Хилийн чанад дахь монголчууд “Е-Mongolia” системээс төрийн үйлчилгээ авах боломжтой болно

2021-12-21

E-Mongolia

УИХ-ын гишүүн Н.Учрал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ нар мэдээлэл хийж байна.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ "Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” 2021 онд төрийн 59 байгууллагын 600 гаруй  үйлчилгээг цахимжуулж, нэгтгэлээ. Үүнийг зэрэгцээ, Дархан –Уул, Орхон, Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатар, Хөвсгөл, Булган, Төв зэрэг 8 аймгийн нутгийн захиргааны 498 үйлчилгээг нэгтгэсэн. Нийт цахимжсан 600 гаруй үйлчилгээнээс 1 шаталт үйлчилгээ буюу лавлагаа тодорхойлолт 140, 2 ба түүнээс дээш олон шатлалт 466 үйлчилгээ “e-Mongolia” системд нэтгэгдээд байгаа. Олон шатлалт үйлчилгээнүүд дунд иргэдийн хамгийн их авч буй үйлчилгээг дурдвал, 

  • Жолооны үнэмлэх солих, нөхөн олгох

  • Иргэний үнэмлэх дахин авах

  • Гадаад паспорт дахин авах

  • Шүүхийн шийдвэрийн архивын лавлагаа

  • Дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал зэрэг үйлчилгээнүүд байна.

Онцлох үйлчилгээ нь хуулийн этгээд буюу компани байгуулах боломжтой. Энэ долоо хоногт  Цэргийн бүртгэл хийх үйлчилгээ шинээр орсон. Иргэд цахимаар цэргийн бүртгэлээ хийх боломжтой болсон. 

“e-Mongolia” системээс давхардсан тоогоор нийт 6.5 сая үйлчилгээг иргэд авчээ. Үүний 56 хувь нь нийслэлийн иргэд бол 44 хувь нь орон нутгийн иргэд байна. Олон шатлалттай 436 үйлчилгээ “e-Mongolia” системд орсон. 

“e-Mongolia” системийг цаашид улам сайжруулах үүднээс 1111 төвөөр дамжуулан иргэдийн санал, гомдлыг шийдвэрлэж байгаа. Энэ жил 65 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн гэсэн тооцоо бий. Энэ оны аравдугаар сарын 01-нд “e-Mongolia” системийн хоёр дахь хувилбарыг бий болгосон. 2022 онд төрийн 100 байгууллагын 1000 гаруй үйлчилгээ, 21 аймгийн нутгийн захиргааны 1200 гаруй үйлчилгээг цахимжуулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна  

2022 онд гадаадад оршин суугаа монгол иргэн, Монгол Улсад оршин суугаа гадаад иргэн “e-Mongolia” системд бүртгүүлэн, нэвтэрч төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэх аж. Үүний зэрэгцээ, төрийн системд бүртгүүлэн, нэвтэрч төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлнэ. Үүний зэрэгцээ, төрийн үйлчилгээг цахимжуулах ажил цаашид үргэлжилнэ" гэж мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Сонгуулийн тухай хуулийг өргөн барихыг хойшлууллаа
Халаасны хулгайч нартай хамтардаг гар утасны ченжүүдийг илрүүлжээ
Отгонтэнгэр их сургууль Олон улсын стандартын 2 дахь удаагийн баталгаажуулалтыг амжилттай хамгааллаа.
Отгонтэнгэр их сургуулийн багш нарын орчуулсан "Индра Ганди захирах зөн" номын нээлт боллоо
Өнөөдөр Улаанбаатарт 21 хэм дулаан
Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт тэнцсэн 75 оюутанд батламж гардуулав
Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
“Quad”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт эхэллээ
'BAIGALI“ аппликейшнд 3000 зүйлийн амьтан, ургамлын мэдээлэл багтжээ
Хөдөө аж ахуйн ээлжит тооллогод идэвхтэй хамрагдахыг уриалж байна
Замын-Үүдээр задгай вагоны тээврийг нэвтрүүлж эхэллээ
ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ТӨЛӨВШИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ 10 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОЖ БАЙНА
Шанхай хотод хатуу хөл хорио тогтоохоор болжээ
Уилл Смит тайзан дээр гаргасан үйлдлийнхээ төлөө Крис Рокоос уучлалт гуйлаа
Cургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг шинэчлэхэд 100 тэрбум төгрөг зарцуулна
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна
Европын холбооны Erasmus+ төслийн хүрээнд “Ажлын байранд суурилсан сургалт” үндэсний хэлэлцүүлэг болно
Гашуунсухайт боомтоор өдөрт 200 тээврийн хэрэгсэл нэвтэрч буйг ирэх сарын 1-нээс 300 болгоно
Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Юн Сук Ёл гэж хэн бэ?
Японд барилгын ган арматур сүүлийн 14 жилийн хугацаанд дээд цэгтээ хүртэл өсжээ