Щ.Сонинбаяр: 2014 оноос Германы зэвсэгт хүчинд ажиллаж эхэлсэн

2017-05-19

Щ.Сонинбаяр: 2014 оноос Германы зэвсэгт хүчинд ажиллаж эхэлсэн

Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчидтай сургалт явуулж буй Германы Зэвсэгт хүчний цэргийн багт нэгэн монгол залуу байсан нь ихэд содон байв. Түүнтэй хэдэн хором хөөрөлдсөн юм.
 
Уншигчдад өөрийнхөө тухай мэдээлэл өгөхгүй юу. Мэдээж хамгийн сонин нь яагаад Германы Зэвсэгт хүчинд алба хаах болов гэдэгт байна?

-Ахлах түрүүч Щ.Сонинбаяр. Германы Зэвсэгт хүчний гурвын 393 дугаар ангийн танкийн салааны буудагч. Санаандгүй тохиолдлоор цэргийн хүн болчихсон. Дархан хотын “Союз 27” дунд сургуулийг дүүргээд 2014 онд Герман улсыг зорьсон. Эмч, цагдаа ч юм уу, ер нь төрийн албан хаагч болох хүсэл мөрөөдөлтэй байсан, тэгээд судалж байгаад л тус улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагч болохоор шийдэж, зохих шалгалтуудыг нь өгөөд алба хаах болсон доо.
           
-Цэргийн албаны тухай ойлголт хэр байсан бэ? Ахлах түрүүч гэхээр манайх шиг хугацаат цэргийн алба хаагч биз дээ?

-Цэргийн албаны талаар огт ойлголтгүй, манай гэр бүлд ч цэргийн хүн байдаггүй. Германы Зэвсэгт хүчин байлдагчаас эхлээд таван цолтой. Үүний дараа коллеж, их, дээд сургуульд элсэж офицер болох боломжтой. Миний хувьд ч офицер болох зорилготой.
           
-Цэргийн анхан шатны сургалт ямар байсан бэ?

-Төсөөлснөөс хэцүү, “чанга даваа” байсан. Шантрах үе ч олон байсан шүү. Ер нь аливаа сургалт бэлтгэл нь ачаалал ихтэй, маш чанартай явагддаг. Цаг барих тал дээр бол бараг л секундын зөрөөгүй шүү дээ.
           
-Монгол хүн болохоор чинь наашаа томилов уу?

-Үгүй ээ. Монголын Зэвсэгт хүчинтэй хамтарсан сургалт явагддаг тухай мэдээлэл олчихоод хүсэлтээ гаргасан. Дашрамд хэлэхэд монгол цэргүүд маань идэвхтэй, сурах арга барил сайтай гээд давуу тал олонтой юм. Монголдоо монгол цэргүүдтэйгээ хамтарч ажиллаж байгаадаа урамтай, баяртай байна. Ер нь дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгэж байгаа монголын энхийн сахиулагчдын талаар, сайхан зүйл сонсоод үнэхээр бахархдаг. Цэргийн хүн болоод ч тэр үү монгол цэргүүдийнхээ тухай мэдээллийг интернэтээс олж унших, бичлэг үзэх дуртай.
           
-Цэргийн алба хаадаг монгол хүн чамаас өөр байдаг уу?

-Хоёр залуу байдаг гэсэн. Уулзаж танилцах боломж олдоогүй л байна.
           
-Хэрвээ нууц биш бол цалин, хангамж ямар байдаг вэ?

-Байр хоол, бусад хангалтыг анги, байгууллага хариуцдаг. Гурван сая орчим төгрөгийн цалинтай. Миний хувьд казармд байрлаж байгаа. Германы хуулиар 25 нас хүрээгүй бол казармд байрлах ёстой.
           
-Эх орондоо ирэх мэдээж сайхан ...

-Онгоцноос буугаад монголчуудаа хараад догдлож баярласан. Тэнд казармд байрладаг болохоор монгол хүнтэй таарах боломжгүй. Улаанбаатар хотод маань барилга, байгууламж нэмэгдээд, хөл хөдөлгөөнтэй улам л гоё хот болчихсон байна.
           
-Нутгаа их санадаг уу?

-Саналгүй яахав. Байгалиа, хуушуур, буузаа гээд л бүх зүйл үгүйлэгдэнэ. Салхиа хүртэл санана шүү дээ.
           
-Герман улсын иргэн болчихсон уу?

-Аав маань герман хүн учраас германы иргэн болсон. Аав, ээж, дүү гурав маань одоогоор Дархан хотод ажиллаж амьдарч байгаа.
           
-Сонинбаяр маань тэгэхээр цаашдаа германд л амьдрах нь ээ дээ?

-Ойрын жилүүдэд бол зорилгодоо хүрэхийн тулд амьдарч, суралцахаас өөр аргагүй. Гэхдээ монголдоо байнга ирж очих нь ойлгомжтой. Монгол бүсгүйтэй гэр бүл болж сайхан амьдарна гэж боддог.

Эх сурвалж: OLLOO.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй