Б.Наранбаатар: 12 кг "мими"-г илрүүлж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн

2017-10-26

МХЕГ-ын Гашуунсухайт боомт дахь экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Б.Наранбаатартай ярилцлаа.

-Хяналтыг хэрхэн тавьж байна вэ?

- 2007 онд манай улс Женевийн конвенцэд нэгдэн орсон. Энэхүү конвенцийн дагуу мал эмнэлэг, ургамал хорио цээр, эрүүл ахуйн стандартыг олон улсын хэмжээнд мөрдөж ажилладаг. Хүн ба мал амьтны гоц халдварт өвчнийг нэвтрүүлэхгүй байх үүрэгтэй.

Энэ ажлын хүрээнд тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжилт хийх, хүний халууныг хэмжиж эрүүл мэндийг тодорхойлох замаар сэжиг бүхий хүн тээврийн хэрэгсэл, барааг нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч байна. Байгуулагдсан цагаас хойших хугацаанд ийм тохиолдол нэвтрээгүй. Тайван байна.

-Бараа бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал хэрхэн хангагдаж байна вэ?

-Монгол Улс хүнсний бүтээгдэхүүнийхээ тодорхой хувийг Хятад улсад импортолдог гэхдээ манай боомтоор хүнсний бүтээгдэхүүний импорт байхгүй Замын-Үүд, Алтанбулаг боомтоор бий. Үүнд Мэргэжлийн хяналтын байгууллага, хилийн алба чанар аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна. Түүнчлэн химийн бодис, цацаргын болон барилгын материалд хяналтаа тавьж байна.

- Жолооч нар “Мими”-г хэрэглэх байдал гарсаар байна гэдэг үүнд ямар хяналт тавьж байна вэ?

-Мал, малын гаралтай бүтээгдэхүүн болон эмийн ургамал, самар хууль бусаар нэвтрүүлэх тохиолдол сүүлийн нэг жилийн хугацаанд гарсан. Үүнийг тухай бүрт нь илрүүлж, цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн. Хүний сэтгэцэд нөлөөлөх “мими”-тэй холбоотой зөрчил эрс багассан. Гааль болон манай байгууллагын хамтарсан шалгалтын үр дүнд 12 кг "мими”-г илрүүлж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.

2012,2013 онд нүүрсний уртын тээвэрт хятад жолооч нар их явдаг байсантай холбоотойгоор уг бодисын хууль бус хэрэглээ бий болсон. Олон хоног нүүрс тээвэрлэж явахдаа унтахгүйн тулд "мими"-г хэрэглэдэг байсан. Манай улс үүнийг зөвшөөрдөггүй. Хятадын хувьд сүүлд хориглосон. Тээвэрт явж байгаа жолооч нарын 100 жолооч тутмын нэг нь хятад. Цаашид 100 хувь монгол жолооч нар яваад ирэхээр "мими"-тэй холбоотой зөрчил улам багасах болов уу.

Эх сурвалж: IKON.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй