Монгол Улсын тамирчид ой тогтоолтын спортоор дэлхийд тэргүүлдэг

2019-04-09

Монгол Улсын тамирчид ой тогтоолтын спортоор дэлхийд тэргүүлдэг.  Монголын оюун ухааны академи 2010 онд байгуулагдснаас хойш өөрсдийн бэлтгэсэн баг тамирчидаараа олон улсын чанартай тэмцээнд удаа дараалан оролцож,  нийт 39 олон улсын цолтой тамирчдыг төрүүлж, 871  медаль, 76 цом хүртэн, дэлхийн 30 дээд амжилт, Геннисийн гурван дээд амжилтыг эзэмшиж улс орныхоо нэрийг дэлхий дахинд өндөрт өргөж яваа юм.   

Монголын Оюун ухааны академиас санаачлан 2019 оны 04 дүгээр сарын 05-06-ны өдрүүдэд Корпорэйт зочид буудлын хурлын танхимд  Ой тогтоолын улсын аварга шалгаруулах оюуны спортын тэмцээнийг ес дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн тэмцээнд Олон улсын мастер 9, Их мастер 3, Олон улсын их мастер 4 буюу нийт 16 Олон улсын цолтой тамирчид оролцсон бөгөөд Геннесийн дээд амжилт эзэмшдэг эгч дүү ихэр тамирчид болох ОУИХ Н.Мөнхшүр, Н.Энхшүр, Өсвөрийн дэлхийн аварга, ОУИМ Э.Лхагвадулам, ОУИМ Э.Пүрэвжав тэргүүтэй 108 тамирчид оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн шилдэг тамирчидаа  шалгарууллаа.  

Тэмцээний шилдэгүүдэд шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан оролцон баг тамирчидад амжилт хүсэж, үг хэлэхдээ “Оюун Ухааны энэхүү тэмцээнийг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа академийн хамт олонд талархалаа илэрхийлье. Тэмцээнд оролцож байгаа хүүхэд залуучууд болон тэднийг дэмжиж тэмцээнд оролцуулж байгаа эцэг эхчүүдэд амжилт хүсье. Монголчууд оюуны спортоор дэлхийд гайхагддаг. Оюун ухааны спорт нь хүн уураг тархиа хөгжүүлж, ухаан бодлоо бүрэн цэгцлэх боломжийг олгодогоороо онцлогтой. Энэ спортыг сонирхож хичээллэх хүүхэд багачуудын тоо өдөр ирэх тутам нэмэгдэх болсон. Хотын удирдлагын зүгээс оюуны спортыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, сургууль цэцэрлэг бүрт хичээллэх бололцоог нь бүрдүүлэх талаар бид анхаарч ажиллана” гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Сонгуулийн тухай хуулийг өргөн барихыг хойшлууллаа
Халаасны хулгайч нартай хамтардаг гар утасны ченжүүдийг илрүүлжээ
Отгонтэнгэр их сургууль Олон улсын стандартын 2 дахь удаагийн баталгаажуулалтыг амжилттай хамгааллаа.
Отгонтэнгэр их сургуулийн багш нарын орчуулсан "Индра Ганди захирах зөн" номын нээлт боллоо
Өнөөдөр Улаанбаатарт 21 хэм дулаан
Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт тэнцсэн 75 оюутанд батламж гардуулав
Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
“Quad”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт эхэллээ
'BAIGALI“ аппликейшнд 3000 зүйлийн амьтан, ургамлын мэдээлэл багтжээ
Хөдөө аж ахуйн ээлжит тооллогод идэвхтэй хамрагдахыг уриалж байна
Замын-Үүдээр задгай вагоны тээврийг нэвтрүүлж эхэллээ
ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ТӨЛӨВШИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ 10 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОЖ БАЙНА
Шанхай хотод хатуу хөл хорио тогтоохоор болжээ
Уилл Смит тайзан дээр гаргасан үйлдлийнхээ төлөө Крис Рокоос уучлалт гуйлаа
Cургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг шинэчлэхэд 100 тэрбум төгрөг зарцуулна
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна
Европын холбооны Erasmus+ төслийн хүрээнд “Ажлын байранд суурилсан сургалт” үндэсний хэлэлцүүлэг болно
Гашуунсухайт боомтоор өдөрт 200 тээврийн хэрэгсэл нэвтэрч буйг ирэх сарын 1-нээс 300 болгоно
Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Юн Сук Ёл гэж хэн бэ?
Японд барилгын ган арматур сүүлийн 14 жилийн хугацаанд дээд цэгтээ хүртэл өсжээ