Хиймэл оюун ухаан болон цэргийнхний нууц уулзалт болжээ

2023-11-21

Хиймэл оюун ухаан болон цэргийнхний нууц уулзалт болжээ

Хиймэл оюун ухаан болон цэргийн удирдагчид өнгөрсөн долоо хоногт  АНУ-ын Юта мужийн уулархаг нутагт гурван өдрийн нууц уулзалт хийжээ. Тэд Хиймэл оюун ухааны аюулгүй байдлын чуулга уулзалтыг "Open AI" байгууллагаас эхлээд АНУ-ын арми хүртэлх бүх хүнд мэдээллийн аюулгүй байдлыг санал болгодог гэрээлэгч болох "Scale AI" стартап зохион байгуулжээ.

"Open AI"-ийн тасралтгүй манлайллын өөрчлөлтөөр хиймэл оюун ухааны хүчний тэнхлэг  өөрчлөгдөж байгаа энэ үед дээрх уулзалт олны анхаарлыг татсан нь мэдээж.

Юта мужийн Парк Сити хотын ойролцоо байрлах тансаг зочид буудалд дээд хэмжээний уулзалтад цугларсан хиймэл оюун ухаан болон цэргийн мэргэжилтнүүдэд илэн далангүй ярих боломжийг олгосон байна. Гэхдээ чуулганд оролцогчид болон хэвлэлийнхэн энэ салбарт тулгараад байгаа асуудлын талаар шууд ярьж, бичихийг зөвшөөрөөгүй гэнэ.

Арга хэмжээнд зөвхөн "Scale AI"-ийн урилгаар ирсэн зочид хиймэл оюун ухааны хөгжил дэвшлийн хурд болон технологи нь хүний ​​түвшинд гүйцэтгэх эсвэл бүр биднийг гүйцэж түрүүлэх хиймэл ерөнхий оюун ухаан буюу "AGI" түвшинд ахих боломжтой талаар ярилцсан гэж таамаглаж байна.

Үүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Сан-Францискод уулзах үеэрээ хиймэл оюун ухааны хууль, эрхзүйн зохицуулалтын талаар ярилцсан.

ЭХ СУРВАЛЖ: FUTURISM



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй