Хэт их чихэрлэг зүйлс идэх нь хүнийг сэтгэлийн хямралд оруулах эрсдэлтэй

2019-12-17

АНУ-ын Канзасын их сургуулийн саяхан гаргасан судалгаагаар чихэр хэт их идэх нь сэтгэлийн хямралыг улам хүндрүүлж болзошгүйг нотолжээ. Канзасын их сургуулийн судлаачид хэлэхдээ, өвлийн улирал бол сэтгэл гутрал илүү их тохиолддог үе бөгөөд өдөр богиносох нь зарим хүмүүсийн хэмнэлийг алдагдуулж, нойронд нөлөөлөхийн зэрэгцээ улмаар сэтгэлийн хямралд оруулдаг байна. Сэтгэлийн дарамтанд орсон хүмүүс илүү их чихэр хэрэглэхийг хүсдэг. Чихэрлэг зүйл их идэх нь зарим тохиолдолд сэтгэл санааг түр зуур сайжруулдаг хэдий ч удаан хугацаанд сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг ажээ.

чихэрлэг зүйлё зурган илэрцүүд

Судлаачид энэ талаархи холбогдох судалгааг Их Британийн “Анагаах ухааны таамаглал” сэтгүүлд нийтэлсэн байна. Тэд чихэрлэг зүйлийн хүний физиологи, сэтгэлзүйд хэрхэн нөлөөлөх талаархи дэлхийн хэмжээний цуврал судалгаанд шинжилгээ хийж, чихэр хэт их хэрэглэх нь бие махбодод үрэвсэл үүсгэдэг бөгөөд үрэвсэлтэй холбоотой зарим гормон тархийг сэтгэлийн хямралд оруулдаг болохыг тогтоожээ.

Чихэр их идэх нь бие махбодын бичил биетэнд нөлөөлдөг бөгөөд чихэрлэг орчинд бичил биетнүүд хялбархан үржин, химийн бодис ялгаруулж, улмаар хүмүүсийг сэтгэлийн хямралд илүү өртөмтгий болгодог байна. Сэтгэлийн хямралтай өвчтөнүүд чихрийн хэрэглээгээ багасгаж, сэтгэцийн эрүүл мэндэд тустай омега-3 баялаг хоол хүнс идэхийг судлаачид зөвлөж байна. Америкийн Зүрхний өвчнөөс сэргийлэх нийгэмлэгийн гаргасан стандартад өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэх чихрийн хэмжээ 25 граммаас хэтрэхгүй байхыг анхааруулжээ.

Гэхдээ хүн бүрийн бие махбодын нөхцөл байдал өөр өөр байдаг учраас хүн бүрт тохирсон нэг төрлийн стандарт байдаггүй, хүмүүс өөрсдийн байдлаа харгалзан хоолны дэглэмээ зөв зохицуулах ёстой гэж судлаачид зөвлөсөн байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Сонгуулийн тухай хуулийг өргөн барихыг хойшлууллаа
Халаасны хулгайч нартай хамтардаг гар утасны ченжүүдийг илрүүлжээ
Отгонтэнгэр их сургууль Олон улсын стандартын 2 дахь удаагийн баталгаажуулалтыг амжилттай хамгааллаа.
Отгонтэнгэр их сургуулийн багш нарын орчуулсан "Индра Ганди захирах зөн" номын нээлт боллоо
Өнөөдөр Улаанбаатарт 21 хэм дулаан
Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт тэнцсэн 75 оюутанд батламж гардуулав
Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
“Quad”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт эхэллээ
'BAIGALI“ аппликейшнд 3000 зүйлийн амьтан, ургамлын мэдээлэл багтжээ
Хөдөө аж ахуйн ээлжит тооллогод идэвхтэй хамрагдахыг уриалж байна
Замын-Үүдээр задгай вагоны тээврийг нэвтрүүлж эхэллээ
ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ТӨЛӨВШИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ 10 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОЖ БАЙНА
Шанхай хотод хатуу хөл хорио тогтоохоор болжээ
Уилл Смит тайзан дээр гаргасан үйлдлийнхээ төлөө Крис Рокоос уучлалт гуйлаа
Cургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг шинэчлэхэд 100 тэрбум төгрөг зарцуулна
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна
Европын холбооны Erasmus+ төслийн хүрээнд “Ажлын байранд суурилсан сургалт” үндэсний хэлэлцүүлэг болно
Гашуунсухайт боомтоор өдөрт 200 тээврийн хэрэгсэл нэвтэрч буйг ирэх сарын 1-нээс 300 болгоно
Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Юн Сук Ёл гэж хэн бэ?
Японд барилгын ган арматур сүүлийн 14 жилийн хугацаанд дээд цэгтээ хүртэл өсжээ