2018-12-17
SALSA төслийн эрдэмтэд мөсөн доорх Mercer нуурыг судлах ажиллагаагаа энэ сарын сүүлчээр эхлүүлэх аж. Mercer нь одоогоор мэдэгдээд байгаа 400 гаруй мөсөн доорх их хэмжээний усны нэг нь юм.
Судлаачдын таамаглаж байгаагаар энэхүү нуур олон мянган жилийн өмнө үүссэн ч цаг хугацааны явцад газрын гадаргаас салан тусгаарлагджээ. Тиймээс энэхүү нууранд ямар орчин нөхцөл, амьд биет байгаа нь эрдэмтэд, судлаачдын анхаарлыг ихэд татсаар ирсэн юм.
Газрын гадаргаас 1,200 метрийн гүнд байх нууранд хүрэхийн тулд 60 см өргөнтэй өрөм ашиглах аж. Төсөл Зул сарын үед эхлэн ирэх оны 1-р сар хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа аж.
Mercer нуурыг 10 гаруй жилийн өмнө хиймэл дагуулын тусламжтайгаар олж илрүүлсэн бөгөөд ойролцоогоор 160kм.кв хэмжээтэй хэмээн таамаглажээ. Хэдий маш том хэмжээтэй ч гүн нь 10-15 метр гэсэн тооцоо бий.
2013 онд үүнтэй адил Vostok, Whillans гэсэн хоёрт мөсөн доорх нуурыг судлан олон төрлийн микробыг олж илрүүлж байжээ. Судлаачид Mercer нуураас ямар нэг төрлийн микроб, амьд биет олох зорилготой.
Хэрэв тэгж чадвал тэд Бархасбадь гарагийн дагуул Europa, Санчир гарагийн дагуул Enceladus дээр үүссэн байх боломжтой амьдралын талаар илүүг мэдэж чадах юм. Учир нь Mercer нууртай адилаар эдгээр дагуулууд ч мөн хучигдсан мөснийхөө доор усархаг шингэн агуулж байдаг ажээ.
Эх сурвалж: gizmodo.com
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд