2019-10-11
ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг улсын Яшкуль дүүргийн Привольный сууринд Чингис хаанд зориулсан анхны хөшөөг босгосон байна. Хөшөө дурсгалын цогцолборын нээлт аравдугаар сарын 9-ний Лхагва гаригт болжээ.
Нийт 4.5 м өндөр, 2.5 орчим тонн жинтэй тус хөшөөний суурин дээр хуучин монгол бичигт суурилан зохиосон тод бичгээр Чингис хааны нэр болон амьдралын он жилүүдийг сийлсэн байна. Чингис хааныг өргөн зогсох дөрвөн дайчны хөшөөг суурилуулж, түүнийг их хаанд өргөмжилсөн монгол овог аймгуудын туг далбааг байрлуулжээ.
"Улан-Хееч" үйлдвэрийн ерөнхий захирал Жанр Сангажиев “Энэхүү хөшөө дурсгалын цогцолборыг барьж байгуулах санаа захирал Пурва Менкнасуновынх байсан, бид эхлүүлсэн ажлыг нь үргэлжлүүлж байгаа юм. Энэ нь олон түмний мөрөөдөл байсан гэж хэлж болно. Барилга угсралтын ажлыг хувьцаат компанийн мөнгө, Бүгд найрамдах улсын оршин суугчдын хандив тусламжаар гүйцэтгэсэн" гэж хэлжээ. Тэрбээр Чингис хааны хөшөө дурсгалын цогцолбор ямар өртгөөр бүтсэн мэдээллийг нууцалсан байна.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд