А.Оюунбилэг: ДОХ-той тэмцэх улсын төсвийн санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай

2017-11-21

ДОХ-ын эсрэг дэлхий нийтийн өдөр арван хоёрдугаар сарын 1-нд тохионо. Манай улсад хэдэн хүн халдвар аваад хэд нь хорьдугаар зууны аюулт тахал гэгдэх ДОХ,ХДХВ-ийн улмаас хорвоог орхиод байна вэ гэхээс илүүтэй асуудлыг өргөн хүрээтэй хөндөхийг зорьсон юм. Энэ талаар Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн зохицуулагч А.Оюунбилэгтэй ярилцсанаа хүргэе.

-ДОХ-ын халдварыг эмчлэх аргыг нээхээр дэлхийн олон орны эрдэмтэд ажиллаж байгаа. Нааштай мэдээлэл байна уу?

-Төгс эмчлэх арга одоогоор байхгүй хэвээр байна. Гэхдээ эрдэмтдийн олон жилийн ажлын үр дүнд нэлээд дэвшил гарсан. Халдвартай хүн насан туршдаа эм хэрэглэх шаардлагатай ч эмийн гаж нөлөөнөөс эхлээд олон эм хавсран уух нь мэ­дээж хүндрэлтэй. Тэгвэл эмийн чанар сайжирч, гаж нөлөө багатай, олон эмийг нэг бэлдмэл болгосон зэрэг ахиц гараад байна. ХДХВ-ийн халдварын эмчилгээгээр вирус биеэс бүрэн зайлуулагдаж, эдгэрдэггүй ч цусанд идэвхтэй эргэлдэх вирусийн тоог даран­гуйлснаар халдвартай хүн өв­дөж шаналахгүйгээр урт удаан амьд­рах боломж олгодог. Энэ онд шинээр Symtuza хэмээх нийлмэл найрлагатай эм гарс­наар хоногт 2-6 ширхэг эм уудаг байсан хүмүүс өдөрт нэг ширх­гийг уудаг болсон. Мөн удаан үйлчилгээтэй, ХДХВ-ийн халдварлахыг зогсоох эм ирэх оны нэгдүгээр сард хэрэглээнд нэвтрэх хүлээлттэй байна. АНУ-ын эмийн болон хүнсний холбоо зөвшөөрвөл анхны шинэ механизмаар үйлчилдэг ретро­ви­русийн эсрэг эмийг долоо хо­ногт нэг л удаа уудаг болох юм.

-Бүрэн эмчлэх аргыг нээн олтлоо эрдэмтэд судалгааны ажлаа үргэлжлүүлэх нь дам­жиггүй. ХДХВ-ийн халд­вар­тай олон хүн итгэл найд­вар тээн хүлээсээр байгаа шүү дээ…

-АНУ, Япон, Солонгос, Хятад улс мөн Европын томоохон эр­дэм шинжилгээ, судалгааны тө­­вүүдэд ХДХВ-ийн вакцин бү­­тээх, халдварын эмчилгээг сайж­­руу­лах, бүрэн төгс эм­чилгээний арга технологи бү­тээх судалгаа, туршилт, эрдэм шин­жилгээний ажил эрчимтэй хий­сээр байна. 2017 онд гэхэд ХДХВ-ийн вак­циныг хүн дээр турших хоёр то­моохон хэм­жээ­ний судалгааг эх­лүүл­лээ. Өм­­нөд Африк, Замби, Зимбаби, Ма­лави, Мозамбик улсын 18-35 насны бэлгийн идэвхтэй амьд­рал­тай 2600 эмэгтэйг хам­руул­сан гурван жилийн хуга­цаанд хийг­дэх судалгаанаас мэргэ­жилт­нүүд том үр дүн хүлээж байна.

-Би хувьдаа манай улс ДОХ-ын халдварыг газар ав­хуулахгүй маш сайн тогтоон ба­риад байна гэж хардаг. Бод­лого арга хэмжээ зөв байв уу?

-Анхны тохиолдол 1992 онд бүртгэгдсэнээс хойш 25 жи­лийн хугацаанд нийт хүн амын дундах халдварын төвшин 0.1 хувиас бага байна гэдэг бол тархалтыг тогтоон барьж чадаж байна гэсэн үг. Мэдээж Төр засгийн зөв бодлогын үр нөлөө их. Монгол Улс анх “Дарх­лалын олдмол хомсдол өвч­нөөс сэргийлэх тухай” хуу­лийг 1994 онд баталж, 2004, 2012 онд халдвартай хүний эр­хийг хамгаалах, ялгаварлан гадуур­халтыг бууруулах эрх зүйн орчин бий болгох чиг­лэ­лээр нэмэлт оруулж, шинэч­лэн баталсан. Мөн НҮБ-ын 2001 оны “ХДХВ, ДОХ-ын асууд­лаарх тунхаглал”, 2006 оны “Халдварын урьдчилан сэр­­гий­лэлт, эмчилгээ, ха­ламж дэмж­лэгийн тусламж үйл­чил­гээг бүх нийтэд хүртээмж­тэй болгох тунхаглал”-д нэгдэж Мянганы хөгжлийн тунхаглалыг дэмжин олон улсын өмнө үүрэг амлалт хүлээн ХДХВ, ДОХ, БЗДХ-аас сэргийлэх чиглэлээр баримт­лах бодлогыг үе шаттай боловс­руулж ирсэн. 2003-2008, 2010-2015 оны ХДХВ, ДОХ, БЗДХ аас сэр­гийлэх үндэсний стратеги төлөвлөгөө, “Халдварт өвчнөөс сэргийлэх үндэсний хөтөлбөр 2017-2021” зэрэг бодлогын ба­римт бичигт өөрийн орны онц­логийг тусгасан зорилт дэвшүүлэн хэрэгжүүлж байна.

-Цаашид манай улс халд­вар тархах хувийг бууруулах бүр таслан зогсоох боломж бий юу?

-Үндэсний хөтөлбөрийнхөө тав­дугаар зорилтод тусгасан арга хэмжээг цогц байдлаар хэрэг­жүүлээд явбал халдварын тар­халтыг бууруулах бүрэн боломж­той. Мөн оношилгоо, эм­чилгээ, урьдчилан сэргийлэхэд сүү­лийн үеийн шинэ арга тех­нологи чухал л даа. Глобаль сангийн дэмжлэгээр ХДХВ-ийн халдварын оношлогооны болон вирус судлалын шинжилгээний олон улсын төвшинд хийгддэг аргыг шинээр нэвтрүүлж, ба­гаж тоног төхөөрөмжөөр хан­гасан. ХДХВ-ийн халдвартай онош­логдсон тохиолдол бүрийг ДОХ-ын шатанд шилжихээс нь өмнө эмчилгээнд хамруулах нь халдвар тарах эрсдэлийг буу­руул­даг юм.

-ХДХВ-ийн халдвартай хүн­тэй ярилцаж байсан юм. Шүд­ний эмчид үзүүлэхдээ сэ­рэмж­лүүлэх үүднээс халд­вартай гэдгээ хэлэх нь зайлш­гүй. Харин үүнийг нь сонс­сон эмч үзэхээс шууд тат­галз­даг гэж байсан. Энэ ту­хайд?

-Эмч нарын мэдлэг, хандлага, үйлчилгээ үзүүлэх чадавх су­лаас ийм асуудал их гардаг бай­лаа. Манай төсөл бүх шат­лалын олон мэргэжлийн эмч нарыг эмнэл зүйн болон халд­вар хамгаалал, хүний эр­хийг хамгаалах, ялгаварлан гадуур­хах, гутаан доромжлолыг буу­руулах чиглэлээр сургалтад нэ­лээд хамруулсан. Одоо энэ асуу­дал хөндөгдөх нь багассан гэж ойлгож байгаа. Зөвхөн ХДХВ биш бусад халдвараас өөрийгөө болон үйлчлүүлэгчээ хамгаалах нь эрүүл мэндийн байгууллагын ажилтны үүрэг. Тиймээс хэн ч ямар ч халдвартай байх боломжтой гэх үүднээс халдвар хамгааллын дэглэмээ л сайн баримтлах хэрэгтэй. Эмч эмнэлгийн ажилтнууд үйл­чилгээ үзүүлэхдээ тэгш байд­лыг хангах, ёс зүйн зарчмыг баримтлах талаар эрх зүйн баримт бичгүүдэд тусгаад өгчихсөн байгаа шүү дээ. ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн хувьд ийм зүйл тохиолдвол Үндсэн хуулиар олгогдсон эрх зөрчигдөж байна гээд гомдлоо холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх хэрэгтэй.

-ХДХВ-ийн халдвартай хү­мүүс хэрхэн амьдарч байна вэ. Ажил хөдөлмөр эрхлэх, нийг­мийн хамгааллын үйл­чилгээ авах эрхээ эдлэх тал дээр нь танай төсөл анхаар­даг биз дээ?

-Одоогийн байдлаар ХДХВ-ийн халдвартай 249 тохиолдол бүртгэгдэж, эмч, эмнэлгийн бай­гууллагын хяналтад шаард­лагатай эмчилгээ үйлчилгээг авч байна. Цусанд байгаа виру­сийн тоог эмчилгээ эхлэхээс өмнө болон эмчилгээний яв­цад байнга тодорхойлдог. Шинжил­гээгээр вирусийн тоо хэдэн зуун мянгаас тоологдохгүй хэм­жээнд хүртэл буурч байвал эм­чилгээ үр дүнтэй байна гэж үз­дэг. Энэ үзүүлэлт 90 орчим хувьтай байна. Глобаль сангийн дэмжлэгтэй төсөл 2003 оноос хойш халдвартай иргэдийг эмээр хангаж ирсэн. 2012 оноос хойш Засгийн газраас хан­гадаг болсон. Төслийн сан­хүү­жилтээр халдвартай бүх хүнд нэмэлт витамин, хүнс­ний бүтээгдэхүүн, түлээ нүүрс, гэр орон, халдвартай эхээс төрсөн хүүхдийг хүнс тэжээ­лээр хангаж байна. ХДХВ-ийн халдвартай хүмүүс бусдын адил ажил хөдөлмөрөө хэвийн эрх­лэх боломжтой. 2008 оноос хойш ХДХВ, ДОХ-ын хөдөл­мө­рийн чадвар алдалтын хувийг тог­тоолгож тэтгэмжид 77 хүн хам­рагдсан.

-Олон улсын байгууллага Глобаль сангийн санхүүжил­тээр… гэсэн мэдээлэл их гар­даг. Яг Монгол Улсын төр засаг ДОХ,ХДХВ-ийн эсрэг арга хэмжээнд хэр анхаардаг юм бэ. Үндэсний хөтөлбөртөө тусгасан зүйлсээ биелүүлж чадаж байна уу?

-Манай улс 2008 оноос эхлэн ХДХВ, ДОХ-оос сэргийлэх, ха­риу арга хэмжээний санхүүгийн зарцуу­лалтын үнэлгээг хий­дэг болсон. Энэ чиглэлээр зар­цуулж буй санхүүжилтийн 37 ху­вийг улсын төсөв, 57 хувийг олон улсын байгууллага гаргаж байгаагийн 80 хувийг Глобаль сангийн ДОХ, Сүрьеэ, хумаа өв­чинтэй тэмцэх төслөөс сан­хүү­жүүлсэн. Өөрөөр хэл­бэл, үндэсний хариу арга хэм­жээний улсын төсвийн сан­хүү­жил­тийг нэмэгдүүлэх, до­норын санхүүжилтээс улсын тө­сөвт шилжих төлөвлөгөө боловс­руулах шаардлага байгааг эн­дээс харж болно. Глобаль сан нь улс орнууд өөрийн үндэс­ний хөтөлбөр, стратегийг хэрэг­жүү­лэхэд нэмэлт санхүүжилт ол­годог. 2003 оноос хойш манай улс ДОХ, ХДХВ-ийн чиглэлээр нийт­дээ 25.4 сая ам.долларын буцалтгүй тусламж аваад байна.

-ХДХВ, ДОХ оос сэргийлэх ажиллагаа нь ЭБЭ/эрэг­тэйчүүдтэй бэлгийн хавьталд ор­дог эрчүүд, ЭБҮ /эмэгтэй биеэ үнэлэгч/ нарт түлхүү чиг­лэж байгаа нь нэг талаар тэдний толгойг илсэн хэрэг биш үү. ЭБЭ, ЭБҮ байхыг нь дэмжээд ч байгаа юм шиг.. ?

-Маш буруу ойлголт. ХДХВ-ийн халдвартай нийт то­хиолд­лын 80 хувь нь эрэгтэй­чүүд, үүний 80 хувь нь ЭБЭ бай­на. Мөн халдвартай эмэгтэй­чүү­дийн 50 хувь нь биеэ үнэлэгч бай­гаа нь нийт хүн амд халд­вар тараах эрсдэлтэй. Халд­варын тархалтыг бага төвшинд тог­тоон барих цорын ганц ар­га бол дээрх бүлгийн хү­мүүст чиглэсэн цогц арга хэм­жээ болох нь олон улсын туршлагаар нотлогдсон. Манай улс халдварын тархалтыг бага төвшинд тогтоон барьж бай­гаа нь эрсдэлт бүлэгт чиг­лэсэн хөтөлбөрийг амжилт­тай хэрэгжүүлсний л үр дүн. Глобаль сан олгож буй сан­хүүжилтийнхээ 50-иас доошгүй хувийг эрсдэлт бүлэгт чиглэсэн хөтөлбөрт зарцуулах шаардлага тавьдаг.

-Тоо баримттай жишээ дурьдаж болох уу?

-ЭБЭ-тэй ажилладаг “Залуус эрүүл мэнд” ТББ-ыг түшиглэсэн Сайн дурын зөвлөгөө шин­жилгээ (СДЗШ)-ний төв нийт бүртгэгдсэн ХДХВ-ийн халд­варын тохиолдлын 25 ху­вийг илрүүлж, ХӨСҮТ-ийн хянал­тад хүлээлгэн өгсөн. Сүүлийн гурван жилд тэмбүү өвчний 93 тохиолдол илрүүлэн эм­чилгээнд хамруулсан байна. “Төгс бүсгүйчүүд” ТББ-ыг тү­шиг­лэ­сэн төв сүүлийн гурван жилд БЗДХ-тай 256 биеэ үнэлэг­чийг эмчилсэн. Нэг биеэ үнэлэгч долоо хоногт дунджаар дөрвөн хүнтэй бэлгийн хавьталд ордог гэж үзвэл нэг жилд наад зах нь 53000 хүнийг халдвар авахаас сэргийлж чадсан байна. ЭБЭ, ЭБҮ, ЛГБТ (лесби, гей, бисэкс, трансжендэр) хүмүүсийг ял­гаварлан гадуурхах нь хүний эр­хийг зөрчих, тэдгээрийг нуугд­мал байдалд оруулах, тусламж үйлчилгээнээс холдуулах, са­наа­тайгаар бусдад халдвар та­раах зэрэг сөрөг үр дагавар да­гуулдаг. Хүн өөрийн бэлгийн чиг баримжааг сонгодоггүй бөгөөд гей бэлгийн чиг баримжаа нь төрөлхийнх, дэлхий дээр насанд хүрсэн эрчүүдийн 5 хувь нь гей бэлгийн чиг хандлагатай байдаг. Биеэ үнэлэгч гэхэд олсон орлогоороо амьжиргаагаа залгуулж байна.

Сэтгэгдэл үлдээх

Vivian Regobert:2019-01-28 07:48:53
Сайн уу Би vivian Regobert байна ХДХВ-ийн халдвартай хүмүүст энэ тайлбарыг бичлээ Dr Muli Jonathan Herbal эдгэрэх нь ХДХВ-ийн халдварыг эмчлэх баталгаатай 100% баталгаа юм. Тэрээр ямар ч өвчин эмчлэх боломжтой. Миний нөхөр бид хоёр 9 жилээс илүү хугацаанд ХДХВ-ийн халдвар авсан байна. Би өвчтэй байсан бөгөөд вирусны ачаалал> 225,000 хувь / мл байв Би Мули Жонатаныг онлайнаар хэрхэн олон хүнийг эдгээсэн, онлайнаар олон хүмүүст хэрхэн тусалсан талаар онлайнаар үзсэн Тиймээс би түүнтэй холбоо барьж, Миний нөхцөл байдлыг түүнд тайлбарлав Тэр миний ургамлын эмийг илгээнэ гэж амласан бөгөөд 4 өдөр би ургамлын анагаах ухааныг хүлээн авлаа Миний нөхөр бид хоёр ургамлын эмийг 10 өдөр хэрэглэж дараа нь дахин шалгалт хийв Одоо бид ХДХВ-ын эсрэг байна Манай гэр бүлд амар амгаланг сэргээхийн төлөө Др Мюллер Жонатан танд талархаж байна Би энэ гэрчлэлийг хуваалцаж байна. Учир нь би Мули Жонатанд би эдгэрснийхээ дараа гэрчлэх болно гэж амласан. Та Др. Мули Жонатаныг дараахь байдлаар хүрч болно: mulijonathanherbal@gmail.com Дуудлага / Whatsapp: 2349038544302 вэбсайт: https://sites.google.com/view/drmulijonathanherbalhome/home
Vivian Regobert:2019-01-28 07:48:44
Сайн уу Би vivian Regobert байна ХДХВ-ийн халдвартай хүмүүст энэ тайлбарыг бичлээ Dr Muli Jonathan Herbal эдгэрэх нь ХДХВ-ийн халдварыг эмчлэх баталгаатай 100% баталгаа юм. Тэрээр ямар ч өвчин эмчлэх боломжтой. Миний нөхөр бид хоёр 9 жилээс илүү хугацаанд ХДХВ-ийн халдвар авсан байна. Би өвчтэй байсан бөгөөд вирусны ачаалал> 225,000 хувь / мл байв Би Мули Жонатаныг онлайнаар хэрхэн олон хүнийг эдгээсэн, онлайнаар олон хүмүүст хэрхэн тусалсан талаар онлайнаар үзсэн Тиймээс би түүнтэй холбоо барьж, Миний нөхцөл байдлыг түүнд тайлбарлав Тэр миний ургамлын эмийг илгээнэ гэж амласан бөгөөд 4 өдөр би ургамлын анагаах ухааныг хүлээн авлаа Миний нөхөр бид хоёр ургамлын эмийг 10 өдөр хэрэглэж дараа нь дахин шалгалт хийв Одоо бид ХДХВ-ын эсрэг байна Манай гэр бүлд амар амгаланг сэргээхийн төлөө Др Мюллер Жонатан танд талархаж байна Би энэ гэрчлэлийг хуваалцаж байна. Учир нь би Мули Жонатанд би эдгэрснийхээ дараа гэрчлэх болно гэж амласан. Та Др. Мули Жонатаныг дараахь байдлаар хүрч болно: mulijonathanherbal@gmail.com Дуудлага / Whatsapp: 2349038544302 вэбсайт: https://sites.google.com/view/drmulijonathanherbalhome/home

ЦАГ АГААР

  • Бямба
    °C/°C
  • Ням
    °C/°C
  • Даваа
    °C/°C

Төстэй мэдээнүүд



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй