Хэвлийн өөхийг эрчимтэй хайлуулах шалгарсан арга

2019-12-11

Биеийн тамирын дасгал хөдөлгөөнүүд нь булчинг хөгжүүлэх, үе мөчний хөдөлгөөнийг дэмжих, таргалалт, илүүдэл жинтэй тэмцэхэд тусалдаг. Ялангуяа цагираг нь гэрт зай бага эзэлдэг, хэрэглэхэд онцгой чадвар шаардахгүйн дээр, хэвлийн булчинг чангалахад хамгийн тохиромжтой хэрэгсэл юм. Та бүхэн энэхүү нийтлэлээс гэрийн нөхцөлд цагираг ашиглан хэрхэн дасгал хийж, турах тухай олж мэдээрэй.

Хэвлийн өөхийг эрчимтэй хайлуулах шалгарсан арга

Цагирагтай дасгал хийхийн ач тус:

Цагираг нь олон мянган жилийн өмнө эртний Хятад, Египетэд үүссэн бөгөөд тухайн үед модыг боловсруулах болон усан үзмийн ороонгоор хийдэг байсан аж. Харин 20-р зуунаас эхэлж жирийн хүмүүсийн хэрэглээ болж, өргөн тархжээ.
Цагираг эргүүлэх үед хэвлий, өгзөг, нурууны булчинг ачааллуулж, 30 минут тасралтгүй эргүүлэхэд 200-300 ккал энерги шатаахаас гадна тусгай цаг зарцуулалгүйгээр зурагт үзэнгээ ч хийх боломжтой дасгал юм. Таазаа тогтмол хөдөлгөж, эргүүлснээр хэвлийн өөх хайлдаг. Түүнчлэн цагираг эргүүлэх нь нэг ёсны иллэг тул хэвлийн хэсгийн цусны эргэлтийг сайжруулдаг билээ.

Цагирагтай дасгал хийхийн ач тус:

Ямар цагираг сонгох вэ?

Бараг хүн бүр л багадаа хөнгөн, хуванцар, өнгө өнгийн цагирагаар тоглож байсан байх. Иймэрхүү цагираг нь яс нь сайн бэхжээгүй бага насны хүүхдүүдэд илүү тохиромжтой. Харин та турахын тулд илүү хүнд, угсардаг, массажны зориулалттай цагираг хэрэглэх нь зүгээр юм. Иймэрхүү угсардаг цагираг нь өөрийнхөө биеийн хэмжээнд диаметрийг нь тохируулан хийх боломжтой төдийгүй массажны товгоруудынх нь ачаар өөхийг илүү сайн шатаах боломжтой. Түүнчлэн массажны цагирагыг турахаас гадна нурууны булчинд иллэг хийх зориулалтаар ашиглаж болно.

 

Ямар цагираг сонгох вэ?

Цагираг ямар жинтэй байх ёстой вэ?

Хэдийгээр жин ихтэй байх тусам турахад сайн нөлөөтэй байх мэт санагдавч цагирагны жинг сонгохдоо бие физиологийн нөхцөл байдлаа харгалзан үзэх хэрэгтэй.

  • Хэрвээ та тогтмол цагираг эргүүлдэггүй бол цагирагны жин 1-1,5 кг байхад л хангалттай.
  • Хэрвээ танд үе мөчний өвчин байхгүй, түүнчлэн жингээ хаяхыг хүсч байвал, мөн булчингийн хөгжил харьцангуй сайн бол 2 кг жинтэй цагираг эргүүлж болно.
  • Харин байнга дасгал хөдөлгөөн хийдэг бол 2,9 кг хүртэл жинтэй цагирагийг эргүүлж болох юм.

 

Цагираг ямар жинтэй байх ёстой вэ?

Жингээ хасахын тулд хэр их эргүүлэх хэрэгтэй вэ?

Хэрвээ та жингээ хаяхын тулд идэвхтэй дасгал хөдөлгөөн хийхээр шийдсэн бол долоо хоногт 2-3 удаа, өдөрт 20-30 минут цагираг эргүүлээрэй. Эхлээд 20 минутаар эргүүлэхэд хэцүү байвал 5 минутаар 4 удаа тасалж хийж болно.
Цагирагийг эргүүлэхдээ зөвхөн нэг тал руугаа эргүүлж болохгүй. Дасгал хийх хугацааныхаа эхний хагаст баруун, үлдсэн хагаст зүүн тал руугаа эргүүлэх гэх мэтээр ээлжилж хийгээрэй.

 

Жингээ хасахын тулд хэр их эргүүлэх хэрэгтэй вэ?

Цагирагийг хэрхэн зөв эргүүлэх вэ?

  • Эхлэх байрлал. Цэх зогсоод, хөлдөө мөрний хэмжээтэй зай авч, цагирагаа бэлхүүснийхээ харалдаа бариарай.
  • Цагирагаа аль нэг тийшээгээ эргүүлж, бэлхүүс, бөгс, цээжээ бүгдийг нь хөдөлгөөрэй.
  • 5 минут эргүүлээд бага зэрэг амарч дахин эргүүлнэ.
  • Өөхийг илүү сайн шатаахыг хүсч байвал, дасгал хийхээс 2 цагийн өмнөөс юм идэхгүй байвал зохино.

 

Цагирагийг хэрхэн зөв эргүүлэх вэ?

Жингээ эрчимтэй хасахын тулд дараах зөвлөгөөг дагаарай

  • Цагирагийг аль чадахаараа сайн савж, эргүүлээрэй.
  • Хөл, өгзөгнийхээ булчинг чангалахыг хүсч байвал өвдгөө бага зэрэг нугалж байгаад эргүүлнэ.
  • Түүнчлэн нэг хөлөө ээлжлэн өргөж байгаад эргүүлж болно.
  • Байрнаасаа хөдлөхгүйгээр цагирагаа эргүүлээрэй.
  • Дороо алхаж байгаа мэт хөдлөн эргүүлж болох юм.

Жингээ эрчимтэй хасахын тулд дараах зөвлөгөөг дагаарай

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй