2018-09-03
Сомали улсын нийслэл Могадуши хотноо амиа золиослогч этгээд халдлага үйлдсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Амиа золиослогч этгээд Howlwadag дүүрэг дэх Засгийн газрын байрны ойролцоо амиа егүүтгэсэн байна. Их хэмжээний тэсрэх бөмбөг суурилуулсан ачааны машин Засгийн газрын байрны шалган нэвтрүүлэх хэсэгт дэлбэрчээ.
Уг халдлагын улмаас гурван цэрэг, 14 хүн шархадсан байна. Эмнэлэгт хүргэгдээд буй хохирогчдын зургаа нь бага насны хүүхэд гэнэ. Алан хядах “Аль Шабаб” бүлэглэл дээрх халдлагыг үйлдсэн гэдгээ эрх баригчдаа хандан мэдэгджээ.
Сомали улс 1991 оноос хойш тогтворгүй байдал, хүчирхийлэл газар авсан юм.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд