Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслийг өргөн барьлаа

2015-11-11

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьлаа. 
   Монгол Улсын их хурал 2008 оны 12 дугаар сард Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцийг, нэмэлт протоколын хамт баталсан түүхтэй. Улмаар, НҮБ 2009 оны 5 дугаар сард Монгол Улсын Засгийн газрыг албан ёсоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцид нэгдсэн хэмээн бүртгэсэн байна.

  Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг энгийн хүмүүс, хамт олныхоо дунд, хамран сурч боловсорч, ажиллаж, хөдөлмөр эрхлэх, шийдвэр гаргах  түвшинд өөрсдийн үзэл бодлыг илэрхийлэх төрийн бүх үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй болгох боломжийг бүрдүүлэхэд хуулийн гол зохицуулалт нь  чиглэж байгаа юм.  
   Уг хууль нь 12  бүлэг, 44 зүйл заалттай бөгөөд өмнөх хуульд байхгүй шинэлэг зүйл нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаварлан гадуурхахгүй байх, тэдгээр хүмүүсийн талаар, хууль эрх зүйн зохицуулалтын тухай олон нийт, төр, төрийн бус байгууллагуудад мэдлэг олгох, хандлагыг өөрчлөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүрээлэн буй орчны хүртээмжийг сайжруулах зэргийг тусгаж өгсөн болно. 
   Хуулийг боловсруулах ажилд зөвхөн төрийн байгууллага дангаар оролцоогүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус, олон улсын байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагын хамтын оролцоонд тулгуурлан боловсруулсан байна. 
    Тодруулбал, Италийн төрийн бус Айфо байгууллага,  АНУ-ын Элчин сайдын яамыг дурдаж болно. Италийн Айфо байгууллага тус хуулийн анхны төслийг боловсруулахад дэмжлэг үзүүлж, хуулийн зөвлөх авч ажилласан. Мөн 21 аймаг, 9 дүүрэгт энэхүү хуулийн чиглэлээр нийт 3000 гаруй хүнд сургалт хийж, судалгаа авах ажлыг хамтран зохион байгуулжээ. 
   Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль батлагдсанаар нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдтийн талаарх хандлага эерэг болох, хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрхээ бодитойгоор эдэлж, ажиллаж, сурч боловсроход нөлөөлж, нийгмийн дунд бүрэн эрх чөлөөтэй байх үр дүн гарна гэж үзэж байна.

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй