2021-02-05
Ховд аймагт 2021 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр нийтийн тээврийн автобусаар нийслэлээс зорчиж очсон иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч нэвтрүүлэхэд хоёр иргэний хариу эерэг гарч сорьцыг PCR-ийн шинжилгээ хийхэд баталгаажсан юм. Үүнээс шалтгаалан халдвартай хоёр иргэнийг болон хамт явсан 39 хүнийг "Хүннү Эйр" компанийн онгоцоор Улаанбаатар хотод 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр авчран “Эрхэс” буудалд тусгаарласан. Тусгаарлалтанд байгаа Ховд аймгийн иргэдийг буудлаасаа гарахыг шаарджээ. Тодруулбал, өчигдөр /2021.02.04/ 21:00 цагийн орчимд буудлаасаа гарах шаардлагыг тавьсан талаар тэдний ар гэрийнхнээс мэдүүллээ. Тэдний тусгаарлалтын хугацаа энэ сарын 09-ны өдөр дуусах юм.
Засгийн газрын хуралдаанаар гадаадаас тусгай нислэгээр ирсэн иргэд болон ойрын хавьтал болсон иргэдийг тусгаарлан ажиглах байранд 14 хоног байна гэж заасан байдаг.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд