2024-03-04
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан 800 гаруй охид өөрсдийн эрхийг хэрхэн хамгаалах, хэрэгтэй мэдээ мэдээллээ солилцох зорилгоор “Охидын чимээ” арга хэмжээг зохион байгууллаа.
Тэд сэтгэлзүйч, хуульч, эмч, багш зэрэг мэргэжлийн хүмүүсээс өөрсдөдөө тулгамдаж байгаа асуудлаар хувийн зөвлөгөө авах, нийтээр тулгамдаж байгаа сэтгэлзүйн болон харилцааныхаа талаар нээлттэй ярилцсан юм.
Монголын охидын зөвлөл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран зохион байгуулсан охидын болзоонд дуучин продюсер Д.Уламбаяр /Ука/ оролцож охидтой нэг өдрийг хамтдаа өнгөрүүллээ.
Мөн гадаадад хэрхэн суралцах вэ?, охидын сэтгэлзүй, өөрийгөө бүтээх гурвалжин, охидын бэлгийн боловсрол гэх мэт олон чухал сэдвээр ярилцаж хэрэгтэй мэдээ мэдээллээ солилцож нэг өдрийг хамтдаа өнгөрөөсөн юм.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд