Түүхийн хичээлд заадаггүй XX зууны 10 түүх

2018-03-16

Хорьдугаар зуун бол дэлхий нийтийн аугаа ололт амжилтуудаас гадна асар их үймээн самуунтай хугацаа байсан билээ. Эзэнт гүрнүүд хэрхэн бутран унахын хажуугаар шинэ улсууд бүрэлдэн бий болохыг бид харсан. Гэхдээ хүн төрөлхтний соёл иргэншил илүү бат бөх болж, амьдралын стандарт сайжирсан хэдий ч цөмийн зэвсгийн сүйрэл, дэлхийн дайны зовлонг ч амсуулсан билээ. Хөдөлгөөнт дүрс бий болж, бүх нийтээрээ цахилгаан ашиглаж, шинжлэх ухаан, технологийн ололт амжилтуудын ачаар сансарт ниссэн гээд олон шинэ, сайхан зүйлсийг бид сурагч байхаасаа сонсож, судалж ирсэн. Тэгвэл, бид бүгд сонссон боловч түүхийн хичээлд заадаггүй зүйлсийг уншигч та бүхэнд танилцуулъя.


 

 10 

ДОГОЛОН ТӨМӨР ХААНЫ ХАРААЛ

Энэ домог монголчуудад харьцангуй танил. Монголын эзэнт гүрнийг Чингис хааны үеийн оргилд хүргэхийг зорьсон Төмөр хаан 1369 онд өөрийгөө хаан ширээнд залсан байдаг. Түүнийг нас барсны дараа шарилыг нь нээж, амар амгаланг нь алдагдуулах юм бол дэлхийд Төмөр хаанаас ч илүү аймшигтай нэгэн заналхийлэх болно гэх хараалыг хийсэн гэдэг. Гэвч түүний нойрсож байсан онгоныг оросууд олж, нээснээс болж дэлхий тэр чигтээ доргисон байна.

1941 онд Йосеф Сталины тушаалаар Зөвлөлтийн антропологич Михайл Герасимов Төмөр хааны төрхийг дахин бүтээх зорилгоор шарилыг нээжээ. Малтлагаас хойш ердөө гурван өдрийн дараа Нацист Герман улс Барбаросса ажиллагааг эхлүүлж Зөвлөлт Орос руу ямар ч сануулгагүйгээр дайрсан байна. Хүн төрөлхтний хувьд асар их хохирол учруулсан дэлхийн дайн ийн эхэлсэн аж. Оросууд маш олон ялагдал хүлээсэн бөгөөд гагцхүү Төмөр хааны шарилыг дахин булах тушаалыг Сталин өгсний дараа л дайны давалгаа нөгөө тийшээ эргэсэн гэлцдэг. Зөвлөлт Орос нацистуудыг түрэн гаргаж, цаашид удаа дараа ялалт байгуулсаар холбоотнууд цуст дайнд ялалт байгуулсан юм.


 

 9 

ӨМНӨД АФРИКИЙН ЦӨМИЙН ЗЭВСГИЙН АЖИЛЛАГАА

1993 онд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын парламентын хурлаар Ерөхийлөгч Ф.В. де Клерк тус улс багахан хэмжээний цөмийн зэвсэгтэй болсон тухай зарласан байна. Уг мэдэгдэл Африк тивийн улс орнуудын Өмнөд Африкаас ирж болох цөмийн аюул заналхийлэлтэй холбоотой айдсыг баталсан байна. Гэхдээ бүх цөмийн цэнэгт хошууг 1990 онд задалж, идэвхгүй болгосон ба энэ нь олон улсын итгэлцэл, хамтын ажиллагааг бий болгох зорилготой ажиллагаа байсан хэмээн Ерөнхийлөгч де Клерк мэдэгдэж байв.

Ингэснээр ӨАБНУ өөрийн санаачилгаар цөмийн зэвсгээ устгасан анхны улс болжээ. Тус улсаас гадна дэлхийн түүхэнд цөмийн ажиллагаагаа зогсоосон гурван улс байдаг ч тэд Зөвлөлт Холбоот Улс нуран унаснаар цаашид хөгжүүлэх чадваргүй болсон учир цөмийн хөгжүүлэлтээс татгалзсан байдаг.


 

 8 

ЛИШ ЦЭЦГИЙН ХУВЬСГАЛ

Лиш цэцгийн хувьсгал 1974 оны дөрөвдүгээр сарын 25-нд болжээ. Генерал Антонио Спинолагийн удирдсан хөдөлгөөнийг Португалийн зэвсэгт хүчний нөлөө бүхий гишүүд, нэр алдартай иргэд дэмжсэнээр Эстадо Новогийн дэглэмд төгсгөл авчирсан юм. Новогийн дэглэм нуран унаснаар Португал улсад ардчилал тогтож, хүний эрхийг сэргээсэн байдаг. Хувьсгалын дараах 10 жилийн хугацаанд Үндсэн хуулиа баталж, хоёр нам бүхий улс төрийн тогтвортой системийг байгуулсан аж.

Хувьсгалыг өдөөсөн гол хүчин зүйлсийн нэг нь улсын төсвийн дийлэнх хэсгийг Африкийн колони улсуудад явуулж байсан дайнд зарцуулсан явдал юм. Ялах боломжгүй дайнд асар их хүний амь, улсын мөнгийг үрэн таран хийж байснаас Португалын зэвсэгт хүчин залхаж энэхүү хувьсгалыг хийсэн юм. Шинэ Засгийн газар Португалын колони улсуудад тусгаар тогтнол олгосон байдаг.


 

 7 

1993 ОНЫ ОХУ-ЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХЯМРАЛ

1917 оны Коммунист хувьсгалын дараах улс төрийн хүчирхийллээс хойш Орос улсад ийм хэмжээний үймээн самуун гарч байсангүй. Ерөнхийлөгч Борис Ельцин болон парламентын хооронд үүссэн маргаан хурц хэлбэрт шилжиж, 1993 оны есдүгээр сарын 21-ний өдөр оргилдоо хүрсэн байна. Хуулийн дагуу тэгэх эрх мэдэлгүй ч Борис Ельцин парламентыг тараахыг оролдсон байна. Үүний хариуд нь парламентын зүгээс Ельциний бүрэн эрхийг хүчин төгөлдөр бус хэмээн үзэж, Дэд ерөнхийлөгч Александр Руцкойг Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарлав.

Нөхцөл байдал аравдугаар сарын 3-ны өдөр хурцдаж, босогчид парламентын ордон, засаг даргын байрууд руу дайрч, цагдаа нартай мөргөлдсөн ба Оросын телевизүүдийг гартаа авахыг оролдов. Аль нэг талд ороогүй байсан зэвсэгт хүчин аравдугаар сарын 4-нд Ельциний тушаалаар Парламентын ордон руу дайран орж, эсэргүүцлийн хөдөлгөөнийг удирдаж байсан гишүүдийг баривчилснаар энэхүү мөргөлдөөн дууссан аж.


 

 6 

ЖОРЖ УОЛЛАС БА АРТУР БРЕМЕР

 

АНУ-ын Алабама мужийн 45 дахь Засаг дарга Жорж Уоллас бол урьдчилсан санал асуулгаар Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан бие даан нэр дэвшигч байв. Тэрээр арьс өнгөөр ялган тусгаарлах бодлогыг дэмжигч, АНУ-ын түүхэн дэх хамгийн “асуудалтай” улстөрчдийн нэг байжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынх нь үеэр дэмжигчдийн дундаас нэг хүн нэр дэвшигч рүү буудсан байна. Уоллас энэ халдлагаас амьд үлдсэн хэдий ч ялах өндөр магадлалтай байсан Ерөнхийлөгч болох замналыг нь үгүй хийсэн байдаг.

Халдлагыг үйлдсэн Артур Бремер гэгч хүн шоронд 35 жилийг өнгөрүүлсэн ба 2007 онд суллагдсан байна.

Улстөрчийн хувьд Алабама муждаа эргэн очиж, Засаг даргын ажлаа дуусгажээ. Бүсэлхийнээс доош мэдээгүй болсон Уоллас дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн ч амжилт олоогүй юм.


 

 5 

РОДЕЗИЙН БУТНЫ ДАЙН

1890 онд Өмнөд Африкийн энтрепрьенер Сесил Родезын үүсгэн байгуулсан Британийн колони Родез бол “Африкийн талхтай сагс” хэмээн нэрлэгдсэн асар үржил шимтэй, сайхан уур амьсгалтай улс байлаа. Эдгээр хүчин зүйлс нь Европын шилжин суугчдын анхаарлыг татаж, 20 дугаар зууны турш Британийн тариаланчдын ирэх дуртай газар нь болсон байна. Родез улс богино хугацаанд асар хурдацтай хөгжиж, Африкийн хамгийн чинээлэг орнуудын нэг болов. Дэлхийн хоёр дайнд хоёуланд нь Британийн талд тулалдсан тус улсын зэвсэгт хүчин Конгогийн хямралын үеэр хөлсний цэргүүд болж ч байлаа.

Хөгжил дэвшил нүдэнд харагдахуйц байсан ч нутгийн иргэд цагаан хүмүүсийн ноёрхолд дургүйцдэг байлаа. Хүн амын багахан хэсгийг бүрдүүлдэг ч улс төрийн бүхий л асуудлыг гартаа атгасан цагаан арьстнууд родезчуудыг юунд ч оролцуулдаггүй байв. Ийнхүү коммунист хөдөлгөөн, эх оронч хөдөлгөөн дэгдэж, партизаны дайн болов. 1965 онд Родез улс Британиас салан тусгаарласнаа зарласнаар олон улсын дэмжлэгийг авсан байдаг. Ерөнхий сайд Иан Смитийн удирдсан босогчдын Засгийн газарт Өмнөд Африк болон Португалын колони улсуудаас дэмжлэг ирж, британичуудын эсрэг тулалдахад нь тусалж байлаа. Харин Португалын хувьсгалын дараа колони улсууд нь тусгаар тогтнож, АНУ-ын Засгийн газар Өмнөд Африкт шахалт үзүүлж, Иан Смитийг дэмжихийг зогсоосноор Родези ганцаар үлджээ.

Дайн 1965-1980 оны хооронд үргэлжилсэн ба Ланкастерын хэлэлцээрийн дагуу уг бүс нутгийг Африк үндэстнүүдийн эрх мэдэлд үлдээж, Родезийг одоогийн Зимбабве улс болгон нэрлэсэн байдаг. Тус улсын Ерөнхийлөгчөөр Роберт Мугабе томилогдсон бөгөөд түүний дарангуйлал дор улс орон хэрхэн шалдаа буухыг дэлхий нийтээр харж байгаа билээ.


 

 4 

Б-59 ШУМБАГЧИД ТОХИОЛДСОН ЯВДАЛ

Кубын пуужингийн хямралын үеэр Оросын Б-59 шумбагч хөлөг Карибын тэнгист ажиллаж байжээ. Энэ үеэр АНУ-ын зэвсэгт хүчин Кубыг тусгаарлах зорилгоор далайн гүн рүү бөмбөг хаяж байв. Аймшигт нөхцөл байдалд орсон хөлгийн ахмад бусад офицертайгаа хэрхэх тухай маргалдсан байдаг. Уг хөлөг онгоц цөмийн пуужин зөөж явсан юм. Б-59 хөлгийн ойролцоо тэсрэх бөмбөгүүд дэлбэрч байх энэ мөчид ахмадын зүгээс цөмийн пуужинг харвах шаардлагатай хэмээн шаардаж байлаа.

Аз болж Зөвлөлт улсын журмын дагуу онгоцны бүх ахмад, офицер нэгэн дуугаар дэмжсэн тохиолдолд л цөмийн пуужинг ашиглахыг зөвшөөрдөг байжээ. Цөмийн пуужинг хөөргөхийг хоёр офицер дэмжсэн бол ганцхан Василий Архипов л эсрэг бодолтой байв. Энэ хүний ачаар дэлхий цөмийн аюулаас хамгаалагдсан байдаг.


 

 3 

ГОЦ УХААНТ ХҮҮХДҮҮД

1980-1999 оны хооронд Нобелийн шагналтнууд, өндөр IQ-тэй хүмүүс болон тамирчдын спермийг ашиглан 200 гаруй хүүхдийг төрүүлсэн байдаг. Энэ төслийг Өмнөд Каролина мужийн бизнесмэн Роберт К. Грэхэм үүсгэн байгуулсан ба супер генийн ачаар илүү мундаг хойч үеийг үүсгэх зорилготой байжээ. Тухайн үед уг төслийг дэмжих нэг нь байсан ч олны дургүйцлийг төрүүлж байлаа. Ямартай ч 20 орчим жилийн турш энэ төслийн хүрээнд олон хүүхэд хорвоод мэндэлсэн.

Эдгээр элитүүдийн үр удам бие махбод, оюун ухааны хувьд бусдаас илүү гэдгийг нотлох баримт одоогоор байхгүй байгаа нь төслийн нууцлалтай холбоотой. Тэдний гэр бүл хүүхдүүдийнхээ талаар бараг ярьдаггүй бөгөөд ярьсан хэд нь хүүхдээ “сайхан” гэхээс өөрөөр дүрсэлж байгаагүй юм.


 

 2 

ҮХЭГСДИЙН АРМИ

Дэлхийн нэгдүгээр дайны оргил үе болох 1915 онд хүн төрөлхтөн асар аймшигтай зэвсгүүдийг ашиглаж байлаа. Урьд өмнө хэний ч ашиглаагүй химийн зэвсгийг Герман, Оросын талууд ашиглаж, олон хүний амь насанд хүрсэн байдаг. Дайны үеийн нэгэн түүхэд өгүүлснээр Германы арми Орос цэргүүд рүү химийн зэвсэг ашигласан нь асар их хохирол учруулж, цэргүүд дүрэмт хувцас руугаа цусаар бөөлжиж эхэлсэн гэдэг.

Оросын тал энэ чигээрээ сөрөг давшилтад орж, Германы цэрэг рүү цусанд будагдсан арми дайрсан нь үнэхээр аймшигтай дүр зураг байсан гэдэг. Зомби мэт цэргүүдээс айсан Германы арми тоогоор хамаагүй илүү байсан ч ухарчээ. Барууны орнуудад төдийлөн яригддаггүй энэ түүх бол оросуудын ярих дуртай Орос армийн сүр хүчийн бэлгэдэл болсон түүх гэгддэг.


 

 1 

УОЛЛ СТРИЙТИЙН ТӨРИЙН ЭРГЭЛТ ХИЙХ ОРОЛДЛОГО

1933-1945 оны хооронд АНУ-ын 32 дахь Ерөнхийлөгчөөр ажилласан Фрэнклин Денаро Рузвелтын сонгуулийн ажлаас тангараг өргөх хүртэлх олон сарын хугацаанд АНУ-ын ардчилал дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байлаа. Агуу хямралын он жилүүдэд Ерөнхийлөгч Рузвелтын хямралын нөлөөг бууруулах төлөвлөгөө нь баруун, зүүн талын хууль тогтоогчдын уур хилэнг бадраасан юм. Зүүн жигүүрээс түүнийг хангалттай хүчтэй хөдлөөгүй хэмээн буруутгаж, баруун жигүүрээс коммунист, социалист үзэлтэй хэмээн зүхэж байв. Тэр бүү хэл Голланд гаралтай Рузвелтыг улсаа еврейчүүдийн мэдэлд оруулах төлөвлөгөөтэй хэмээн угсаа гарлаар нь харааж байв.

Цаашид энэ хөдөлгөөнийг баруун жигүүрийн томоохон хөрөнгө оруулагчид дэмжин Ерөнхийлөгчийг огцруулж, зэвсэгт хүчнээр удирдуулсан фашист засгийн газрыг гаргах санаатай байв. Уг бүлэглэл олон сая ам.долларын хөрөнгө босгон, их хэмжээний зэр зэвсэг бүрдүүлж эхэлсэн байна. Энэ бүх хуйвалдаан Тэнгисийн цэргийн генерал Смедли Дарлингтон Батлераар армиа удирдуулахыг хүссэнээр эцэслэгдсэн юм. Генерал Батлер уг хуйвалдааныг дэмжихийн оронд Конгресст мэдэгдэж, урвагчдын үйлдлийг тэр даруй зогсоож байжээ. 

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Сургууль, цэцэрлэг барих байршлуудын газрыг чөлөөлж байна
Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг нийтэлжээ
БНХАУ-ын технологийн салбарын тэрбумтнуудын хөрөнгө 34 тэрбум ам.доллараар буурлаа
Ой тогтоолтын дэлхийн аварга охид Оросуудыг гайхшруулжээ
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэх шийдвэр гаргажээ
Цэцэрлэгийн бүртгэл дуусахад гурав хоног үлдлээ
Согтуу мотоциклийн жолооч хоёр хүүхдийг хүнд гэмтээжээ
Хөлбөмбөгийн фанатууд багаа дэмжих гэж биш ПИВО уух гэж асарыг зорьдог
Агуйгаас тав дахь хүүхдийг гаргажээ
"Хүн ам, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт ажиллагсдын 65.3% нь эмэгтэй, 34.7% нь эрэгтэй"
“E-mart” орчмын борооны ус зайлуулах шугамын ажил наадмын өмнө дуусна
Түрүү бөхийг “Ланд крузер-200” автомашинаар шагнана
Хилээр 170 ширхэг гар утас нуун оруулсныг илрүүлжээ
Машинаа ухраахдаа ач охиноо дайрч, аминд нь хүрчээ
Японы дарс үйлдвэрлэгч хосыг Францаас явуулахыг иргэд эсэргүүцжээ
"Гудамжны халдлага" буюу охидыг айлгадаг бүдүүлэг зан
Зорилготой бүсгүйчүүдийн зоригийг битгий мохоогоорой
Ах дүү хоёр зайрмаг авах гэж гараад эргэж ирсэнгүй
Жүжигчин Ц.Цэрэнболд Карпатын ууланд тулалдана
Германы инженер гар утасны “аюулгүйн дэр”-ийг худалдаанд гаргана