Иргэд эрхээ бүрэн эдлэх боллоо

2016-04-27

                           Цахим хуудсаар илгээх иргэний цуврал нийтлэл

Бие даагчид сонгогдох эрхээ эдлэхээр шуударчээ. 1996 онд УИХ-ын сонгуульд 18 бие даагчид өрсөлдөж байсан. 2016 онд 80 болчихдог юм байна, бие даагчдын тоо бараг л 5 дахин өсөх нь. Монголчуудын улс төрийн идэвх ч гэх юм уу, улс төр рүү хөл тавих хорхойсол гэх юм уу бараг тав дахинаар ч зогсохгүй өсөө биз. Бие даагчдын бодлоор бол иргэд ээлжлэн эрх барьж байгаа намуудаасаа уйдсан юм байх.  Шинэ хүн, шинэ нам эрж байна ч гэх шиг. Янз янзын л мессеж элэн халин нисч, сонгогчдын сонор чих, сониуч сэтгэлээр бухиалж яваа бололтой. Бие даагчдын тухайх мэдээлэлээс харж байвал Монгол улсаа сэтгэл оюундаа багтаасан үзэл баримтлал боловсруулаад хэрэгжүүлэхээр зүтгэж чармайх дайны хүн мөн эсэх нь одоогоор мэдэгдэхүй л байна. Битүү морь түрүүлээд ирдэг наадам байж л байдаг гээд бэлгэшээх дуртай монгол хүн хэнийгээ сонгох нь дурын хэрэг ч их хурлын дараах дөрвөн жилд бие даагч маань ямар хариуцлага, хүлээж, улс орны хэмжээний ямар том ажил үйлс бүтээх юм бэ? гэсэн асуултаар сонгогч бид өөрсдийгөө шалгах учиртай шүү дээ. Одоо  монгол хүн ч бас улс төр хэмээх “эргэж хөрвөдөг эвгүй тоглоом”ын учрыг нэлээд олохтойгоо болсон шүү. Бидний амьдарч байгаа нийгмийн нөхцөл байдал, хөгжлийн түвшин, цаг хугацаа, орон зайн хүчин зүйл гээд олон юм бий. Манай эрх барьж байгаа том намуудад хариуцлага, улс төрийн удирдлагын туршлага, боловсон хүчний нөөц чадамж, ёс суртахууны төлөвшил гээд олон чиглэлээр дутаж цуцсан, алдсан эндсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагаа байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ л ардчилсан тогтолцоонд шилжсэн хүнд хэцүү он жилүүдэд энэ хоёр нам л ардчилсан төрт улсын нам болох өсөлтийнхөө суурь үндсийг тавьчихсан. Алдаан дээрээ суралцах ухаарал, оюун сэтгэлгээний чадамж хуримтлуулж байгаа, улс орны хэмжээнд ажиллаж, асуудал шийдвэрлэх боловсон хүчний нөөцтэй болсон, өчигдөрийн алдаагаа өнөөдрийн ололт болгоод улс орноо аваад явчихаар эрийн цээнд хүрч байгаа гээд том намуудаа гэрэл гэгээтэй талаас нь харах бодит үзүүлэлтүүд аль хэдийнээ бүрэлдсэн шүү дээ. Бусдад байдаггүй, монголчууд бидний нэг айхтар дутагдал бол хуучнаа үгүйсгэж байж сэтгэлээ амраадаг, хэн нэгнийг ялсан юм шиг болж амсхийдэг муухай үрэлгэн зан юм болов уу гэж молхи би боддог юм. Энэ муухай үгүйсгэгч  зан маань биднийг нэг л байран дээр нь тонгочуулаад байдаг гэмтэй л дээ. Иргэнийхээ сонгогдох эрхийг эдлэх гэж зүтгэж байгаа, төр улсынхаа эрхийг барилцаж, улс орноо хямрал, бухимдлаас аврахаар санаа, зориг шулуудсан бие даагчдад юуных нь буруу байх вэ? хөөрхийс. Гаргаж байгаа зориг санааг нь хүндэтгэж байна. Гэвч “уулыг эргүүлж, усыг эрчлүүхэд”, “улс орноо энэ донсолгоо, доргионтой дэлхийд айлын дайтай авч явахад нэг, хоёр хүний ч юм уу, салж сарнисан, эвсэж нийлсэн үхрийн бөөр шиг жижиг намуудын хүчин мөхөсдөнө.  Их хурлын танхимд орохоор бие даан нэр дэвшихээр зэхэж байгаа нэг хоёр иргэн, улс төрийн дэгдээхэйний дайтах ойлгогдох бяцхан намуудын улс орноо хөгжил дэвшлийн замаар аваад явах үзэл баримтлал нь хаа байна, ёс суртахууных нь чанар чансаа юу билээ гээд бодохоор олон юмны орон зай хоосон байна аа нөхөд өө. Сонгогчийн боловсрол энэ тэр гэж том дуугараад ч яах вэ?амьдралын үнэн гэж зайлж болдоггүй зам байдаг. Яах вэ? Одоохондоо бие даахаар зэхэж буй хэд гурван хүний тухай зураг голдуу мэдээлэл дээр цахим лайк дарж л байна л даа. Цахим ертөнцөөр зарим нэг нь гэнэн ч юм шиг тоглоомтой нь аргагүй жиргэдэг ч цаана нь монгол ухаан гэж нэг нөөц бий шүү. Сонгууль можаратораар явах нь. Сонгогчид бид одоо хүнээ ч, намаа ч олохтойгоо боллоо. Улс орон уруудаж доройтоод болохоо байчихсан гэж одоо дүгнэх ч муу ёролсон хэрэг болно. Нийгмийн амьдрал том хүрээгээрээ урагшилж л байгаа. Ямар нэг хэмжээний энэ ахиц дэвшил бол урьд өмнө иргэд бидний хийсэн сонголтын л үр дүн. Ээлж дараалан эрх барьж байгаа хоёр том намынхаа аль нэгийг, эсвэл энэ хоёр намаасаа нэр дэвшиж байгаа нөхдөө сайтар шинжиж цэгнэж байгаад л их хурлынхаа ирцийг бүрдүүлвэл монгол хүн бидний амьдралд арай өлзийтэй, ирэх жилүүдийн нүүр царайг илүү өөдрөг болгох байлгүй дээ. Өнгөрсөн жилүүдэд бие даагчид юу хийв, жижиг намаас сонгогдсон нөхөд ямар ааль, авир үйл бүтээлтэй байсныг бид мэднэ ээ. Өмнөхөө мартаж, өнөөдрөө бүтээнэ, маргаашаа төсөөлнө гэдэг бүтэлгүйтэхийн цондон болох болов уу?  

                                                                      БЗД-гийн иргэн Б.Галиндэв

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй