2016-05-04
Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцохоор хүсэлтээ гаргасан Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн нам, намуудын эвслийн барист бичгийг хүлээн авч нягтлан шалгаад Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргасныг танилцуулж байна.
Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэлд Сонгуулийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.5 дахь хэсэгт заасныг үндэслэн батламж олгоно.
Сонгуульд оролцох нам, эвслийг Сонгуулийн Ерөнхий Хороонд баримт бичгээ ирүүлсэн дарааллыг баримтлан танилцуулвал:
1. Монгол Ардын Нам
2. Монгол Консерватив Нам
3. Бүгд Найрамдах Нам
4. Монголын Ардчилсан Хөдөлгөөний Нам
5. Ардчилсан Нам
6. Монгол Ардын Хувьсгалт Нам
7. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам
8. Ард Түмнээ Хайрлая Нам
9. Монголын Уламжлалын Нэгдсэн Нам
10. Монголын Социал Демократ Нам
11. Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Нам, Монголын Ногоон Намын
“Тусгаар тогтнол,эв нэгдэл” эвсэл
12. Эх Орончдын Нэгдсэн Нам, Хамуг Монголын Хөдөлмөрийн Намын
“Эх орончдын нэгдсэн эвсэл”
13. Иргэний хөдөлгөөний нам
14. Хөгжлийн Хөтөлбөр Нам, Монголын Либерал Намын “ХААН сонголт” эвсэл
Сонгуулийн ерөнхий хороо
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд