Б.Батзориг: Фэйсбүүкийн сурталчилгаанд 10-20 сая доллар зарцуулж байна”

2017-08-31

20590477_1352107564826528_786540612_o

“BZP Digital&Inbound”-ийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Батзориг

Сошиал медиа маркетингийн сургалтаараа танайх салбартаа хэдийнэ танил болжээ. Цаг  үеэ  дагаад  яах аргагүй хөгжих  хэрэгтэй  болсон  энэ чиглэлийн  сургалтыг  хэдийнээс эхлүүлэх  болсон талаар яриагаа  эхлэе?   

-Хувь  хүнийхээ  хувьд  би 1990-ээд  оны дунд  үеэс  форум, чат, болон янз  бүрийн группүүдийг ашигладаг байсан.  Дараа нь 2006-2007 онуудад “Hi5”,  2007-2008  онуудад  фэйсбүүк  Монголд  нэвтэрч  эхлэхэд  үүнийг бизнес  талаас  нь хэрхэн  ашиглаж  болох  вэ гэдгийг сонирхож судладаг байсан.  Тухайн үед фэйсбүүкийн сурталчилгааны анхны хэлбэр нь монголд  “like”-аар гарч ирж байсан. Улмаар үүнийг бизнесийн  чиглэл  рүү  хэрхэн хөгжүүлж болох  талаар судалж,  энэ чиглэлийн дагуу  2010-2011 онуудад лекц уншдаг байлаа. Сошиал  медиа нь тухайн  үед  хүмүүсийн  амьдралд  хурдтайгаар нэвтэрч  орж  ирсэн  учраас  хэрэгцээ шаардлага  эрэлт  нь их байсан л даа. Тиймээс  зөвхөн маркетингийн чиглэлийн  бизнес  гэлтгүй  олон талаас нь харж  хөгжүүлэх хэрэгтэйг ойлгоод 2014 онд бизнесээ  эхлүүлсэн.  Технологийн хүн  учраас энэ талын сонирхол их байсан. Нөгөө талдаа бизнесийн чиглэлээр сурч ажиллаж байсны хувьд маркетингийн  талын  сонирхол бас байсан. Цаг үеийн хувьд эдийн засгийн хямралын үе таарч, жижиг  дунд  бүх төрлийн бизнесүүд уламжлалт  маркетингаас  өөр  ямар  боломжууд байгааг  эрэлхийлж  байх  үед  гарч  ирсэн болохоор нэлээд амжилтад  хүрсэн  . Одоогоор сургалтад маань  2000 гаруй хүн сураад байна.

Компаниуд Фэйсбүүкийн  сурталчилгаанд ач холбогдол өгөх  болсноос хэвлэл  мэдээллийн салбарт хүндээр  тусах  болсон. Гадагшаа чиглэсэн валютын  урсгал нэмэгдэж, эдийн засагт ч  багагүй  нөлөөлсөн байх? 

-Тэр үнэн. Яах аргагүй сошиал медиа  тэр дундаа  Фэйсбүүкийг монголчууд өргөн  хэрэглэж байгаа. Европийн зарим  улсуудтай харьцуулахад бид илүү их идэвхтэй хэрэглэж байна. Фэйсбүүк 2016 онд зар сурталчилгаанаас 25-26 тэрбум ам.долларын ашиг олсон байсан. Нэгж хэрэглэгчид ноогдох борлуулалтын дүнг тооцоолоод, дэлхийн хэрэглэгчийн тоотой  харьцуулаад  үзвэл Монголын  компаниуд 10-20  сая долларын сурталчилгааг фэйсбүүкээр явуулсан байгаа юм. Ингээд бодохоор хэвлэл мэдээллийн байгууллагын зар  сурталчилгааны орлоготой  дүйцэхүйц хэмжээний орлого  гадагшаа  чиглэж  байгааг  харуулж байна л даа. Тэгэхээр сошиал медиа  тэр дундаа фэйсбүүк нь зах зээл дээрх орлогын нэлээдгүй хэсгийг эзэлсэн яах аргагүй  том  зар сурталчилгааны  суваг болсон.

Хэвлэл мэдээллийн байгууллагууд,  телевизүүд, сурталчилгааны самбар зэрэг зар сурталчилгааны уламжлалт хэрэгслүүд  технологийн чиг хандлагаас  хамаараад хүнд  нөхцөл  байдалтай байгаа нь үнэн. Байгаа зах  зээлтэйгээ  харьцуулахад  хэт  олон сувагтай. Энэ чиглэлийн байгууллагууд Монголд  олон байдаг, өрсөлдөөн  ихтэй гэх мэт төвөгтэй талууд бий.

Сүүлийн 10 жилийн хугацаанд  маш  олон  төрлийн технологийн өөрчлөлт  шинэчлэлтүүд гарсан учраас хэвлэл мэдээллийнхэн  маань учраа олохгүй байна. Яахав алсдаа төлөвшөөд,  түүнтэй  холбоотой өөрчлөлтүүд  дээр хэрхэн зохицож ажиллах  аргаа олно л доо. 

Анзаараад байхад шинэ гарч ирж байгаа  чиг хандлагуудыг  өрсөлдөгч  гэж харахаас  илүүтэй, өөрсдийн нэг  хэсэг  гэж харж байгаа хэвлэл  мэдээллийн байгууллагууд  амжилттай ажиллаж байна. Тухайлбал “Монгол HD”, “Боловсрол”  зэрэг  телевизүүд  илүү  олон  төрлийн сувгуудыг ашигладаг.  Контентийнх  нь  онцлог өнгө  аяс хэлбэр хэмжээ нь ч ялгаатай.  Үндсэн  том суваг нь телевиз  мөртлөө, сошиал медиа  суваг нь өөрөө  хүчтэй суваг  болж чадсан байна. Хүмүүс чанартай  контентийг  л үздэг учраас зар сурталчилгаанаас  орлого  олох  боломж  нь байна. Тиймээс телевизүүд контентдоо илүү их анхаарч  ач  холбогдол  өгч  ашиг  орлого  олох талаас  нь харах юм  бол  бизнесийнхээ хувьд боломж  нь байгаа.

Хуучин масс  медиа  сувгийг  том  корпорациуд  үр дүнтэй ашиглаж  чаддаг байсан бол сошиал  медиа нь маш  олон  төрлийн жижиг байгууллагуудад  боломжийг нээж өгсөн. Зарим  байгууллагууд  үүнийг бүтээлчээр гайхалтай сайн ашиглаж, шинэ шинэ зүйлсийг  туршиж  үзэж  байна. 

Тэгэхээр аливаад бүтээлчээр ханддаг,  шинийг сурч хөгжиж чаддаг ганц  хүнтэй байгууллага  ч  сошиал  медиаг  ашиглаад үр дүнтэй маркетинг хийх  бололцоотой байна.   

Сошиал медиа  салбар ойрын  хэдэн жилдээ эрчимтэйгээр хөгжих вэ. Энэ талаарх судалгаа мэдээлэл та  бүхэнд байдаг уу?

-Хэзээнээс  сонин  биш  болох  талаар  урьдчилж  хэлэхэд  хэцүү. Ямар ч  байсан хүмүүсийн хийх дуртай, хэрэглэх  дуртай  зүйл байсаар байх  болов уу. Бидний 10 жилд  байхдаа  хөтөлдөг байсан дурсгалын дэвтэр дээрх шүлэг, бичвэрүүд, зургийн  альбом зэрэг  үйлдлүүд  фэйсбүүкт  байдаг.  Хүмүүсийн  дуртай зүйлс дээр  тулгуурласан  учраас байхгүй  болох  магадлал  бага  юм уу, гэж  би хувьдаа хардаг. Фэйсбүүк  бол нэг хэсэгтээ маш  хүчтэй байхаар харагдаж байна

Твиттер  гэхэд л Монголд хүчтэй хөгжиж  байна. Гэхдээ  сүүлийн үед  хэрэглэгчийн тооны  өсөлт нь зогссон. Тэгэхээр эдийн  засгийн  үр  ашгийн  талдаа хүнд байдалд  байгаа. Хүмүүс  хэрэглэх дуртай байгаа  ч  бизнесийнхээ  хувьд  дампуурах  эрсдэл бий.

Сошиал  медиа  нь  маркетингийн хувьд  заавал  ашиглах хэрэгтэй  суваг  болсон нь  үнэн.  Бусад  уламжлалт  сувгууд ч үр  дүнтэй хэвээрээ байгаа. Сошиал медиа маркетингийн төрөлд ганц фэйсбүүк  гэлтгүй, хайлтын систем, мэйл маркетинг, вэб  маркетинг гээд онлайн  сурталчилгааны  олон  төрлийн сувгууд байдаг. Ганцхан сувгийг  ашиглаад бусад нь  хэрэггүй  гэж  харах нь  өрөөсгөл ойголт л доо. Вэб хуудас  онлайн  ертөнцөд хамгийн  гол  цөм хэсэг байдаг.   Вэб  хуудсыг сонирхолтой  хэрэгтэй,  контенттэй байлгаад, сошиал  медиатай хамт  ашиглавал  хүчтэй, үр дүнтэй  болж  чаддаг.   Аль  алиныг нь хослуулж  балансыг  барьж  явбал  үр  ашигтай.  Тэгэхээр маркетингийн аль сувгуудыг  ямар, ямар  байдлаар хооронд нь уялдаатай  ашиглах  вэ  гэдгийг  зөв  харах  хэрэгтэй.

Контент  гэдэг  зүйл  маш  чухал  болсон энэ цаг үед сошиал  медиа  дээр контентгүйгээр маркетинг  хийх  хэцүү. Тийм  учраас  контент  маркетингийн  тал руу  хүссэн  хүсээгүй бизнесүүд хөгжих  хэрэгтэй  учраас анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Фэйсбүүкийн  пэйж хуудас  хөгжүүлээд зарах тохиодол маш их  байдаг. Нэг талдаа худал мэдээллээр  хүмүүсийн хандалтыг авч  байгаа ёс зүйгүй үйлдлүүд их харагддаг. Та энэ тал дээр  юу хэлэх  вэ?  

-Нэг төрлийн хуудас  зардаг бизнес л дээ. Маркетингийн талаас нь авч  үзвэл  зөв  маркетинг биш. Энэ талаар би “Яагаад фэйсбүүк  хуудас  худалдаж  авах нь буруу  вэ” нэртэй нийтлэл  бичсэн.   Бизнес  амжилттай  явахад багийн  хөдөлмөр  маш чухал. Тухайн  фэйсбүүк  хуудсаа өөрөө хөгжүүлж,  хөдөлмөр цаг хугацаа  зарцуулснаар  эргээд  үр дүнгээ  өгдөг.  Бэлэн хуудас худалдаж  авах  нь амарч гэлээ, эргээд  орж  ирэх үнэ цэнэ нь бага байдаг. Амархан  олдсон юмыг  шингээхэд  хэцүү байдаг гэдэгтэй л адилхан. Гурван жил хөдөлмөрлөж хөгжүүлсэн  20.000 лайктай хуудасны ард  миний хийсэн мэдээллүүдийг мэддэг үнэлдэг, цаашаа найз  нөхөдтэйгөө хуваалцдаг шэйрлэдэг  хүмүүс  байдаг. Нөгөө  талдаа өөрсдөө хөгжүүлсэнээр   тухайн  баг  маш  их зүйлийг  сурч мэдэж авдаг.  Харин 50 мянган лайктай хуудасны ард зугаатай мэдээлэлд  нэгдсэн хүн миний оруулсан  мэдээллийг сонирхохгүй, байх магадлал  маш  өндөр. Худалдаж  авахад  амархан  ч  цаана  нь гарах  үр дүн байдаггүй. Тэгэхээр технологи нь бизнесийг  гайхалтай амжилтад хүргэдэг  ч, зөв баг бүрдээгүй,  стратеги нь  зөв  биш,  бизнесийн  загвараа  зөв  тодорхойлоогүй  үйл  ажиллагаагаа зөв  болгож  чадаагүй  бизнест   технологи  ямар ч  нэмэргүй байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй