NBA: Маш хүнд тоглолтын эцэст Голдэн Стэйт Уорриорс хожлоо

2019-04-29

Өнгөрсөн жилийн бүсийн финалд таарсан, мөн сүүлийн таван жилийн дөрөвт нь плэйоффт таараад байгаа Голдэн Стэйт Уорриорс болон Хьюстон Рокэтс багуудын цувралын эхний тоглолтод Голдэн Стэйт Уорриорс 104:100 харьцаатай ялалт байгуулж цувралыг тэнцүүлж эхэллээ.

Кэвин Дурант тоглолтын турш гайхалтай тоглосон бөгөөд 35 оноогоор багаа тэргүүлсэн юм. Мөн тэрээр плэйоффын бүх цаг үеийн онооны жагсаалтад Ларри Бөрдийг гүйцэж 11-р байранд бичигдэж эхэллээ. Түүнд Стефэн Көрри 18 оноо, Андре Игуодала болон Дрэймонд Грийн нар тус бүр 14 оноо авч тус хүргэжээ.

Тоглолт хоёр онооны зөрүүтэй байх үед Стефөн Көрригийн  холын зайн шидэлт амжилттай болж тооны зөрүүг тав болгосноор багтаа ялалт авчирсан юм.

Хэдий Хьюстон Рокетс багт гурван онооны зөрүүтэй байх үед тоог тэнцүүлэх боломж олдсон ч Жэймс Харден холын шидэлтээ алдаж мөн Крис Пол хоёр дахь техникийн алдаагаа гаргаж талбайгаас хөөгдсөнөөр Рокетс хожигдол хүлээлээ.

Хьюстон Рокетсоос Жэймс Харден 35 оноо, Эрик Гордон 27 оноо, Крис Пол 17 оноо авсан бол Клинт Капела ердөө 4 оноотой тоглолтыг дуусгасан юм. Өнгөрсөн жилийн бүсийн финалын тоглолтуудад шүүгчид шүүмжлэлийн бай болж байсан бол энэ тоглолтод ч хэд хэдэн алдаа гаргаж үзэгчдийн хэл амны бай болж байна.

Цувралын хоёр дахь тоглолт 05 сарын 01-нд Уорриорсын талбайд 10:30 цагаас явагдах хуваарьтай.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

УГААРТСАНЫ УЛМААС 12 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ХҮҮХЭД АМИА АЛДАЖ, ХОЁР ХҮҮХЭД УХААНГҮЙ ЭМНЭЛЭГТ БАЙНА
“The Hu” хамтлагийн уран бүтээлийг япон хэлнээ орчуулна
Капитал банкийг сонгосон иргэд НӨАТ-ын буцаан олголтоос өмнө мэдээллээ шинэчлэх ёстой
Ирэх ням гарагаас угаар мэдрэгчийг суурилуулж эхэлнэ
Ууланд төөрсөн эцэг хүү хоёрыг оллоо
Нэг айлын гурван хүүхэд угаартаж, нэг нь амиа алджээ
"Амралтын өдрүүдэд цасан шуурганы улмаас зам даваа хаагдаж болзошгүй"
"Дөрвөн сартай хүүхэд гадны нөлөөтэй нас барсан эсэхийг тогтоохоор шалгаж байна"
ЧИХЭР ХҮҮХДИЙН БИЕИЙН ЭСЭРГҮҮЦЛИЙГ ХАМГИЙН ИХЭЭР БУУРУУЛДАГ
Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна
Арванхоёрдугаар сар гарсаар 23 хүн осгож нас баржээ
Таван давхраас унах гэж байсан охиныг аварчээ
Мансууруулах бодис дахин хэрэглэсэн иргэдийн ялыг биечлэн эдлүүлэхээр болжээ
Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулж эцэг эхчүүд та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна
Японд төрөлт эрчимтэй буурч байна
Согтуу 10 жолооч тутмын нэг нь эмэгтэй
Сураггүй алга болсон хоёр иргэнийг олжээ
Утлага, даралтын аппарат, чагнуур зэргийг онлайн худалдаанаас худалдаж авахгүй байхыг зөвлөж байна
Өдөртөө 14-16 градус хүйтэн байна
2020 оны 1-р сарын 1-нээс төрийн албан хаагчийн цалинг 8%-иар нэмэхээр болжээ