“Урлагт үнэн амьдар”-хуйн эзэн Б.Баатар

2019-01-30

“Урлагт үнэн амьдар”-хуйн эзэн Б.Баатар

“Саяхан шиг санагдаж байна. Г.Доржсамбуу найруулагч тормолзсон алаг нүдтэй жаахан хүүг дагуулан ирж, “Гарваа” жүжгийг энэ хүү найруулна. Энэ хүн бол Киевийн театр урлагийн дээд сургуулийг найруулагчийн мэргэжлээр төгссөн “чадалтай” найруулагч” хэмээн уран бүтээлчдэд танилцуулж байсан тухай Ардын жүжигчин Н.Сувд гуай Б.Баатар найруулагч агсны талаар дурсав.

Тэрбээр үргэлжлүүлэн “Өнөөдөр энэ хамт олны дунд цоройж, үнэхээр цоо шинэ дүр төрхөөр гэрэл цацруулан гарч ирсэн нэгэн найруулагчаа бид бүхэн дурсаж байгаадаа баяртай байна. Тэрээр найруулагчийн хэлсэн үг, үзэгчдийн хүлээсэн хүлээлтийг, уран бүтээлчдийн итгэсэн итгэлийг эцсийн амьсгалаа дуустал алдалгүй явсанд бахархаж байна. Ингэж ажиллана гэдэг бол хүч чадал, оюун ухаан, авьяас билгийг шавхаж, шаардсан хүнд хөдөлмөр байсан. Тийм ч учраас найруулагч маань богино насалсан юм болов уу” гэв.

Ийн Улсын драмын эрдмийн театрын нэрт найруулагч Баярцагааны Баатар агсны гэгээн дурсгалд зориулсан "Урлагт үнэн амьдар" хүндэтгэлийн арга хэмжээ өчигдөр /2019.01.29/ театрынх нь тайзнаа болж өндөрлөлөө.

Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар

“Намайг театрт ажилд ороход Ч.Найдандорж, Б.Мөнхдорж, Б.Баатар гэсэн хэдхэн хүн л том байсан. Хэзээ ч нугаршгүй, мөхөшгүй мөнхийн бурхад. Теөтр бол тийм амар тайз биш. Энэ бүхэнд хэн нэгэн найруулагч босож ирж, давамгайлж, ялах гэж бүхий л амьдралаа зориулсан. Миний ах…Би дандаа Б.Баатар гэж хэлдэг” хэмээн арга хэмжээний нээлтийн үеэр театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар нулимстай үг хэлсэн нь хуран цугласан олныг огшоов.

Ч.Найдандорж: Монголын театр ямар байх ёстойг ойлгуулсан хүн

Найруулагч Ч.Найдандорж

Өнөөдөр Б.Баатар агсны маань 60 насны төрсөн өдөр тохиож байна. Монголын  драмын театрын түүх бол их буянтай, шалгууртай, өндөр босготой байсан. Цаашдаа ч байх болно. Монголын  радио телевизээс явж , Киевийн театр урлагийн дээд сургуулийг төгсөж, өнөөдрийн театрт өөрийн өнгө төрх, онол, ертөнцийг бий болгосон найруулагч бол Б.Баатар. Б.Баатар бол  Монголын театрыг ямар байх ёстойг ойлгуулж, мэдрүүлсэн хүн. Тийм учраас ухаантай найруулагч энэ театрт заяасан энэ их хувь заяаны төлөө бахархаж сууна.

Энэ үдэш Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Б.Баатар найруулагчаа дурсаж, түүний амьдрал, уран бүтээлийн үзэсгэлэнг цугласан олонд сонирхуулав. Мөн энэ үеэр “Б.Баатар найруулагч” санг нэрт найруулагчийн шавь нар болон үр хүүхдүүд нь хамтран байгуулж буй мэдээг дуулгасан юм. Уг сангийн үйл ажиллагааг нэрт найруулагч агсны хүү Б.Энхжин тэргүүлж, залуу уран бүтээлчдийг дэмжин ажиллах тухайгаа ярьж байлаа.

Б.Энхжин: Аавынхаа ажлын өрөөнд ажиллах нууцхан хүсэл бий

Б.Баатар агсны хүү Б.Энхжин

Миний аавын үзэл бодолд тулгуурлаж, “Б.Баатар найруулагч” санг үүсгэн байгуулж байгаа. Аав маань “Монголын урлаг дэлхийд гарах ёстой” гэж үздэг хүн байсан. Тиймээс ч залуу найруулагч, жүжигчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор сангаа байгуулсан. Би өөрөө театрын найруулагч мэргэжлээр БНСУ-д суралцаад, Соёл урлагийн их сургуульд магистраар суралцаж байна. Миний хувьд мэргэжлийг нь өвлөхөд аав маань ихээр нөлөөлсөн. Бүх урлагийн дотроос хаан мэргэжил нь найруулагч гэж боддог. Багаасаа найруулагч болох хүсэлтэй хүүхэд байсан. Гэхдээ аавдаа Солонгос руу сургуульд явахдаа л найруулагч болно гэдгээ хэлсэн. Аав маань “Чи чадахгүй” гэж унтраалгүй нэг юмыг олж хараад, сураад ирээрэй гэж хэлж байсан юм. Надад аавынхаа ажлын өрөөнд ажиллах нууцхан хүсэл бий. Гэхдээ өнөөдөр миний хувьд театрын босго өндөр байна. Би суралцах хэрэгтэй байна.

Драмын тетрын тайзнаа түүний тавьсан Мигуэль Сервантесын "Кихотноён" Н.В. Гоголийн "Амьгүй албат" А.П.Чеховын "Цахлай" Эдит Пиаф, Л.Н.Толстойн "Адууны түүх" сонгодог жүжгүүд болон Б.Лхагвасүрэнгийн "Атга нөж" Д.Урианхайн "Харанхуйд юу ч харагдахгүй" С.Жаргалсайханы "Тэмүүжин" Д.Мэндсайханы "Ээжээ" Б.Шүүдэрцэцэгийн "Ану хатан" Ч.Ганхуягийн "Эхнэрээ зээлээч" зэрэг жүжгүүдийн дээжээс тоглов.

Баянцагааны Баатар нь 1959 онд Улаанбаатар хотод төрсөн. Тэрээр 1977-1979 онд Теле кино үйлдвэрт туслах найруулагчаар ажиллаж байгаад 1979 онд Украйн улсын Киев хотын И.К.Карпенко-Карыйн нэрэмжит Театр урлагийн дээд сургуульд элсэн суралцаж, 1984 онд драмын найруулагч мэргэжлээр төгсчээ. Мөн 1985-1999 онд Монголын радиод найруулагч, урансайхны удирдагч, программын зөвлөлийн даргаар, 1999 оноос Улсын драмын эрдмийн театрт ерөнхий найруулагчаар ажилласан юм.

Б.Баатар нь театрын тайзнаа В.Ёжовын “Гургалдайн дуут шөнө”, Э.Оюун “Гарваа”, А.Дударев  “Босго” боло “Цэргүүд”, Ш.Гүрбазар “Сэрүүн зүүд”, Б.Лхагвасүрэн “Дутуу хээтэй тооно”, “Хүйтэн сэнтий”, “Атга нөж”, Д.Урианхайн “Хүн бүгд би”, “Харанхуйд юу ч харагдахгүй 2-1=0”, Д.Мэндсайхан “Ээжээ”, “Мануухай”, “Худалч эгч” Ц.Хулан “Монгол ардын суут“, А.П.Чеховын “Цахлай”, В.Н.Гоголын “Амьгүй албат”, М.СервантЕсын “Кихот ноён”, Лев Толстойн “Адууны түүх” зэрэг үндэсний болон дэлхийн сонгодог бүтээлээс гадна 20 гаруй радио жүжиг таван дэлгэцийн бүтээл туурвисан Монголын сор болсон уран бүтээлч байлаа.

Баатар найруулагч (14)

Баатар найруулагч (13)

Баатар найруулагч (12)

Баатар найруулагч (11)

Баатар найруулагч (10)

Баатар найруулагч (9)

Баатар найруулагч (8)

Баатар найруулагч (7)

Баатар найруулагч (6)

Баатар найруулагч (22)

Баатар найруулагч (21)

Баатар найруулагч (20)

Баатар найруулагч (19)

Баатар найруулагч (18)

Баатар найруулагч (17)

Баатар найруулагч (16)

Баатар найруулагч (15)

Баатар найруулагч (14)

Баатар найруулагч (13)

Баатар найруулагч (12)

Баатар найруулагч (11)

Баатар найруулагч (10)

Баатар найруулагч (9)

Эх сурвалж: NEWS.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй