоотой 2-3 зөвшөөрлийг цуцалсан. Манай яаманд ирж байгаа гомдлын бараг 80 гаруй хувийг Богд уултай холбоотой асуудал эзэлж байна. Тиймээс энэ асуудалд тусад нь ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. Манайтай холбоотой Богд уулын зургаан ам байдаг. Эдгээр амуудад аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд салбар яам анхааран ажиллана.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй