Гэрээрээ ажиллагсад ба жаргалтай гэр бүл

2019-09-20

Барууны орнуудад (Азийг мэдэхгүй байна ) хүмүүс гэрээрээ ажиллаж эхлээд нилээн хэдэн жилийг үджээ.
Англид лав албан ёсны бүртгэлтэй гэрээрээ бүтэн цагаар ажлын 5 өдөр ажиллагсад 4 сая гаруй хүмүүс байдаг гэнэ.Ихэнх нь эцэг эхчүүд.
Миний таних олон эцэг эхчүүд бас гэрээрээ ажилладаг.
Техник технологи хөгжсөн өнөө үед бол энэ хамгийн тохиромжтой ажиллах нөхцөл ч байх зарим салбарт .
Эцэг эхчүүд хүүхдээ өглөө эрт сургуульд хүргэнэ , замдаа бөглөрнө, заримдаа сургууль цэцэрлэг эхлэх болоогүй бол хүүхэд асрагчид их үнэ төлж харуулна гээд л стрээс ихтэй байдаг асуудлууд арилдаг болохоор хүүхэдтэй хүмүүст хамгийн тохиромжтой. Судалгаагаар гэрээрээ ажилладаг хүмүүсийн бүтээмж өндөр, бүр илүү ч цаг их ажилладаг, үр хүүхэд нь өвдөх, хичээлээс чөлөө авах зэрэг нь харьцангуй бага мэдээж хамгийн гол нь хүүхэд эцэг эх хоёул мааш хаапи байгаа нь чухал байна гэнээ.
Ер нь одоо цагт энд баруунд лав гэр бүл, гэртээ үр хүүхэддээ зарцуулах цагийг маш чухалд үзэх болж. 12оос доош насны хүүхэдтэй эцэг эхчүүд ялангуяа долоо хоногт дор хаяж нэг ажлын өдөр (голдуу 2өдөр) off буюу ажилдаа явахгүй. Мэдээж тэр нь хүслээрээ ажиллаагүй тул цалингүй.
Үүнийгээ part time буюу хагас цагаар ажиллах гэнэ.
Зарим хэсэг нь 4 өдөр офистоо, ажлын байрандаа ажиллаад нэг өдөр нь гэрээсээ ажилладаг .Миний мэдэх нэг хуулийн зөвлөгөө өгдөг агёнтлаг 5 дахь өдөр бүгд гэрээсээ ажиллаж хурал энэ тэрээ онлайнаар хийдэг юм билээ. Шотланд улс бүр даяараа 5 дахь өдөр сургууль ордоггүй ба энэ өдөр хүүхэдтэй эцэг эхчүүд ч бас ажиллахгүй байх хэвийн үзэгдэл юм билээ.
Зиак яах гээд ингээд нуршаад байна вэ гэвэл дэлхий нийт нэг ийм хандлагад ороод үджээ. Монголчууд маань бас л хоцроод явна.
Ээжүүдийн гүрүүпээр дүүрэн ажилдаа ормоор байна, түр ажил байна уу ?ажил ихтэй нөхөр гэрийн бараа харахгүй байна гэсэн асуудал маш их.
Зөв шүү дэ. Ажил хийж мөнгө олж байж л бас хоолоо залгуулна, бас үр хүүхэддээ гэр бүлдээ цаг гаргамаар байдаг.
Гэтэл Монголд яг одоо байгаа ажиллах цаг нөхцөл бараг л соц үеийн хөдөлмөрийн хуулиар л хэвээрээ яваад байх юм.Ажилд орсон л бол тас 5 өдөр өглөөнөөс орой хүртэл гүрийнэ. Эсвэл тас эсрэгээрээ. Хүүхэд гаргасан л бол тэр чигтээ 2 жил бараа сургийг нь ч харахгүй хаячина.
Гэтэл хүүхэдтэй болонгуут хүний амьдрал ахуйгаа авахуулаад сэтгэл санаа бие хаа хүртэл орвонгоороо өөрчлөгдөж шинэ нөхцөл байдал үүсдэг юм байна. Өөр дээрээ ирээгүй болхоор хүмүүс мэдэхгүй. Аливааг биеэрээ үзэж байж л мэдрэх юм. Би бол 3 өдөр л ажилладаг. Өөрт хэрэгтэй мөнгөө олчино , бас хүүхдүүдээ 2 өдөр нь өөрөө хүргэж өгч авна 5 дах өдөр бүр сургууль дээр нь 20 мин ном уншиж өгнө гээд л үнэндээ амар. Хөвгүүд минь ч хаапи.

Одоо тэгэхээр Монголчууд минь цаг үе нөхцөл байдалдаа тохируулж ажлын цаг өдрүүдэд ялангуяа ээжүүдэд маш уян хатан хандаж шинэ хөдөлмөрийн бодлого хууль гаргаасай гэж маш их хүсч байна.
Тэгвэл олон ээж аав хүүхдүүд сэтгэл хангалуун байж илүү аз жаргалтай илүү эрүүл бүтээлч гэр бүл бий болно до.
Үүнээс үүдээд олон сайхан эерэг юм зүйл ч ундарна улс орон их өарчлөгдөнө гэж би итгэж байна.

Эх сурвалж: facebook.com /Erdenesuvd Scholey/

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Б.Лхагважав: Айл өрх бүрийг орон сууцжуулна гэдэг хий хоосон амлалт
Б.Пүрэвдагва: The beginning of Fall тоглолтын орлого хөгжлийн бэрхшээлтэй болон шилдэг оюутнуудад тэтгэлэг болж очно
"Арсенал" хожигдож, тавдугаар байртаа үлдлээ
Баянхошуунд агаар цэвэр гарчээ
Баячуудын тоогоор Хятад улс анх удаа АНУ-ыг гүйцэж түрүүлжээ
Хоёрдугаар шатанд 57 гишүүний дэмжлэг авсан 35 заалт хөндөгдөхгүй
Аварга Н.Батсуурь дэлхийн аварга болов
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
АНУ Европт дайн хийнэ
Египет улс эртний 30 мумиг шинээр илрүүлснээ танилцуулжээ
Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн өдөрт зориулсан хөтөлбөр
Америкчууд Сирийн хойд хэсгээс цэргүүдээ татлаа
ОХУ: Хулгайн контенттой тэмцэхэд хараахан бэлэн болоогүй байна гэв
Дэлхийн интернэтийн VI хурал эхлэв
Алтны уурхайн хаягдал усны далан сэтэрч, 15 хүн амь үрэгджээ
НҮБ-ын өдрийг тэмдэглэв
Буланд "морь хар", 200 төгрөгөө хэмнэ
Тапан Мишра: Малчин охины мөрөөдөл намайг Монголруу хөтөлсөн
Сингапур улс өрсөлдөх чадвараараа дэлхийд тэргүүлсэн шалтгаан
Террористуудын эсрэг ажиллагааны талаар мэдээлэв