Мэдээлэл ба бүтээгдсэн оюун ухаан

2016-03-29

Сонголт бол амьдралын  үнэлэмж. Ямар мэргэжил сонгох вэ, хэнтэй суух вэ, хэдэн хүүхэдтэй болох вэ? Аль салбарт ажиллах вэ гэхчилэн олон сонголтын нийлбэр нь нийгмийн эд эс болох хүнийг бүтээдэг аж.  Сонгож үл болох  нь эх орон, элгэн садан, ижий аав. Сайн муу, сайхан муухай, чанартай чанаргүй, дуртай дургүй гэх зэрэг төрөгдөл бидний сонголтыг удирдан чиглүүлдэг. Өөрөөр хэлбэл хүнд тухайн зүйлийн талаар ямар ойлголт, төсөөлөл байна түүндээ үндэслэн аливаа сонголтыг хийх нь маргаангүй. Ойлголт төсөөллийн орон зайд зөвшөөрөлгүй, ямар ч саадгүй нэвтэрч, хүссэнээрээ өөрчилж чадах хүч чадал гагцхүү мэдээлэлд л оршино. Нэг үгээр хэлбэл би бол ухаан орсон цагаас өнөөдрийг хүртэлх хугацаанд хүлээн авсан мэдээллийнхээ дүр төрх, өнгө гэрэл, үр нөлөө нь. 

Биеийг нь төрүүлэхээс ухааныг  төрүүлэхгүй гэсэн манай ардын мэргэн үг бий. Энэ нь хүн төрөлхтний нөхөн үржихүй зөвхөн бие цогцсыг бүрэлдүүлэн бий болгох үйл явц  гэдгийг нотолно. Ухамсарт хүнийг бүтээгч нь  нийгэм, тэр дундаа мэдээлэл. Нэг үгээр хэлбэл мэдээллийн нийгэмд хэрэгцээтэй болоод хүссэн оюун ухаанаа бүтээх ид шид бий.  

АНУ-ын Массачусетсийн Их Сургуулийн Технологийн Хүрээлэнгийн Томас Сото тэргүүтэй эрдэмтдийн баг хүний  хүсэл тачаалыг мэдэрдэг хиймэл оюун ухаан зохион бүтээсэн тухай, Хардвардын Их Сургуулийн профессор Жорж Вайтсайдс тэргүүтэй эрдэмтэд дэлхийн хамгийн уян хатан, ямар ч өнцөг буланг мэдэрч явж чаддаг  робот бүтээсэн зэрэг мэдээллийг дэлхий нийтээрээ чих дэлдийлгэн сонирхон хүлээн авдаг хэрнээ эргэн тойронд болж буй үйл явдал, үзэгдлийг тусгасан мэдээ мэдээлэл   бидний оюун санааны цөмд эзэн нь болж тухалсныг төдийлэн сэхээрсэнгүй. Энэ бол өнөөгийн нийгмийн бодит дүр төрх. Ухамсаргүй төмөр хүн, хүн төрөлхтний ирээдүйг эзлэх вий гэсэн айдас бидэнд бий Тиймдээ ч хүн робот хоёрын хоорондын зөрчил тэмцлийг харуулсан кино, зохиол тоо томшгүй. Алдарт жүжигчин, улс төрч Арнолд Шварцнегерийн тоглосон “Терминатор”, Вилл Смит гол дүрийг нь бүтээсэн  “Би робот”, “Х машин” гээд л...

 Гэтэл мэдээлэл гэх энэ биегүй хоосон зүйл ухамсарт хүнийг “зохион бүтээж”, төрсөн бус бүтээгдсэн тэр хүн  дэлхий ертөнцийг залан чиглүүлэх цаг үетэй бид аль хэдийн нүүр тулсан.

Энерги, матери, бодис, мэдээлэл хүн төрөлхтний оршин тогтнохын үндэс. Бидний эргэн тойронд мэдээлэл агуулдаггүй юмс үзэгдэл гэж үгүй. Аливаа дуу чимээ, тэмдгийн цувааг мэдээ гэж тодорхойлсон байдаг. Энэ энерги, матери, бодисын түвшинд авч үзэх мэдээллийг ерөнхий мэдээлэл, сэтгүүл зүйн мэдээлэл гэж ангилна. Ерөнхий мэдээлэл нь хүний ухамсаргүйд дохио болж очдог, үлддэг бол сэтгүүл зүйн мэдээлэл тодорхой зорилго чиглэлтэй аливаа хүлээн авагчийн ухамсартай сэтгэхүйд өгөгдөл болон үлддэг учиртай.

Гэгээрэл мэдлэгийн талаар ярьдаг, бичдэг мэдээллийн хэрэгсэл үлэмж цөөрсөн гэж хэлэхэд хилсдэхгүй. Учир нь нийгэм цаг үеэ дагаад сэтгүүл зүйн зарчим өөрчлөгдсөн. “Сэтгүүл зүй боловсрол олгох албагүй, гэгээрүүлэх ялгүй” гэж биеэ өмөөрөх салбарын байгууллагуудын мэргэжилтнүүд цөөнгүй. Сүүлийн жишээ л гэхэд Монголын Телевизүүдийн гуравдугаар форумын үеэр арилжааны анхны телевизүүдийн нэг сувгийн захирал "бидний санхүүгийн асуудал маш хүнд байна. Оюуны өмчийн асуудалд орчихгүй шиг арай чамай үлгэн салган явж байхад тэр гэгээрүүлж, гэрэлтүүлэх ч үлгэр биз. Эдийн засаг сайжирч,  мөнгө хангалттай олдог болохоороо л гэгээрүүлье гэсэн утгатай зүйл яриад зогсож байв. Талх, оймс гэхчилэн бараа үйлдвэрлэгчээс эрс ялгарч байх учиртай оюуны  бүтээгдэхүүн үйлдвэрлэгч ийм болчимгүй зүйл ярих нь дэндүү эмгэнэлтэй. Биднийг  орлого олоод ашигтай, идэвхтэй мэдээлэл үйлдвэрлэх хүртэл үзэгчдийг болсон болоогүй зүйлээр тархиа  угаалгаад сууж бай гэсэн харгис шийдвэр гаргаад явж байна шүү дээ. 

Үнэн хэрэгтээ тэр мэдлэг, гэгээрэл гэдэг бол системчилэгдсэн л мэдээлэл юм.  Ашигтай идэвхтэй мэдээллийн коэффициентийг нэмэгдүүлэх шаардлага байна. Ингэж гэмээн бид дотоод ертөнцийн колоничлолд харьцангуй бага өртөх болно. Бидний оршин буй энэ нийгмийг Германы филисофич  Юурген Хабермас “дотоод ертөнцийн колоничлол хэмээн тодорхойлсон байдаг.

 Хүн төрөлхтөн аж үйлдвэрлэлээ удирдан зохион байгуулах, бараа бүтээгдэхүүн арилжаалан ашиг орлого олох түүхэн үйл явцыг үйлдвэрлэлийн, бүтээгдэхүүний, борлуулалтын, хэрэглэгчийн, нийгмийн, өрсөлдөөний гэх мэт чиглээр хөгжүүлж иржээ. Өрсөлдөөний чиглэлбаримжаатай үзэл баримтлал гэдэг нь  бусдаас ялгарах, хэрэглэгчдэд сэтгэгдэл үлдээх буюу хоногшуулах, тэр сэтгэгдэл эсвэл хоногшуулсан зүйлээ хамгаалж, хадгалж үлдэх нэг үгээр хэлбэл бренд бүтээх үйл явц юм. Техник технологийн үсрэнгүй хөгжил уламжлалт нийгмийн салбаруудын харилцааны үйл явцыг үндсээр нь өөрчилсөн өнөөгийн нийгмийн эдийн засгийн зонхилох салбар нь мэдээллийн үйлдвэрлэл. Тэгвэл мэдээлэл хэмээх энэ таваар өмнө лсэнчлэн бренд болж, хоногшиж, хадгалж үлдэх хэмжээнд байна уу! Аль эсвэл эсрэгээрээ алсын хараагүй зарим нэг тулга тойрсон ховонд живж байна уу! Бренд мэдээлэл гэдгийг нийгмийн тархи угаах, ёс суртахуунаа умартах, бүдүүлэг байх, бусдын эрхэнд халдах гэж ойлгодог сэтгүүлч нэртэй  зарим нэг хүмүүс, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч байдаг бололтой.

Хүн бүтээх үйл хэрэгт хүчин зүтгэж буй хүмүүс нэн түрүүнд мэдлэг, ур чадвартай байх шаардлагатай.  Манай ХМХ-үүд ухаан санаа урлан бүтээх хариуцлагатай агаад бахархмаар үйл хэрэг бүтээж буйгаа ойлгох нь бүү хэл “Дөрөв дэх засаглал”, “Хоточ нохой” байх үүргээ ухамсарлаж чадахгүй байгаа нь  эмгэнэлтэй. Нам дагаж, эрх мэдэлд дулдуйдан, нийгмийн тархийг угааж, хүний оюун ухааныг доройтуулж, түүнийгээ зах зээлийн хууль, хэрэглэгчдийн хүсэлд нийцсэн мэдээлэл үйлдвэрлэж байгаа мэт гэх ганган хээнцэр үгээр хаацайлах явдал арилахгүй байгаа нь өнөөгийн сэтгүүл зүйн үндсэн дутагдлын нэг болж байна. Нийгэмд оюуны гэрэл, гэгээ түгээх үүргээ сэтгүүлчид  хэзээ төгс биелүүлдэг болох вэ!

 

Отгонтэнгэр Их Сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш (Ph.D) Н. Ариунзаяа

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй