2020-05-05
Бид та бүхэндээ Колумб улсын Картагена хотын иргэн өдгөө 23 настай шивээсчин залууг танилцуулж байна. Түүнийг “Калика Скал” хэмээх хочоор нь хүмүүс илүүтэй мэдэх аж. Учир нь тэрээр өөрийн хамар, чихийг тайрч, хэлээ сэтлэн нүд болон нүүрэндээ гавлын араг ястай адилхан харагдуулах шивээсийг хийжээ.
Тэрээр хэлэхдээ: “Бид бүгд л энэ дэлхий дээр амьдарч буй араг яснууд. Намайг хараад миний гадаад төрхнөөс болоод айж эмээх хүмүүс олон байдаг. Миний гадаад төрх, болон дотоод хүн жинхэнэ би юм. Магадгүй энэ нь шивээсчний амьдрал байж ч болно. Шивээс хийлгэх хүмүүс намайг хараад, миний биеийг хараад хийлгэх гэж буй шивээсээ аль нь сайхан, аль нь муухай харагдах вэ гэдгийг ойлгодог” гэжээ. Шивээсчин залуу нь шинэхэн хүүхдээ өлгийдөн авч, аавын ажлаа ч мөн амжилттай хийж буй аж.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд