М.Уранцэцэг Хөдөлмөрийн баатар цолоо ДАШТ-ий 4 дэх медалиар мялаалаа

2021-06-07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020“ олимпын эрхийн оноо олгох "Будапешт-2021" жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий эхний өдөр Хөдөлмөрийн баатар Мөнхбатын Уранцэцэг эмэгтэйчүүдийн 48 кг-д хүрэл медаль хүртэснээр ДАШТ-ээс 4 медаль хүртсэн Монголын анхны жүдочоор 31 насандаа тодорлоо.

ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин М.Уранцэцэг энэ удаагийн дэлхийн дэвжээн дээр хүрэл медалийн төлөө Косовагийн жүдоч, ДАШТ-ий хүрэл медальт Дистриа Красниктай барилдаж өрсөлдөгчөө торгуулиар цэвэр ялж хүрэл медалийн эзэн болов.

“Рио-2016” олимпын V байрын шагналт, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат М.Уранцэцэг 2013 онд ДАШТ-д түрүүлэн, Монголын анхны эмэгтэй дэлхийн аварга жүдоч болж, 2017 онд мөнгө, 2019 онд хүрэл медаль хүртсэн билээ.

"Будапешт-2021" ДАШТ-ий эхний өдөр Монголын гурван бөх барилдсан юм. Тодруулбал, эрэгтэй 60 кг-д ОУХМ Л.Өнөболд, эмэгтэй 48 кг-д гавьяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ Г.Наранцэцэг нар хүчээ сорьсон.

Ташрамд дуулгахад, Жүдо бөхийн спортоор гаргасан амжилтаараа Гиннесийн дээд амжилт тогтоосон М.Уранцэцэгт хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол олгохоор болсон билээ.

 

Д.Өлзийсайхан

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Ерөнхийлөгчид нэр дэвшигчид ӨНӨӨДӨР мэтгэлцэнэ
Н.Түвшинбаяр МҮОХ-нд тамгаа авчирч өгчээ
М.Уранцэцэг Хөдөлмөрийн баатар цолоо ДАШТ-ий 4 дэх медалиар мялаалаа
Монголд байнга оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэд гарах-орох виз мэдүүлэх шаардлагагүй боллоо
Н.Түвшинбаяр МҮОХ-ны ТАМГЫГ буцааж өгнө гэжээ
Өнөөдөр 1189 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас барлаа
Ахлах ахлагч Э.Даваажамц 90 км зам туулаад байна
Худал мэдээлэл түгээсэн гэх Г.Ган-Очирыг баривчилжээ
Өнөөдөр 10260 иргэнийг дархлаажуулна
Д.СУМЪЯАБАЗАР: Улсын төсвөөс жил бүр 420 тэрбум төгрөгийг нийслэлд олгохоор болсон
Хатуу хөл хорио тогтоохгүй
Нийслэлийн 18-аас дээш насны иргэд 100 хувь I тундаа хамрагджээ
С.Батцэцэг, О.Насанбурмаа нар Польшийн нийслэл Варшавт барилдана
Урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль эхэллээ
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Монгол ноолуур анх удаа газраар Итали улс руу тээвэрлэгдлээ
Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шалгаж дуусчээ
Зорилтот бүлгийн иргэдэд Файзер вакцин хийж байна
Тусгаарлан ажиглах байранд 6308 иргэн байна
2021 онд агаарын бохирдлоос гадна хөрс, ус, хогны асуудлыг чухалчилна