Дондогдулам хатны дурсгалт газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2019-04-26

Дондогдулам хатны дурсгалт газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Монголын сүүлчийн хатан Улсын эх дагина Ц.Дондогдулам хатны музейг, түүний шарил оршсон газарт байгуулахаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас зураг төслийн ажлыг эхлүүлжээ. Улаанбаатар хотын музейн ажилтан Г.Очбаярын хэлснээр дурсгалт газрыг цэцэрлэгжүүлэх ажлын хүрээнд өнгөрсөн жилээс уулын аманд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлж, газрын маргааныг шийдвэрлэсэн байна.

Амралт зугаалгын ногоон бүс байгуулах эхний зураг төслөөр Ц.Дондогдулам хатны шарил оршсон газраас зайтай ногоон төгөл байгуулж, мод тарьж, явган хүний зам талбай барих , музей байгуулах зэргээр төлөвлөсөн байна.

Эцсийн байдлаар зураг төсөл нь батлагдаагүй тул төсөв хөрөнгийн тооцоо гараагүй гэж  Улаанбаатар хотын музейн Эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр хэлсэн юм. Тэрбээр “Ц.Дондогдулам хатны бунхнаас холгүй ногоон төгөл байгуулж, амралт чөлөөт цаг өнгөрүүлэх бүс байгуулах зураг төслийн ажил хийгдэж байгаа. Мөн бунхны ойролцоо гэрэлт хөшөө бий. Тиймээс цэцэрлэгт хүрээлэн байгуулахад уулын аманд хашаа хатган буусан айлуудыг нүүлгэх шаардлагатай болж, өнгөрсөн жилээс газрын маргааныг шийдвэрлэсэн. Эх дагина Ц.Дондогдулам хатны бунхныг судлах, эд өлгийн зүйлсийг нарийвчлан судалж тогтоох малтлага судалгааны ажлыг ШУА-ын Түүх, Археологийн хүрээлэнгээс хийж байгаа. Тэгэхээр нарийвчилсан судалгаанаас олж тогтоогдсон түүхийн дурсгалт зүйлст тулгуурлан Ц.Дондогдулам хатны нэртэй музей байгуулах болов уу. Ер нь энэ ажлын эхний зураг төслийг бидний зүгээс дэмжсэн байгаа" гэлээ.

Гэхдээ 174 сая 668 мянган төгрөг шаардлагатай гэсэн тооцоог  Нийслэлийн Соёл урлагийн газраас Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт өнгөрсөн жилийн аравдугаар сард хүргүүлж байжээ.

Энэ талаар тус газрын тохижилт, хөшөө дурсгал хариуцсан архитектур Э.Тэмүүлэн " Эх дагина Ц.Дондогдулам хатны бунхан орчимд ШУА-ын Түүх, Археологийн хүрээлэнгээс малтлага судалгааны ажлыг явуулсны дараа Нийслэлийн Соёл урлагийн газраас  цэцэрлэгжүүлэх албан хүсэлт бидэнд илгээсэн. Энэ дагуу мөн оны арваннэгдүгээр сарын 19-нд манай шийдвэр гаргах эрх бүхий хүмүүс ажлын хэсэг байгуулж, хуралдаад уг албан хүсэлтийг дэмжсэн боловч зураг төслөө өнөөдрийг болтол ирүүлээгүй. Цэцэрлэгжүүлэх төслийн хүрээнд ямар ажлыг гүйцэтгэх тухай мэдээлэл байхгүй учраас бид энэ ажлыг хариуцах эрх үүсээгүй" хэмээв.

ШУА-ын Түүх, Археологийн хүрээлэнгээс Эх дагина Ц.Дондогдулам хатны шарил оршсон газарт  хайгуул болон малтлага судалгаа гэсэн хоёр чиглэлээр судалгааны ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн жил бунхнаас  тоосго, цутгамал шавар бурхан, сац, цаасны хэсгүүд, цутгамал шавар хүний толгой, цутгамал шавар бурхны хэлтэрхий зэрэг эд өлгийн зүйлс байсныг, дээжлэн Ц.Дондогдулам хатны үзэсгэлэнг нээж байв.

Тэдгээр эд өлгийн дурсгалт зүйлс нь ШУА-ны Түүх, Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилчдын судалгааны явцад бунхнаас авсан дээж юм байна.  Нийт 12 га талбайг хамарсан Эх дагина Ц.Дондогдулам хатны дусгалт газрыг 2015 онд үл хөдлөх соёлын үл хөдлөх дурсгалыг бүртгэх улсын тооллогод бүртгэжээ.

 Энэхүү түүх, соёлын дурсгалт газарт 2015 онд Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас долоон айлд газар эзэмших эрх олгосон байсныг оршин суугчдын гомдлын дагуу 2018 онд газар эзэмших эрхийг цуцалж байв. Учир нь өнгөрсөн жилээс  зөвшөөрлөө авсан иргэд хашаа хатгах, хөрс хуулах зэрэг түүх, соёлынхоо эсрэг "гэмт хэрэг" үйлдэж эхэлсэн нь ийнхүү шүүмжлэл дагуулахад хүргэсэн аж.

Үеэс үед дамжсан аман яриа хууч домогт өгүүлснээр Ц.Дондогдулам хатныг нутаглуулсны дараа найман шарга морь сэтэрлэж үлдээснээр өнөөгийн Шаргаморьт хэмээх олны мэддэг газрын нэр бий болжээ. Эндхийн оршин суугчид,  ахмад үеийнхэн  Их хатны ариун дагшин газрын орчимд нутаглаж суурьшихыг цээрлэж хүндэлдэг байсан нь одоо ч хэвээр байгаа юм. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй