2019-04-26
Өнгөрсөн жилийн Азийн наадмын аварга Эрдэнэбатын Цэндбаатар дахин Азийн дэвжээнд түрүүллээ. Тайландад болж байгаа боксын насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий 60 кг-ын жингийн финалд манай тамирчин Казахстаны З.Сафиуллинтай алтан медалийн төлөө өрсөлдлөө. Закир Сафиуллин 2015 оны Азийн АШТ-ий мөнгөн медальтай, 32 настай тамирчин. Дөрвөн жилийн өмнө 2015 онд тивийн аваргын финалд манай Д.Отгондалайд ялагдаж байсан юм.
Тоглолтын эхний үе аваа өгөөтэй, харилцан цохилцон өнгөрсөн ч Э.Цэндбаатарын зүүн гарын цохилт арай илүү оновчтой байлаа. Хоёрдугаар үед ч тамирчид хэн хэнээсээ илүүрхэх юмгүй тэнцүү тоглож дуусгасан. Харин сүүлийн үед Э.Цэндбаатар илүү ажиллаж, давамгайлснаар шүүгчид санал нэгтэй манай боксчинд ялалт өгсөн юм.
Ийнхүү энэ жилийн Азийн аваргын тэмцээнээс манай боксын шигшээ баг тивийн аваргатай ирэхээр боллоо.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд