Докторын хөтөлбөрийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх төсөл хэрэгжиж байна

2019-05-03

Европын холбооны Эрасмус плас төслийн хүрээнд хэрэгжиж буй докторын хөтөлбөрийг Олон улсад хүлээн зөвшөөрүүлэхэд /интернациональчлах/ чиглэсэн оновчтой чанарын баталгаажуулалтын тогтолцоог бий болгон хэрэгжүүлэх зорилго бүхий C3QA төслийг Монгол Улсаас БСШУСЯ, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Монгол улсын их сургууль, Отгонтэнгэр их сургуулийн хамтарсан үндэсний хэмжээний баг хэрэгжүүлж байна. Уг төсөлд Монгол улсаас гадна Испани, Франц, Армен, Украйн, Польш, Какахстан улсын Боловсролын яам, Магадлан итгэмжлэлийн байгууллага, их дээд сургуулиуд нийт гэсэн 21 байгууллага оролцож, харилцан туршлага солилцон хэрэгжүүлж байна.

Тус төсөл нь 2017 оны хоёр сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2019 оны 12 сард дуусах юм. Erasmus Plus хөтөлбөрийн C3QA төсөлд хамрагдсанаар, докторын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтыг ханган Олон улсад магадлан итгэмжлүүлэн Докторын хөтөлбөрийн дотоод чанарын баталгаажуулалтын тогтолцоог европын стандартад нийцүүлэн, жишиг тогтоох, докторын түвшний сургалтын хөтөлбөрийн болон судалгааны чанар нийцлийг сайжруулан Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судлаачдыг бэлтгэн гаргах үндэс суурийг тавихад энэхүү төслийн зорилго оршиж байна.

Уг төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын боловсролын салбарт анх удаа докторын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлагыг боловсруулан баталж, тус шалгуураар МУИС, Отгонтэнгэр их сургуулийн докторын хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх олон улсын шинжээчид ажиллаж байгаа нь түүхэн ач холбогдолтой бөгөөд МУ-ын их сургуулиуд судалгааны их сургууль болох, Олон улсын стандартад нийцсэн хөтөлбөрөөр шилдэг судлаачдыг бэлтгэхэд ихээхэн хувь нэмрээ оруулж байгаа юм.

Отгонтэнгэр их сургууль энэхүү магадлан итгэмжлүүлэх үйл ажиллагаанд бэлтгэн оролцохдоо сургалтын хөтөлбөртөө дүн шинжилгээ, дотоод үнэлгээ дүгнэлт хийж, түүнийгээ хөндлөнгийн мэргэшсэн шинжээчдээр хянан магадлуулж, чанарын баталгаажуулалт хийлгэн, хөтөлбөрийг шинэчлэн сайжруулж, тасралтгүй хөгжлийг хангах зорилгыг эрхэмлэн ажиллажээ.

Тус сургуулийн Өөрийн үнэлгээний баг докторын хөтөлбөрийн сургалтын үйл ажиллагааны бүхий л хэлбэр түвшнийг хамруулан, төлөвлөлттэй байх, зорилгод хүрэх чанартай үйлчилгээ, суралцах тав тухтай орчин бий болгох, байнгын сайжруулалт хийх, үнэн зөв, бодит мэдээлэлд тулгуурлах зарчмуудыг удирдлага болгон ажилласан байна.

ОТИС-ийн “Боловсрол судлал” докторын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл нь Монгол Улсад хэрэгжиж буй докторын хөтөлбөрийн чанар, чансаа, давуу болон сул тал, ахисан түвшний нэн ялангуяа докторын сургалт эрхлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээл, тэдгээрийг шийдвэрлэх боломж, хувилбар, арга зам, чанарын баталгаажуулалтын оновчтой тогтолцооны цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход чухал хувь нэмэр үзүүлнэ гэдэгт итгэж байна.

image

Отгонтэнгэр их сургуульд ажиллах Шинжээчид:

  1. ARAYIK NAVOYAN: Доктор, Профессор Армен дах Францын Их Сургуулийн Дэд-захирал, C3QA төслийн ерөнхий зохицуулагч
  2. JEAN-MARC LAVEST: Доктор, Профессор Армен дах Францын Их Сургуулийн Ректор
  3. RUBEN TOPCHYAN: Доктор, Профессор, Армен дах Боловсролын чанарын баталгаажуулалт хариуцсан үндэсний төв
  4. GARDEL VICENTE ALFREDO: Доктор, Профессор, Алкалагийн Их Сургууль, Испани улс
  5. LAZARO GALILEA JOSE LUIS: Доктор, Профессор, Алкалагийн Их Сургууль, Испани улс
  6. ANZHELIKA GERASYMENKO: Доктор, Профессор, Худалдаа, Эдийн Засгийн Киевийн Их Сургууль, Украйн улс
  7. IGNACIO BRAVO: Доктор, Профессор, Алкалагийн Их Сургууль, Испани улс

Монгол улсаас ажиллах шинжээчид:

  1. Б.ЖАДАМБА: академич, Монгол улсын боловсролын их сургуулийн Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн профессор
  2. Н.ОЮУНЦЭЦЭГ: Доктор, Профессор, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Хэл соёлын сургуулийн англи хэл, боловсрол судлалын тэнхимийн багш
  3. Б.МЯДАГМАА: БМИҮЗ-ийн Ахлах мэргэжилтэн

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Бакалаврын боловсрол эзэмшээгүй 21 иргэнийг МАГИСТР-аар төгсгөхөөр завджээ
Хар тамхи хилээр нэвтрүүлэх оролдлогын 69 хувьд нь илгээмж ашиглажээ
К-Попын шинэ гүнж
Канад улс анх удаа АНУ-аас илүү тооны цагаач хүлээн авчээ
Боолчуудын үр удамд нөхөн олговор өгөх асуудал ширүүн маргаан дэгдээв
Иран улс АНУ-ын армийн дроныг буудаж унагаснаа зарлав
Дэлхийн коксжих нүүрсний зах зээлийн 8 хувийг Монгол нийлүүлжээ
Соёлын өвөө хэрхэн хамгаалж, арчилдаг талаар БНСУ-ын мэргэжилтнүүд зөвлөж байна
Наадмаар худалдаа үйлчилгээ явуулах ААН, иргэдийн хүсэлтийг авч байна
Наргиж цэнгэж явахдаа нялх хүүхдээ битгий дагуулж яваачээ
Хүн амьдрахад тохиромжтой хоёр гараг шинээр нээжээ
"Шинэ эрин" сургууль дээр авагдаж байгаа ЭЕШ-ын тестэд алдаа гарсан уу
Б.Бат-Эрдэнэ гишүүн ёс зүйн хороог удирдана
Чингис хаан дэлхийг хөгжмөөр эзлэх байсан бол "THE HU"-г сонгох байсан
ЯАРААД ЯАХАВ ДЭЭ: Хурдыг үхэл отож байдаг!!!
Олон улсад хориглосон алдартай кинонууд
Хонг Конгийн захирагч ард иргэдээсээ уучлал гуйлаа
Нефть тээвэрлэгчдийн халдлагад Ираны Зэвсэгт хүчин холбоогүй гэж мэдэгджээ
“Торонто Рапторс”-ын парадын үеэр халдлага үйлдсэн этгээдүүдийг барьжээ
АНУ хууль бус цагаачдыг ирэх долоо хоногт буцаана