Монголд хэдэн арван тэрбумын өртэй САУСГОБИ СЭНДС компанийг дахин шагнажээ

2017-05-22

Жастин Капла нарын экс удирдлагууд нь Ерөнхийлөгчид өршөөгдөөд нутаг буцсан "Саусгоби сэндс" ХХК шилдгийн шилдэг ажил олгогч компаниар шалгарчээ. За яахав тэгээд шилдэг болдог л юм байгаа биз. Гол нь улс оронд төлөх ёстой өр ширээ барагдуулж байна уу гэдэг асуудал байгаа юм. Засгийн газраас зарласан "Ажил олгогч, даатгуулагчдаа дэмжих жил"-ийн хүрээнд Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яам шилдэг 150 байгууллагыг шалгаруулан, талархал гардуулсны дотор тус компани багтсан байгаа юм. За тэгээд шилдэг ажил олгогч байгууллага шагнал хүртсэн "Саусгоби сэндс" компани 2018 оноос 10 хувийн шимтгэлийн хөнгөлөлт эдлэхээр болжээ.

Уг нь бол энэ компани манай улсад их хэмжээний өртэй. Гэсэн мөртлөө төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой" компаниас өр нэхээд байж байдаг. Эргэн сануулахад, "Эрдэнэс Тавантолгой" нь "Саусгоби Сэндс" ХХК-д 5.1 тэрбум төгрөгийн өртэй гэх мэдээллийг нэр бүхий эдийн засагчид хэвлэлд өгсөн. Ном журмынхаа дагуу бол "Саусгоби Сэндс" ХХК Монгол Улсад 35.3 тэрбум төгрөгийн өртэй санагдах юм. Ч.Сайханбилэг засаг удирдаж байх үедээ "Эрдэнэс Тавантолгой" компанийн уурхайд "Саусгоби сэндс" компани өөрийн зардал, хүн хүчээр зах зээлийн үнээс хямд өртгөөр олборлолт явуулан 20 гаруй тэрбумын өрөө барагдуулахыг зөвшөөрсөн шийдвэр гаргаж байсан шүү дээ.

Гэтэл "Саусгоби сэндс" компанид "Эрдэнэс Тавантолгой" нь өртэй болчихсон байгаа нь анхаарал татаж байгаа юм. Бас болоогүй "Саусгоби Сэндс ХХК "Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч оны онцлох байгууллага"-аар шалгарсан байсан. МҮХАҮТ-аас Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг өргөмжилдөг "ENTREPRENEUR-2016" ёслолын ажиллагааны үеэр Саусгоби сэндс ХХК-нд энэхүү шагналыг олгосон байдаг. Монгол Улсын хууль журам зөрчсөн асуудалд холбогдож ирсэн компани шилдгээр шалгарсан нь бас л анхаарал татаж байв.

"Саусгоби сэндс" компанийн толгой компани нь Хятад компани. Гэтэл энэ компанийн өрийг даруулахын тулд "Эрдэнэс Таван толгой"-н баруун цанхид олборлолтын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч байгааг сөрөг талтай гэдгийг эдийн засагч Л.Наранбаатар өмнө нь энэ шийдвэр гарах үед ч хэлж байсан. Тэрбээр "Зүүн цанхийн чанар сайтай коксжих нүүрсний давхрагад TTJVCo гээд мөн Хятад компани олборлолт хийж байгаа. Үндсэндээ Эрдэнэс таван толгой бүхэлдээ хятадуудын мэдэлд ингээд очиж байна. Үндэсний Энержи Ресурс гэдэг компаниа дампуурлаа, өрөнд орчихлоо гээд баярлаж бахдах хэрнээ Хятадын компаниудыг болохоор өрнөөсөө гараа гээд Эрдэнэс Таван толгойд олборлолтын эрх өгч байгааг хараад үнэхээр ойлгохгүй юм. Монголчууд Монголдоо үнэ цэнэгүй болж байгаа юм уу" гэж байсан нь анхаарал татсан л асуудал юм.

Эх сурвалж: ZARIG.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй