ЗУНЫГ ЗУНААР НЬ МЭДРЭХИЙН ТӨЛӨӨ ӨНӨӨДӨР ХИЧЭЭЕ

2021-05-04

Коронавирусийн цар тахал дотоодод бүртгэгдсэнээс хойш тав дахь удаагийн хөл хориог бид үзэж байна. Өнгөрсөн хугацаанд хөл хориог үргэлжлүүлэхийг олон хүн эсэргүүцэж байсан ч хөл хорионы хүчинд өнөөдөр бүртгэгдэх халдварын тоо бага байна гэж албаныхан хэлж байгаа юм. Учир нь "Вакцин хийхгүй, хөл хорио тогтоохгүй зэргээр ямар ч арга хэмжээ авахгүй бол халдвар авсан хүний тоо нэмэгдэж явсаар нэг өдөрт 31 мянган тохиолдол бүртгэгдэнэ гэсэн ЭМЯ-ны эрдэмтийн тооцоо судалгаа бий.

Халдварын тархалтыг бууруулж, нас баралтыг зогсоох хамгийн энгийн арга нь хатуу хөл хорио тогтоох, иргэдийг дархлаажуулах гэдгийг дахин дахин сануулж буй юм.

Тэгвэл эдгээр өдрүүдэд улс орон даяар вакцинжуулалт эрчимтэй үргэлжилж байгаа.  Тухайлбал, өчигдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 1037675 хүн эхний тунд, 2-р тунд 494847 иргэн хамрагдсан бол өнөөдөр 114 цэгт 296 багийн 2310 эмч, ажилтан ажиллаж, 75632 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Энэ мэт ажил эрчимтэй явагдаж байгаа тул УОК-ын ажлын хэсэг хуралдаж, энэ сарын 8-наас хөл хориог суллаж, ААН-үүдээ үе шаттайгаар нээхээр төлөвлөөд байна. 

Хөл хориог сулруулсан ч иргэд өөрийн болон хайртай хүмүүсийнхээ төлөө гараа ариутгах, амны хаалт зүүх зэрэг халдвар хамгааллын энгийн дүрмийг баримтлах нь чухал юм. Учир нь вакцин хийлгэснээс хойш тодорхой хугацааны дараа дархлал тогтдог. Тиймээс ард иргэд дархлаа тогтох хүртэл нь маскаа сайн зүүж, гараа сайтар ариутган, халдвар хамгааллын дэглэмээ сайтар барих хэрэгтэй. 

Энэ үеийг л даваад гарчихвал сайхан цаг ч ойрхон байна даа. 

ЗУНЫГ ЗУНААР НЬ МЭДРЭХИЙН ТӨЛӨӨ ӨНӨӨДӨР Л ХИЧЭЭЦГЭЭЕ...

 

эх сурвалж: arslan.mn

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Ерөнхийлөгчид нэр дэвшигчид ӨНӨӨДӨР мэтгэлцэнэ
Н.Түвшинбаяр МҮОХ-нд тамгаа авчирч өгчээ
М.Уранцэцэг Хөдөлмөрийн баатар цолоо ДАШТ-ий 4 дэх медалиар мялаалаа
Монголд байнга оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэд гарах-орох виз мэдүүлэх шаардлагагүй боллоо
Н.Түвшинбаяр МҮОХ-ны ТАМГЫГ буцааж өгнө гэжээ
Өнөөдөр 1189 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас барлаа
Ахлах ахлагч Э.Даваажамц 90 км зам туулаад байна
Худал мэдээлэл түгээсэн гэх Г.Ган-Очирыг баривчилжээ
Өнөөдөр 10260 иргэнийг дархлаажуулна
Д.СУМЪЯАБАЗАР: Улсын төсвөөс жил бүр 420 тэрбум төгрөгийг нийслэлд олгохоор болсон
Хатуу хөл хорио тогтоохгүй
Нийслэлийн 18-аас дээш насны иргэд 100 хувь I тундаа хамрагджээ
С.Батцэцэг, О.Насанбурмаа нар Польшийн нийслэл Варшавт барилдана
Урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль эхэллээ
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Монгол ноолуур анх удаа газраар Итали улс руу тээвэрлэгдлээ
Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шалгаж дуусчээ
Зорилтот бүлгийн иргэдэд Файзер вакцин хийж байна
Тусгаарлан ажиглах байранд 6308 иргэн байна
2021 онд агаарын бохирдлоос гадна хөрс, ус, хогны асуудлыг чухалчилна